Шөнийн цэнгээний газарт ороод хэзээ ч захиалж болохгүй зүйлс

2017-12-15, 16:01
18,749

Хүмүүс шөнийн цэнгээний газар ороод уух юм захиалах нь олон талын шалтгаантай байдаг. Зарим нь оройг зугаатай өнгөрүүлэх гэж хатуу уух юм сонгох бол, үлдсэн хэсэг нь зүгээр л юу сонгохоо мэдэхгүй тул таарснаа авчихдаг зантай. Гэвч уух юмны цэс дотор бид бүхний эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй сонголтууд бий. Өнөөдөр та бүхэндээ шөнийн цэнгээний газарт ороод хэзээ ч захиалж болохгүй зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Шөнийн цэнгээний газарт ороод хэзээ ч захиалж болохгүй зүйлс

1 Мохито

Бидэнд мохито нь ямар ч асуудалгүй болоод хамгийн классик сонголт мэт санагддаг ч, тус уух юманд ордог минтийн навч нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Учир нь тухайн навчийн чанарыг шилний цаанаас бид хараад шууд хэлж чадахгүй учир уухад эрсдэлтэй. Минт нь ердөө долоо хоног чанараа хадгалах чадвартай болохоор та дараа сонгохдоо заавал шинэ эсэхийг нь асууж байгаарай. 

Мохито

2 Цагаан Орос архи

Шөнийн цэнгээний газар хүмүүс цагаан орос архи буюу сүүтэй хольсон коктейлийг тэр бүр захиалаад байдаггүй. Харин байнга хэрэглэдэггүй тус төрлийн согтууруулах ундаанд орох орцыг тэд хэрхэн хадгалдаг нь сонирхолтой. Магадгүй тэдний ашиглалгүй удсан сүү нь муудсан байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс Цагаан Орос буюу "White Russians" гэх сүүтэй хольдог коктейлыг сонгохгүй байхыг зөвлөе.

Цагаан Орос архи

3 Хөлдүү уух юм

Хэчнээн их халууцсан байсан ч та хүйтэн согтууруулах ундааг сонгохоос зайлсхийгээрэй. Учир нь их хэмжээний чихэр агуулдаг тус согтууруулах ундаа нь таны жинг хурдтайгаар нэмэх хандлагатай байдаг.

Хөлдүү уух юм

4 Бохир газраас пиво уух

Шөнийн цэнгээний газар олон жил ажиллуулж байсан Америкийн мэргэжилтнүүд зөвлөхдөө тухайн газрын бие засах өрөө рүү хамгийн түрүүнд орохыг үзээрэй хэмээжээ. Учир нь бие засах өрөөгөө олигтой цэвэрлэж чаддагүй газар пивонынхаа хэрэгслийг сайтар цэвэрлэх нь юу л бол. 

Бохир газраас пиво уух

5 Цуст Мери

Шарталтыг арилгадаг нэрээрээ алдаршсан тус согтууруулах ундаа нь Табаско соусыг орцондоо агуулдаг. Ер нь тус соусыг орц найрлагандаа агуулдаг уух зүйл болгон таны эрүүл мэндэд хортой гэдгийг санаарай. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар цэнгээний газрын бартендер болгон табаско соусыг зөв ашиглаж мэддэггүй хэмээжээ. Хэрэв их хийсэн тохиолдолд таны дотор гэдсэнд хортой аж.

Цуст Мери

6 Согтууруулах ундааг Ред Буллтай хольж хэрэглэх

Бас өөр нэгэн эрүүл мэндэд хортой зүйл бол Ред Булл гэгч сэргээшийг архитай хольж уух юм. Тус ундаа нь хэдий чихэрлэг болон хийжүүлсэн найруулгыг таны архинд нэмж өгдөг ч, биед тань сөргөөр нөлөөлөх аюултай. Яагаад гэвэл архи нь тайвшруулах үйлчилгээтэй бол ред булл нь сэргээштэй учир таныг амархан согтоохгүй. Үүнээс болж та уух ёстой хэмжээнээсээ илүү ихийг ууж, элгээ зовоож, үйл ажиллагааг нь алдагдуулна.

Согтууруулах ундааг Ред Буллтай хольж хэрэглэх

7 Лон Айланд мөстэй цай

Энэхүү уух зүйлийг шөнийн цэнгээний газар болгон өөрсдийн арга барилаар хийдэг онцлогтой гэж хэлэхэд буруудахгүй. Чихэр их хэмжээгээр ордог учир таны жинд сөргөөр нөлөөлнө. Мөн цэнгээний газар болгон дотор нь юу хийхээс хамаарч таны авах ёстой калор төдий хэрээр ихэсдэг байна.

Лон Айланд мөстэй цай

8 Жин мөн Тоник

Бидний магадгүй хамгийн их авдаг согтууруулах ундаануудын дунд Жин мөн Тоник заавал ордог. Хэдий тоник нь чихэрлэг амтыг агуулдаггүй ч яг үнэндээ нэг аяганд орж буй хэмжээнийх нь калор 120-135 тай тэнцдэг. Жин болон эрүүл мэнддээ анхаарч байгаа хүн бүр тус уух юмнаас аль болох татгалзах хэрэгтэйг санаарай.

Жин мөн Тоник

9 Шот

Энэ удаад таны эрүүл мэндээс илүүтэйгээр санхүүг тань анхаарч зөвлөж байна. Бидний мэддэг шот мань төрсөн өдөр эсвэл өөр нэгэн баярт явдлын үеэр түгээмэл авдаг уух зүйлсийн нэг билээ. Гэвч тус хундага нь яг үнэндээ харагдаж байгаа шигээ том хэмжээтэй биш юм. Хүний нүдийг хуурсан тус хэмжээ нь 60 грамм буюу стандартаас бага архийг агуулах бөгөөд таны хэтэвчнээс илүү их мөнгийг гаргадаг байна.

Шот

10 Чанар муутай цэнгээнт газраас хоол худалдан авах

Бидэнд харагддаггүй их хэмжээний калор согтууруулах ундаанд байхад бид хажуугаар нь өндөр калортой хоол идэх нь маш хурдтай таргалах эхлэлийг тавьдаг. Согтууруулах ундаа нь таныг тайвшруулдаг учир хүн илүү их идэх хандлагатай болдог юм.

Чанар муутай цэнгээнт газраас хоол худалдан авах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()