1
Ойлгомжгүй хариултууд
Хэрэв тухайн хүн таны асуултанд ойлгомжгүй хариулт өгсөөр байвал, тэр худал хэлж байх магадлал өндөр юм. Үнэн хэлж байгаа хүн ихэвчлэн тийм эсвэл үгүй хэмээн ойлгогдохоор хариулт өгдөг.
2
Инээх
Хэрэв тэрээр таны асуултыг үл ойшоосон байдалтай, чанга гэгч нь хөхөрч, инээж байвал худал хэлж байна гэсэн үг.
3
Андгай тангараг тавих
Хэрэв тухайн хүн таны асуултыг булзайруулахгүйгээр идээгүй гэдгээ тодорхой хэлж, бүр андгай тангараг тавьж байвал, энэ нь таны итгэлийг ашиглан хэргээ далдалж буй хэрэг аж.
4
Өрөвч нэгэн
Ийм хүмүүсийг худал хэлж байгаа эсэхийг мэдэхэд маш төвөгтэй байдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд тэд үнэн хэлж байх магадлал өндөр юм.
5
Асуултан хариулт
Хэрэв тухайн хүн таны асуултанд асуултаар хариу барьж байвал, худал хэлж байх магадлал өндөртэй. Иймд тэдэнд итгэх хэрэггүй.
6
Таг хөших
Таны асуултанд хариулахгүй таг хөшиж, үг дугарахгүй, гайхширсан царай гаргах нь худалч хүний чанар юм.
7
Үзүүлбэр үзүүлэх
Хэрэв тухайн хүн дүр эсгэж, байдлыг сүр бадруулсаар байвал, хэргийн эзэн байх магадлал өндөртэй. Тэрээр энэ байдлаа үргэлжлүүлсээр байх болно.
8
Үгүйсгэх
Хүмүүс худал хэлэх үедээ өөрийгөө хамгаалах үгсийг эсрэг талын хүн рүү хэлж, дайрж давшилдаг. Тиймээс энэ тохиолдолд тухайн хүн худал хэлж байх магадлал өндөртэй.
9
Асуултыг лавшруулж асуух
Иймэрхүү асуулт нь худал хэлж байгааг илтгэдэг байна. Мөн тухайн хүний харцыг сайтар ажиглах хэрэгтэй байдаг.
10
Асуултыг булзайруулах
Хэрэв тухайн хүн гол сэдвээсээ хазайж, таныг олон асуултаар булсаар байвал, мөн л худал хэлж буйн шинж аж.
11
Худал хэлж буй хүнийг нүүрний хувирлаар нь хэрхэн таних вэ?
- Шүлсээ залгих, ханиах, нүдээ хурдан хурдан цавчих
- Сандарсан, эсвэл хэт идэвхтэй байдал
- Нүдээ ойр ойрхон цавчиж, эргэлдүүлэх
- Гараараа юм оролдох
- Толгойгоо сэгсрэх, харц уруу болох
- Гарын хөдөлгөөн ихтэй байх
12
Үнэн хэлж байгаа хүн ямар байдаг вэ?
Тантай үнэн сэтгэлээсээ инээмсэглэн ярилцаж, харц тогтуун дөлгөөхөн байна. Мөн элдэв илүү хөдөлгөөн хийхгүй. Таны нүд рүү ажралгүй ширтэж болно.
13
Охидыг худал хэлж байгааг хэрхэн мэдэх вэ?
Охидыг үнэн эсвэл худал хэлж байгааг мэдэхэд маш төвөгтэй. Тэд сэтгэл хөдлөлөө сайн нууж чаддаг. Гэхдээ тэднийг нүдний харцаар нь мэдэхэд илүү хялбар юм.