Хүнийг дэлгэсэн ном шиг уншихад туслах сэтгэлзүйн сонирхолтой аргууд

Хүмүүсийн бодлыг уншдаг бол ямар сайхан бэ гэж та бодож байсан уу? Зөн билгийн хүчтэй зарим нэг нь бусдын бодлыг уншиж, тайлдаг. Харин танд тус авьяас байхгүй бол биеийн хэлийг хэрхэн тайлж унших тухай судлах хэрэгтэй. Ярилцахгүйгээр бид мэдээллийн 55%-ийг ойлгодог гэдэг. Австралийн алдарт зохиолч Аллан Фис энэ талаар судалгаа явуулж үйл хөдлөл, биеийн хөдөлгөөн зэрэг нь хүний жинхэнэ бодол, мэдрэмжийг илтгэдэг болохыг танилцуулжээ.

Хүнийг дэлгэсэн ном шиг уншихад туслах сэтгэлзүйн сонирхолтой аргууд

1 Нүдээ аних

Ярилцаж байгаа хүн чинь нүдээ аньж байвал гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлахыг хүсэж буйг илтгэнэ. Энэ нь тухайн хүн танаас айж байгаа биш эсрэгээрээ танаас зайгаа барьж байгаагийн шинж юм.

Нүдээ аних

2 Гараараа амаа дарах

Хүүхэд байхдаа бид ямар нэгэн зүйл хэлэхийг хүсэхгүй байгаа үедээ алгаараа амаа дардаг байсантай яг адил. Хэдэн хуруу, гараараа, эсвэл бүр гараа атгаж байгаад амаа дарж байгаа нь хэлэх гэж байсан зүйлээ больж байна гэсэн үг. 

Гараараа амаа дарах

3 Шилнийхээ гарыг амандаа зуух

Найзыгаа шилнийхээ гарыг амандаа зууж байхыг харсан бол түүнд сэтгэлийн дэм өгөөрэй. Учир нь түүний сэтгэлийг ямар нэг зүйл зовоосон байж болзошгүй төдийгүй анхаарлаа бодит байдалд үл төвлөрүүлж байгаа хэрэг. Амандаа шилнийхээ гар, харандаа, бал зэргийг хийж, бодолхийлж суух нь тухайн хүнд ямар нэгэн асуудал байгааг илтгэнэ.

Шилнийхээ гарыг амандаа зуух

4 Царайны агуулга

Дүрмээр энэ арга нь эсрэг хүйстнээ өөртөө татах гэсэн үйлдэл бөгөөд гараараа тулж нүүрээ өргөх нь яг л “Царайг минь сайн хараад ав” гэсэн утгатай. Хэрвээ найз бүсгүй, эхнэр тань гараараа нүүрээ тулж таныг ширтэж суувал, түүнийг сайтар магтаад өгөх хэрэгтэй.

Царайны агуулга

5 Эрүүгээ майжих

Энэ нь тухайн хүн шийдвэр гаргах гэж хичээж байгааг илтгэх бөгөөд харц нь дээшээ, доошоо, хажуу тийшээ хаашаа ч чиглэсэн байж болно. Түүнийг их л зүйл тунгааж байгаа гэж бодон, саад болохгүй байхыг хичээгээрэй. 

Эрүүгээ майжих

6 Гараа зөрүүлэх

Хамгийн түгээмэл үйлдлүүдийн нэг. Энэхүү үйлдлийг хийж байгаа хүмүүс тав тухтай байдлыг мэдэрдэг болохоор, энэ нь бусдаас өөрийгөө хамгаалах бамбай  болдог. Мөн гараа зөрүүлж, цээжин дээрээ барих нь болж буй үйл явдал огтхон ч таалагдахгүй байгааг илтгэнэ.

Гараа зөрүүлэх

7 Гараа доош унжуулан барих

Эрэгтэй хүнд таалагдах гэж хичээх үедээ эмэгтэйчүүд энэ үйлдлийг хийдэг. Тэр цээжээ тэнийлгэж, хөлөө солбино. Гараа доош унжуулсан, нугалсан байдал нь эсрэг хүйстнийхээ сонирхолыг татах гэж хичээж байгаагийн илрэл юм. 

Гараа доош унжуулан барих

8 Урагшаа тонгойх

Тухайн ярилцаж байгаа хүнээ өрөвдсөн, эсвэл түүний ярианд орж, улам ихийг сонирхож байгаа үед хүмүүс урагш тонгойж, ойртдог. 

Урагшаа тонгойх

9 Хойшоо налах

Сандал дээрээ хойшоо налвал тухайн хүн уйтгартай ярианаас залхсан байдлыг илтгэдэг. Хэрэв таны болзож байгаа бүсгүй ийн сандлаа налж, хойш суувал, таны яриа түүний сонирхлыг татахгүй байна гэж ойлгон, өөр зүйлсийн тухай яриарай.

