Дэлхийд надтай адилхан өвчтэй 11 хүн л байдаг. Гэвч би...

Дэлхийд надтай адилхан өвчтэй 11 хүн л байдаг. Гэвч би...

Хүн болгоны амьдралын түүх өөр өөр байдаг. Зарим нь төрөлхийн гоц ухаантай төрж байхад зарим нь ямарваа нэгэн содон төрхтэй төрөх явдлууд олон бий. Та бүхэндээ энэ удаагийн нийтлэлээрээ интернет ертөнцөд хамгийн их хандалттай байгаа нэгэн бүсгүйн түүхийг хуваалцахаар бэлтгэлээ. Тэр төрөлхийн хэлгүй төрсөн бөгөөд энэ нь түүнийг нь ямарваа нэгэн асуудалд оруулахуйц тийм ч сүртэй зүйл биш хэмээн үздэг түүнээр бахархахгүй байхын аргагүй. Бусад хүмүүстэй адил тэр өглөө босоод ажилдаа явж, хүний хэрэглэдэг бүх зүйлийг хэрэглэж хэнээс ч дутахгүй амьдардаг аж. Харин түүний амьдралын цаана орших нууцыг өөрийнхөө өнцөгөөс бичсэн бүсгүйн нийтлэлийг бид та бүхэндээ хүргэх гэж байна.

-

Келли Рожерс

Дэлхийд надтай адилхан өвчтэй ердөө 11 хүн л байдаг. Тийм ч учраас би өөрийгөө тусгай хүмүүсийн бүлэгт ордог гэж боддог. Хэдий хэлгүй төрсөн ч би яг л бусад хүмүүс шиг хоол идэж мөн залгиж чадна. Надад тагнайны булчин, дээшээ мөн доошоогоо хөдөлгөж болдог хэлний уг ч бий. Харамсалтай нь өөр миний амыг дүүргэх зүйл даанч алга даа.

Хэлгүй төрсөн над шиг хүмүүсийн хувьд ярих л хамгийн том асуудал болдог. Хэлний минь үзүүр тагнаанд хүрдэггүй учир би хоёр хацарнынхаа доторх, уруул болон шүдээ ярихад ашигладаг. Хэн ч намайг суулгаж байгаад яаж Б болон Д үсгийг унших талаар зааж өгч байгаагүй. Бусад хүмүүсийг  надтай ижилхэн ярьдаг байх л гэж би боддог байсан юм.


Би 1969 онд төрсөн, тухайн үед одоогийн хэт авиан шинжилгээ хараахан гараагүй байсан учир намайг эхийн хэвлийд байхад ямар нэгэн өвчтэй эсэхийг мэдэх боломж байгаагүй гэсэн. Харин намайг төрмөгц ээж минь хараад хэл байхгүй болохыг анзаарч, хэсэгтээ л шоконд орчихсон болохоо сүүлд хэлж байсан. Эмч миний хэлний үзүүрийг хараад "Охин тань зүгээр л жижиг хэлтэй төрсөн юм байна, удахгүй зүгээр болчих болохоор санаа зоволтгүй" хэмээн ээжийн минь сэтгэлийг тайтгаруулж байсан гэдэг. 

Би яг үнэнийг хэлэхэд азтай хүн. Учир нь хоолой минь асуудалгүй байсан болохоор амьсгалах болон залгихад төвөггүй байдаг. Хүн чинь байгаадаа сэтгэл ханаж байж л, амьдралаас сайхан бүхнийг мэдэрнэ шүү дээ. 

Намайг төрсөнөөс хойш хэдэн жилийн дараа эмч нар намайг ярихад бага зэрэг асуудалтай эсвэл бүр мөсөн ярьж чадахгүй болчихож ч магадгүй гэж аав ээжид маань хэлсэн байсан. Тэдэнд анх сонсоход мэдээж хэцүү л сонсогдсон байж таараа. Гэхдээ тэд хорин хоёрхон настай байсан болохоор хэр хүндээр тусгаж авсаныг ёстой бурхан л мэдэх байх. Ээж минь эмчтэй уулзаад ирэх тоолондоо л баргар царайлж, охиноо яана даа гэсэн өрөвдсөн харцаар ширтэж, заримдаа ч бүр нулимс дуслуулдаг байсан. Би тэр аав ээж хоёртоо маш их баярлаж явдаг. Хэдийгээр тэд намайг эмчилж чадаагүй ч, миний төлөө чадах бүхнээ хийж, бие сэтгэлээрээ их ч зовсон хүмүүс. 


