Та хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалдаг уу?

Хүн бүр л хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвөөс хоол хүнсний зүйлсээ цуглуулдаг. Гэхдээ хүмүүс ийн цуглуулсан бүтээгдэхүүнээ хадгалалтын зөв горимд хадгалж чаддаг болов уу. Бид энэ удаагийн нийтлэлээр хүмүүсийн хэрхэн хадгалахаа мэддэггүй 10 бүтээгдэхүүнийг яаж хадгалах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. Учир нь зарим хүнсний зүйлсийг буруу хадгалснаас үүдэж, ашигт чанар нь алдагддаг байна.

Та хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалдаг уу?

1 Гурил

Бүхий л төрлийн хоол, нарийн боовонд түгээмэл хэрэглэгддэг учраас гурил нь маш чухал бүтээгдэхүүний нэг билээ. Хүмүүс шуудайгаар нь авсан гурилаа тэр чигээр нь хадгалах хандлагатай байдаг. Гэтэл гурилыг зориулалтын саванд, хөргөгчид хадгалснаар, бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгах, мөн хүмүүсийн эрүүл мэндэд хор учруулдаггүй байна. Тасалгааны температурт, их хэмжээгээр удаан хадгалагдсан гурилны ёроол талсжиж, тунадас үүсдэг. Энэ нь эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг аж.

Гурил

2 Талх

Талх, нарийн боовны уут нь тухайн бүтээгдэхүүний чийглэг, шинэ байдлыг удаан хугацаанд хадгалах зориулалттай байдаг. Иймд талхыг зориулалтын уутнаас салгалгүй, хөргөгчинд хийж хадгалаарай. Уутнаас нь салгаж, өөр газарт хийсэн талх түргэн хатаж, эвгүй үнэр шингэдэг. Мөн талхны саванд хийсэн талхыг хоногтоо идэх хэрэгтэй байдаг байна.

Талх

3 Төмс

Хүмүүс төмс худалдаж авахдаа, их хэмжээгээр буюу шуудайгаар нь авах хандлагатай байдаг. Гэвч ийн авсан төмсийг буруу хадгалснаас ёроолын төмснүүд ялзарч, идэх боломжгүй болдог. Мөн бид авсан төмсөө ихэвчлэн хөргөгчинд хадгалдаг шүү дээ. Гэтэл төмсийг хөргөгчинд бусад хүнсний ногоотой хамтад нь хадгалвал, түргэн мууддаг байна. Иймд хамгийн зөв арга бол нарны гэрлээс хол, зоорийн орчинд хадгалах нь хамгийн зөв арга гэнэ.

Төмс

4 Базилик

Шинэхэн базиликийг хоолонд хийхэд, амт үнэр нь сайжрахаас гадна, хүмүүсийн эрүүл мэндэд ч мөн сайнаар нөлөөлдөг. Гэвч эл хүнсний ногоог шинэ байдлаар нь удаан хадгална гэдэг маш хэцүү. Авсан өдрийн маргаашнаас эхлэн навч нь хатаж, хорчийгоод хэцүүхэн болдог шүү дээ. Тэгвэл базиликийг хүнсний зориулалттай пластик уутанд хийж вакумжуулан, хөргөгчний ёроолд хадгалах хэрэгтэй гэнэ. Учир нь энэ хэсэг нь бусад хэсгийг бодоход илүү сэрүүхэн байдаг. 

Базилик

5 Самар

Бид хүнсний дэлгүүрээс бүхий л төрлийн амтат самрыг өндөр үнээр худалдаж авдаг. Гэхдээ ингэж авсан самраа буруу нөхцөлд хадгалвал, мөнгөө салхинд дэмий хийсгэсэнтэй ижил юм. Самрыг мөн ижил хүнсний зориулалттай гялгар уутанд хийж, хөргөгчний хаалганд хадгалах хэрэгтэй бөгөөд ингэж хадгалсан самрыг 1 жил хүртэлх хугацаанд хадгалж болно. Самрыг тасалгааны температурт хадгалж болохгүй бөгөөд ийм нөхцөлд хадгалсан самар хурц, бас давслаг амттай болдог байна.

Самар

6 Сонгино, сармис

Хүмүүсийн хамгийн нийтлэг хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн бол яалтчгүй сонгино, сармис юм. Айлууд тус ногоог ихэвчлэн хөргөгчинд хадгалж байгаа харагддаг. Гэтэл эдгээр ногоог нарны гэрлээс хол, харанхуй сэрүүн газарт буюу шүүгээнд хадгалахад хамгийн тохиромжтой байдаг аж. Мөн исгэлэн төрлийн жимсний хамт хадгалвал, түргэн мууддаг.

Сонгино, сармис

7 Кофены үр

Кофе уух дуртай хорхойтонгууд, уудаг кофегоо ихэвчлэн шүүгээнд хадгалдаг. Мөн зарим айлууд хөргөгчинд ч хийсэн байдаг. Гэвч эдгээр нь маш буруу юм. Кофег тасалгааны гэрэл тусах орчинд, ил орчинд шилэн саванд хийж хадгалах нь хамгийн зөв байна. Эс бөгөөс байгалийн сайхан үнэр амт нь алдагдах сөрөг талтай.

Хэрэв та кофе уух дуртай бол үүнийг заавал анхаарч байгаарай.

Кофены үр

8 Дарс

Сүүлийн үед маш олон залуус гэртээ вино худалдан авч, хадгалан, тохиромжтой мөчид бага хэмжээгээр тохируулан хэрэглэх болсон. Гэвч хэрвээ та дарсаа буруу горимд хадгалвал, түүний оригинал амтыг авч чадахгүй. Дарсыг хөргөгчинд, болон ил тавьж болохгүй бөгөөд нарны тусгалаас хол, тасалгааны температурт зориулалтын тавиур дээр тавихыг хичээгээрэй. Ингэснээр дарсны ёроолд тунадас үүсэхээс сэргийлж чадна.

Дарс

9 Хоол амтлагч

Бүхий л төрлийн хоол амтлагч нунтгийг хөргөгчинд хадгалж болдоггүй байна. Ийн хадгалсан амтлагч өөрийн амтаа алдаж, хүч нь сулардаг. Мөн муудах хандлага ч ажиглагдана. Харин түүний оронд тасалгааны температурт хадгалахыг хичээгээрэй.

Хоол амтлагч

10 Эм

Эмийг чийгтэй газарт огтхон ч хадгалж болохгүй. Хүмүүс уудаг эмээ ихэвчлэн угаалгын өрөөнд тавьж харагддаг. Энэ нь маш буруу юм. Харин түүний оронд тасалгааны хэмд, нарны тусгалаас хол газарт шүүгээнд хадгалж хэвшээрэй. 

Эм

Та эдгээрээс өөр хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн хадгалах аргыг мэддэг бол бидэнтэй хуваалцаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()