1
Грекчүүд Троя-ийг эзлэн авахын тулд Трояны морийг хийсэн
Үнэн: Трояны морийг анх Грекийг эзлэхийн тулд бэлэг болгон хүргүүлсэн ч, тэд морийг хүлээж аваагүй тул, зэр зэвсэг, цэргүүдээр дүүргэсэн модон мориор ханыг эвдэж, хот руу нэвтэрч чадсан байна.
2
Архимед усанд орж байхдаа математикийн эзэлхүүний нээлтээ олж байжээ
Үнэн: Эртний Грекийн гүн математикч, физикч, инженер, одон орон судлаач, зохион бүтээгч Архимед (Archimed)-ийг торхтой усанд орж байхдаа, ус халих үзэгдлээс "математикийн эзэлхүүний нээлт"-ээ илрүүлж байсан гэдэг. Гэвч энэ нь худал бөгөөд зүгээр л зураачийн бүтээл аж.
3
Менделеев үелэх системийг зүүдэндээ харсан
Үнэн: ОХУ-ын химич, зохион бүтээгч Менделеев (Mendeleev) өөрөө энэ тухай үгүйсгэсэн байдаг. Түүний найз профессор А.Андострискев (A. A. Inostrancev) тухайн үед оюутнуудаа хөгжөөхийн тулд бодит явдлыг хазайлган, ярьжээ.
4
Клеопатра Египет хүн
Үнэн: Египетийн алдарт Хатан хаан Клеопатра (Cleapatra) нь, Грек гаралтай бөгөөд Агуу Александрийн үхлийн дараа бүлийн хамтаар Египет хэлийг суралцсан байна.
5
Пирамидийг боолууд барьжээ
Үнэн: Судлаачдын үзэж байгаагаар байгууламжийг мэргэжлийн дархад бус жирийн хүмүүс барьсан болохыг баталдаг. Гэвч Фараоны гайхамшигт бунхнуудыг боолууд бус, харин еврейчүүд барьсныг сурвалжид тэмдэглэн үлдээжээ.
6
Диогенес шавар вааранд амьдарч байсан
Үнэн: Үнэн хэрэгтээ, Грекийн суут философич Диогенес (Diogenes) торхонд амьдарч байгаагүй. Тухайн үед Грект шавар торхон ваарыг хараахан хийж чаддаггүй байжээ. Иймд тэрээр газрын тос, дарсыг хадгалах зориулалттай нэг төрлийн торхонд амьдардаг байсан байна.
7
Эрчүүд л зөвхөн далайн дээрэмчид болж чадна
Үнэн: Хөлөг онгоцонд эмэгтэй хүн суулгавал аз харидаг гэдэг. Ялангуяа тэр эмэгтэй далайн дээрэмчин бол юу ч олдохгүй хэмээдэг байжээ. Гэхдээ эрчүүд л зөвхөн эрдэнэс хайн далай тэнгисээр аялж байсан хүмүүс биш юм. Эмэгтэй далайн дээрэмчид эрэгтэй дээрэмчдийн сайн өрсөлдөгч байсан бөгөөд тэд хэнээс үл эмээн, аюул тарьж явдаг байсан аж.
8
Аборигенчүүд Ахмад Күүкийг идсэн
Үнэн: Английн ахмад Жеймс Күүк хувийн сонин зан авир болон хэд хэдэн хавай хүнийг хөнөөснөөс болж амиа алдсан байдаг. Эдгээрээс болж Аборигенчүүд дайн дэгдээсэн бөгөөд Англичууд сандралдаж байх зуур хавайчууд Ахмад Күүкийг дагзанд нь жадалж хөнөөсөн гэдэг. Гэхдээ хэн ч түүнийг идээгүй.
9
Мэсчин боолууд үргэлж нэг нэгнээ хөнөөдөг
Үнэн: Их мөнгө зарсан нь хамгийн чадварлаг, өндөр бэлтгэгдсэн дайчид болдог байсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь удаан амьдарсан. Араг яс болон булшны чулуу шинжээчдийн баталж буйгаар мэсчин боолууд тэр үеийн Ромын эзэнт гүрний дундаж наслалттай тэнцүү буюу 25-30 жил амьдарч, энэ хугацаандаа 100 гаруй тулаан хийдэг байсан аж.
10
Викингчүүд эвэртэй дуулга өмсдөг байсан
Үнэн: Бид викинг гэхээр хүн бүрийг айлгасан, эвэртэй дуулга өмссөн, бавайсан сахалтай хүн гэж төсөөлдөг. Гэсэн хэдий ч викингчүүд ийм төрхтэй байсан гэх археологийн ул мөр олдоогүй. Бодит байдал дээр эвэртэй дуулга нь илүү хэврэг байдаг учраас викингчүүд ийм дуулгыг тулаанд биш зөвхөн зан үйл хийхдээ өмсдөг байжээ.
