Худалдаа, хөгжлийн банк Монголд анх удаа “E-Brochure” гаргалаа

Худалдаа, хөгжлийн банк Монголд анх удаа “E-Brochure” гаргалаа

Байгаль, экологийн асуудал хурцдаж буй энэ үед Худалдаа, хөгжлийн банк ногоон хөгжлийг дэмжиж байгаль хамгаалах, хаягдал бууруулахад хувь нэмрээ оруулан харилцагч Та бүхэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хялбар авах боломжийг олгох зорилгоор TDB Pay үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, харилцагчдад үйлчлэх гэрээнүүдээ нэгтгэн нэг болгосон  билээ.

Түүнчлэн энэхүү зорилгын хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ брошурыг Монголд анх удаа цахим хэлбэрээр танилцуулж байна.

Энэ брошур нь байгаль орчинд ээлтэй төдийгүй харилцагчдынхаа үнэт цагийг хэмнэж хүссэн газраасаа интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөр мэдээлэл авах боломж олгож байгаагаараа онцлог юм. Та бүхэн уг брошураас банкны тухай мэдээлэл авахаас гадна даатгал, хөрөнгийн зах зээлийн мэдээллийг авч болно.

Цаашид Худалдаа, хөгжлийн банк цаасны хэрэглээг шат дараатай халж, цахим банк болох зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Та бүхэн ЭНД дарж танилцана уу.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.