1
Халуун орны бутны Аннатто
Энэхүү ургамлын үр нь шар, улбар шар өнгийн хоолны будаг хийхэд ордог бөгөөд задьны үнэртэй. Бяслаг, маргарин, бусад сүүн бүтээгдэхүүн хийхэд ашиглагддаг. Сонирхолтой мэдээ дуулгахад, аннатог анх 16-р зууны үед Глоукестер бяслаг хийхдээ ашигладаг байжээ.
2
L-амин хүчил
Үүнийг зуурмагыг амархан хэлбэрт оруулахад цагирган боов, аяган бялуу, кроссант зэрэгт хийдэг. Амин хүчлийг гаргаж авахын тулд органик биет ашиглагддаг тул галууны өд, хүний үснээс авдаг. Онцгүй санагдаж байгаа ч энэ амин хүчил нь арьс, үсийг нарны туяа, хөгшрөлтөөс сэргийлдэг байна.
3
Коллаген
Судас, яс, арьс, бусад биеийн хэсгээс гаргаж авсан амьтны уурагтай коллаген нь желатин хийхэд хэрэглэгддэг. Дан ганц цэлцэгнүүр, мармеладаар зогсохгүй зайрмаганд ч бас ашигладаг. Ялангуяа жимстэй зайрмаг, кремэнд ашигладаг. Зарим зайрмаганд байдаг өөр нэг хачирхалтай махны орц болох деканойк хүчлийг амьтны өөхнөөс гаргаж авдаг байна.
4
Хан боргоцой
Бромелаин буюу уураг задалдаг ферментийг гаргахад хан боргоцой жимсийг ашигладаг. Мөн зайдас болон бусад махан бүтээгдэхүүний найрлаганд оролцдог. Үүнээс гадна ижил төрлийн ферментийг папаяа, инжир жимснээс гаргадаг.
5
Исингласс
Исингласс эсвэл загасны коллаген нь пивийг зөөлөн амттай болгоход ашиглагддаг. Том загасны сэрвээнээс гаргаж авдаг энэхүү бодис эцсийн бүтээгдэхүүнд маш бага хэмжээтэй байдаг ч цагаан хоолтнууд эсрэг байр суурьтай байдаг.
6
Латекс буюу сүүн шүүс
Өмнө нь бохийг Саподилла модны шүүсээр хийдэг байжээ. Одоо үед харин ихэнхи бохины үндсэн орц нь хиймэл полимер болсон. Ихэнхидээ латексийг резинэн бүтээгдэхүүн хийхэд ашигладаг. Хүний биед хор хөнөөлтэй нь батлагдаагүй ч бохь үйлдвэрчид нэг бохио 10 минутаас дээш хугацаанд зажилахыг санал болгодоггүй байна.
7
Розмарин
Эртний Грекд амтлагчаар ашигладаг байсан ч одоо үед хоолонд илүү өргөн хэрэглэдэг болжээ. Розмаринаар хийгдсэн үл исэлдүүлэгч нь чипс мэтийн өөх тос ихтэй бүтээгдэхүүнийг хуршихаас сэргийлдэг байна. Розмаринаар хийгдсэн нэмэлт тэжээл нь ихэвчилэн шоколадны кремний найрлаганд ордог.
8
Кокинел
Кокинел нь эмэгчин ургамлын ширхээр хийгддэг улаан хүнсний будаг аж. Энэ будаг нь мармелад, зайрмаганд маш их хэрэглэгддэг. Мөн та улаан өнгө оруулагч ашиглах бол кокинелийг эргэлзэлгүй сонгоорой. Учир нь энэ таны эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй. Эритросин гэх өөр төрлийн будагч бодис нь бамбай булчирхайг идэвхижүүлдэг.
9
Нүүрсний давирхай
Нүүрсний давирхайгаар “Аллура улаан” гэх маш романтик нэртэй хүнсний будаг хийдэг. Хоол хүнсний салбарт энэ бодис нь загас, чихэрлэг бүтээгдэхүүн, бага зэргийн алкохолтой бүтээгдэхүүнүүдэд ашиглагддаг. Бодисыг хортой гэсэн цуурхал газар авсан ч судалгаа шинжилгээгээр худлаа гэдэг нь батлагдсан ч зарим Европийн орнуудад хэрэглэхийг хориглодог аж.
10
Шеллак
Энэ нь байгалийн резин бөгөөд эмэгчин шавжнаас үүсэлтэй. Тэд үүгээрээ модны мөчрийг ороосон байдаг. Боловсруулалт хийсний дараа зөөлөн чихэр, шоколад, бусад амттанг гадуур нь гялалзсан бүрхүүл бий болгохын тулд ашигладаг байна.
11
Алт, мөнгө
Эдгээр үнэт металлаар хоол, десерт, чимэглэлийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэхийн тулд хэрэглэдэг. Маш үнэтэй учраас зөвхөн дээд зэрэглэлийн хоол хүнсэнд л ашигладаг байна.