Мэдээжийн хэрэг би өөртөө итгэх итгэлээ аажим аажмаар алдаж байсан. Ердөө л амьдралын жижиг зүйл гэж боддог байсан ч, заримдаа хэр их юмыг алдаж төрсөндөө харамсаж, гутрах нь үе үе тохиолдоно. Нагац ах нар минь намайг бага байхад над руу хэлээ их гаргахыг хараад, өөрөөсөө, "Би яагаад тэгж гаргаж чаддаггүй юм бол оо?" гэж их асуудаг байсан минь саяхан мэт л санагдана. Намайг Келли гэдэг гэж хэлэхэд, хамгийн төвөгтэй нь, К үсгийг дуудах байсан юм. Мөн хүмүүс миний амыг яагаад ийм жижигхэн юм бол гэж боддог ч асуух нь их байдаг. Учир нь миний амны хөндийг дүүргэх хэл байхгүй болоод л тэр. Би тэр болгонд чангаар хэлмээр санагддаг байсан шүү. 

Цэцэрлэгт байхад хүүхдүүд намайг хараад далий амтай гэж их шоголдог байж билээ. Би тэгэх болгонд нь гайхсан харцаар, "Далий ам гэнэ ээ? Юу юм?" гэж боддог байсан. Гэсэн хэдий ч би аль болох сэтгэлээр унахгүй байхыг л хичээж, өнөөдрийг хүртэл амьдарлаа даа. 

Би 10 настайдаа гоо зүйн мэс засал хийдэг эмчтэй уулзаж хиймэл хэл суулгах шийдэлийг анх удаагаа сонсож байлаа. "Юу хийх гээд л байна даа" гэсэн бодол миний толгойнд яг л салхи шиг орж ирдэг байсан. Дараа нь гарах эрсдэлээс үнэндээ маш их айж байснаа тод санаж байна. Mагадгүй хожим 18 нас хүрэх үед минь миний хэл ярианд ямарваа нэгэн асуудал үүсгэх эрсдэлээс эмээж тэрхүү мэс засалаас татгалзсан юм. Би бодохдоо, " Би зүгээр л хөөрхөн харагдахыг хүсэж байна. Эрүү болон хацрыг минь дотроос нь зүгээр бөглөөд л өгчих" гэж хэлэхийг хүсдэг ч даан ч хэлэх зориг минь дутаж байсан юм.

Азаар бурхан надад мэдрэх чадвар үлдээсэн. Ямар ч төрлийн амт миний аманд ороод хэлний үзүүр болон буйланд минь сайн мэдрэгддэг. Надад идэж болохгүй зүйл ховор. Зайрмагны хатуу жигнэмэгийг хүртэл идэж чаддаг. Надад идэхэд хамгийн хэцүү зүйл бол алим. Эрүүний гажигтай болохоор ч тэр үү хазахад их хэцүү байдаг шүү.

Хүнтэй үнсэлцэх ямар байдаг бол? гэж би их боддог. Хэдий тэр мэдрэмжийг би хэзээ ч мэдэрч чадахгүй ч хүмүүс намайг сайн үнсэлцэх байсан гэж хэлдэг шүү.

Ингэж төрсөндөө би хэзээ ч хэнийг ч буруутгаж байгаагүй. Ганц байнгын бодол болдог зүйл маань хэрэв хэлтэй байсан бол би яаж харагдах мөн ямар хоолойтой ярих бол гэх зэрэг сонирхолтой асуултууд.  Тэгсэн ч надтай ижилхэн асуудалтай хүн болгонд би өөрийн амьдралын түүхээрээ урам зориг өгч байгаа гэж бодохоор амьдралын минь утга учир хором тутам нэмэгдэх нь гайхамшигтай. Би хүмүүст "Өөртөө байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун байж, өчүүхэн жижигхэн зүйлээс ч аз жаргалыг олж харж байгаарай" гэж хэлмээр байдаг.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()