Хойшоо налах

10 Хөл дээрээ догонцох (Өлмийнөөсөө өсгий рүү)

Дан ганц хүүхдүүд биш томчууд ч бас ингэдэг. Энэ нь тухайн хүн маш их сандарсан байгааг харуулна. 

Хөл дээрээ догонцох (Өлмийнөөсөө өсгий рүү)

11 Гараа хооронд нь үрэх

Гарны хөдөлгөөн тархи юу бодож байгааг илэрхийлдэг гэдэг. Алгаа хооронд нь үрэх нь тухайн хүний сэтгэл санаа өндөр байгааг харуулж, тэр ямар нэг зүйлд амжилт гаргахыг зорьж байна гэсэн үг. Бид ирээдүйд гарах ашигтай зүйлийн талаар бодохдоо энэ үйлдлийг хийдэг.

Гараа хооронд нь үрэх

12 2 гараараа гар барих

Гар барихдаа эсрэг хүн тань 2 гараараа хавсран атгаж байвал энэ нь тэр хүнийг таньд итгэж байгааг харуулна.

2 гараараа гар барих

13 Гар барихдаа нөгөө гараа дээр нь тавих

Хэрэв хэн нэгэн гар барихдаа шууд энэ үйлдлийг хийвэл, эсрэг хүнээ өрөвдөж байна гэсэн утгатай. Харин удаан хугацаанд үргэлжлэх юм бол хэн нь удирдагч вэ гэдгийг мэдрүүлэхийг хүссэн үйлдэл юм.

Гар барихдаа нөгөө гараа дээр нь тавих

14 Алгаа доош нь харуулж гар барих

Харилцагчынхаа гарыг доороос нь тосож авч барих нь тухайн хүн түүнд туслах хүсэлтэй байгааг илэрхийлнэ.

Алгаа доош нь харуулж гар барих

15 Гар барингаа биенд хүрэх

Сул байгаа гараараа тохойноос урагш, тохой эсвэл нуруунд ч хүрч болно. Энэ нь холбоо тогтоох хүсэлтэй байгааг илэрхийлдэг. Биед ойртох тусам хэр их хүсэж байгааг харуулдаг.

Гар барингаа биенд хүрэх

16 Зангиагаа янзлах

Энэ үйлдэл нь нөхцөл байдлаас шууд хамааралтай. Хэрвээ эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хараад зангиагаа янзалвал тэр эмэгтэй таалагддаг байх магадлалтай. Харин эсрэгээрээ тухайн эрэгтэй таагүй байгааг ч илэрхийлнэ. Худлаа ярьсан, байгаа орчиноо солихыг хүсэж байгаа тохиолдолд зангиагаа засдаг.

Зангиагаа янзлах

17 Байхгүй зүйлд анхаарлаа хандуулах

Санал нийлэхгүй, эсрэг байр суурьтай байгаагаа харуулахыг хүссэн үедээ хүмүүс цамцаараа оролдох, өмдөн дээр наалдсан үсээ авч хаях зэрэг үйлдлийг хийдэг. Нэг ёсондоо амаараа хэлэхгүй ч ойр тойронд нь болж буй үйл явдалд дүргүйцлээ илэрхийлж байгаагийн шинж юм.

Байхгүй зүйлд анхаарлаа хандуулах

18 Ширээн дээр хөлөө тавих

Иймэрхүү үйлдэл нь бүдүүлэг, том дарга гэдгээ харуулах гэсэн гэх зэрэг олон төрлийн утгатай. 

Ширээн дээр хөлөө тавих

19 Сандал дээр буруу харж суух

Ингэж суухад ихэнх хүмүүс дургүй байдаг. Энэ байрлалыг илүү сүр хүчтэй мэт харагдахыг хүссэн хүмүүс сонгодог аж. Хэрэв нөгөө хүндээ хүчтэй харагдахыг хүсвэл энэ байрлалаар сууж болох юм.

Сандал дээр буруу харж суух

20 Гутлаараа тоглох

Хөлөө ачиж суух нь эмэгтэй хүнийг сайхан харагдуулдаг байрлал билээ. Харин хагас сугарсан гутлаараа тоглож, хөлөө ачиж суух нь тухайн эмэгтэй тав тухтай, тайван байгааг илэрхийлдэг байна.

Гутлаараа тоглох

21 Ширтэлцэх

Нүд сэтгэлийн толь гэдгээс гадна харилцааны гайхалтай хэрэгсэл билээ. Нүдээр дамжуулан бүх мэдрэмж, сэтгэл хөдлөлийг мэдэрч болно. Хосууд бие биенийхээ нүдрүү хараад хүүхэн хараа нь томорч байгааг анзаарах боломжтой. Энэ нь хүүхэн хараа тайван байх үеэс 4 дахин томордогтой холбоотой. Харин хүн ууртай байвал хүүхэн хараа жижгэрч, шош шиг болдог байна.

Ширтэлцэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()