1. Эмэгтэй хүний баруун, зүүн тархи хоорондоо илүү уялдаатай ажилладаг. Үүний ачаар тэд олон зүйлийг зэрэг бодох чадвартай байдаг.
2. Эмэгтэй хүмүүс илүү сэргэг унтдаг бөгөөд унтаж байхад тэдний тархины үйл ажиллагаа бага зэрэг л буурдаг.
3. Эмэгтэйчүүд нэг зэрэг хоёр зүйл бодож чаддаг төдийгүй өдөрт 8000 үг хэлж, 10 мянган дохио зангаа үзүүлж чадна.
4. Эмэгтэйчүүд орон зайгаар баримжаалах чадвараараа эрчүүдээс муу байдаг. Учир нь орон зайгаар баримжаалах болоход эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархины өөр өөр хэсгүүд ажилладаг.
5. Калифорнийн их сургуулийн судалгаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн стрессээ тайлах арга барилд биологийн болон хэв маягийн ялгаа байгааг дурджээ. Эмэгтэйчүүд стресст орсон үедээ бусадтай харилцаж, ярилцах зэрэг нийгмийн харилцааны аргууд сонгодог нь ихээхэн үр дүнтэй байж, амархан бухимдлаас гарч чаддаг байна. Харин эрчүүд ихэнхдээ стрессээ өөртөө “хадгалдаг” аж.
6. Зуугаас дээш насласан хүмүүсийн 85 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэй хүний амьдрах хэв маягаас шалтгаалаад тэд эрчүүдээс 4,5 жилээр илүү амьдардаг болохыг “Өмнөд Калифорниагийн Их Сургууль”-ийн судалгааны багийнхан нотолжээ.
7. "Брүүклин" коллежийн нэгэн профессор эрэгтэй, эмэгтэй хүмүүс өнгийг өөр өөрөөр хардаг болохыг батлахын тулд 2015 онд интернэтээр хар ба хөх, алтан ба цагаан өнгөтэй зургийг тавьж сенсаци тарьсан билээ. Эрэгтэй хүн ямарваа нэгэн өнгийг ерөнхийлөн таньдаг бол эмэгтэй хүн олон өнгийг танихдаа гаргууд аж.
8. Зургаан наснаас эхлэн эмэгтэй хүний тархины хэмжээ эрэгтэй хүнд гүйцэгдэж эхэлдэг. Үүний улмаас 6-гаас дээш нас чацуу эмэгтэй хүний тархины жин эрэгтэй хүнийхээс бага байдаг. Гэхдээ энэ нь оюун ухааны түвшинд ямар ч хамаагүй.
9. Эмэгтэй хүмүүс өвчинд илүү мэдрэг байдаг. Тэдний биенд эстроген дааврын хэмжээ өндөр байдгаас ийнхүү өвчнийг илүү мэдэрдэг ч тус дааврын нөлөөгөөр эрчүүдээс илүү өвчнийг тэсвэрлэж чаддаг.
10. Яагаад эмэгтэй хүн гоё тансаг сүрчгэнд тийм их мөнгө зарцуулдаг болохыг хараад та гайхдаг уу? Учир нь тэд хажуудаа суугаа залуугаас хэд дахин илүү сайн үнэрлэх чадвартай учраас тэр юм. Эмэгтэйчүүд үнэртэй холбоотой шалтгалтанд үргэлж илүү байдаг бөгөөд нас барсан эр болон эм хүмүүсийн тархинд шинжилгээ хийхэд эмэгтэйн тархинд үнэр таних эс эрэгтэй хүнийхээс 43 хувиар илүү байсныг олж тогтоожээ.
11. Эмэгтэй хүмүүсийн хажуугийн хараа сайн хөгжсөн байдаг бол эрчүүд зөвхөн урагшаа харах чадвартай.
12. Эмэгтэйчүүд 15 секунд юм уу түүнээс дээш хугацаагаар тэврүүлсэн хүндээ итгэх хандлагатай байдаг. Учир нь эмэгтэй хүний биенд итгэх мэдрэмжийг дээшлүүлж, сэтгэл санааны хямралд амархан өртөхөөс сэргийлдэг окситоцин хэмээх бодис их байдаг аж.
13. Эмэгтэй хүний үс эрэгтэй хүний үснээс хоёр дахин нарийн байдаг.
14. Эмэгтэйчүүдийн булчин, шөрмөсөнд коллагенаас илүү эластин агууллагддаг. Үүний нөлөөгөөр тэдний булчин, шөрмөс илүү уян хатан байдаг гэнэ шүү.
15. Эмэгтэйчүүдийн хүзүү эрчүүдийнхээс илүү хөдөлдөг. Үүний нөлөөгөөр эмэгтэй хүнийг араас нь дуудахад зөвхөн толгой хойш эргүүлж хардаг. Харин эрэгтэй хүмүүс бүхэл биеэрээ эргэж хардаг.
16. Эмэгтэйчүүдийн арьс эрчүүдийнхээс хэд дахин илүү мэдрэмтгий байдаг.
17. Хоёр X хромосомын ачаар эмэгтэйчүүдэд байнгын бэрхшээл болон архаг өвчин бага тохиолддог.
18. Эмэгтэйчүүд ихэвчлэн толгой өвдөх, гэдэс хямрах, уйлмаар санагдсан үедээ стресст ордог.
19. Эмэгтэй хүмүүс нэг жилд дунджаар 30-60 удаа уйлж байхад эрчүүд нэг жилд 6-17 удаа л нулимсаа унагадаг.
20. Эмэгтэйчүүд эрчүүдээс нүдээ хоёр дахин их анивчдаг. Энэ нь тэдний биенд эстроген даавар илүү байдагтай холбоотой.
21. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол өнгөрснийг санах чадвар нь илүү хөгжсөн байдаг.
22. Хүмүүс эмэгтэй хүнийг эмзэг гэдэг боловч тэдний дархлааны систем эрчүүдийнхийг бодвол хамаагүй хүчтэй байдаг аж. Эмэгтэй хүний биед ялгарах "эстроген" даавар нь дархлааг хүчирхэг болгож, элдэв төрлийн өвчний нян бактерийг устгадаг байна.
23. Эмэгтэйчүүдийн амт ялгах чадвар ч илүү хөгжсөн. Ийм болохоор тэдний хэл эрчүүдийнхээс илүү олон амт ялгах мэдрэхүйтэй байдаг.
24. Эмэгтэйчүүдийн зүрхний цохилт эрэгтэй хүмүүсээс илүү хурдан байдаг. Эмэгтэйчүүдийн зүрх эрчүүдийнхээс жижиг учраас ингэж хурдан цохилдог байна.
25. Эмэгтэйчүүдийн хөхөнд булчингийн эд байдаггүй буюу хөх нь өөхлөг эд хэмээгддэг. Тиймдээ ч тэд эрчүүдээс 8-10 хувиар илүү өөхлөг эдийг биедээ агуулдаг аж.