11
Загалмайтнууд аян дайнд мордохоос өмнө эхнэртээ “Ариун явдлын бүс” зүүлгэдэг байсан
Үнэн: Бид бүгд хайртай хүнээ үнэнч хүлээснийг баталдаг “Ариун явдлын бүс”-ийн талаар мэддэг. Гэхдээ энэ бүс бодит байдал хэзээ ч ашиглагдаж байгаагүй бөгөөд тэдгээртэй холбоотой бүх түүхүүд нь зүгээр домог юм. Эмэгтэй хүний ариун явдлын бүс итгэлцлээс илүү гарч чадаагүй бол эрчүүдийн ариун явдлын бүс нь зүгээр л “бахархал”-аа хамгаалах хэрэгсэл төдий зүйл байсан юм.
12
Артур хаан бодит хүн байсан
Үнэн: Артур хэзээ ч бодит хүн байгаагүй. Магадгүй түүхэнд өөр нэрээр тэмдэглэгдэн үлдсэн хүнийг Артур хэмээн нэрийдсэн байх. Гэхдээ түүнд шадарлаж явсан олон чухал хүний бүгд бодит байсан юм.
13
Моцартыг Сальери хордуулсан
Үнэн: Хөгжмийн зохиолч Сальерид Моцартыг хөнөөх өчүүхэн ч хүсэл эрмэлзэл байгаагүй. Сальери хангалттай нэр алдарт хүрсэн байсан бөгөөд тухайн цаг үедээ Моцартаас илүү амжилттай уран бүтээлч байсан юм. Тиймээс түүнд Моцартад атаархсан, хөнөөхийг хүссэн хүсэл байгаагүй юм. Сальери амьдралынхаа турш Моцартын үхэлд буруутгагдаж байгаагүй.
14
Эртний хөшөө бүгд цагаан өнгөтэй
Үнэн: Эртний урлаг цагаан өнгөтэй хүчтэй холбогддог. Гэхдээ олон мянган жилийн явцад органик суурьтай эрдэс минералаар хийгдсэн тэдгээр хөшөөнүүдийн өнгө цагаан болж өөрчлөгджээ. Олон мянган жил болон бактерийн нөлөөгөөр хөшөөнүүдийн жинхэнэ будаг арилж, дотоод өнгө нь харагдсан энэ аж. Өнөөдөр бид хэт ягаан туяаны тусламжтайгаар эртний бүтээлүүдийн жинхэнэ өнгийг мэдэх боломжтой болсон.
15
Винсент Ван Гог чихээ өөрийн гараар татсан
Үнэн: Өөрийн биед мэс засал хийх синдромыг хүртэл Ван Гогийн нэрээр нэрлэсэн байдаг. Гэвч үнэн хэрэгтээ алдарт зураач Ван Гог (Vincent Van Gogh) найз Гоген (Gauguin)-тэй халз тулалдаж байхдаа чихээ сэлмэнд зүсүүлж алдсан байна.
16
Волт Дисней Мики Маузыг зурсан
Үнэн: Mики Маузыг хүүхэлдэйн кино бүтээгч Аб Айворкс (Ub Iwerks) бүтээжээ. Волт Дисней (Walt Disney) зөвхөн бүтээлийн ажилд нь тусалсан гэж явдаг бөгөөд хожим нь хүүхэлдэйн кино цацагдаж эхлэх үед дуу оруулсан байна.
17
Ковбой хүмүүс буудалцах дуртай байдаг
Үнэн: "Аагим халуун өдрийн дундуур хоёр ковбой бие биенээ хөнөөхийн тулд дуртай нь аргагүй буугаа гаргана". Гэвч яг үнэндээ хэзээ ч тийм зүйл болдоггүй бөгөөд барууны кино ертөнц энэ талаар хэтэрхий их дөвийлгөснөөс болж биднийг үүнд амархан итгэхэд хүргэсэн байна.
18
Догшин Иван хаан өөрийн хүүгээ хөнөөсөн
Үнэн: Хэдий судлаачид энэхүү явдлыг олон жилийн турш шалгасан боловч яг эцсийн хариуг гаргаагүй байна. Иван (Ivan the terrible) хааны Москва руу явуулсан захианаас үзвэл өөрийн хүүгээ өвчны улмаас эндсэн гэж хэлсэн ч, үүнийг батлах баттай баримт одоохондоо байхгүй билээ.
19
Альфред Нобелийн эхнэр өөрийг нь математикч хүнтэй араар тавьсан учир математикийн төрлийг Нобелийн шагналын жагсаалтад оруулаагүй
Үнэн: Яг үнэндээ Нобель (Alfred Nobel) хэзээ ч гэрлэж байгаагүй аж. Мөн математикийг "дэндүү барьцгүй шинжлэх ухаан" гэж дүгнэсэн учир Нобелийн шагналын жагсаалтад орж чадаагүй байна.
20
Спартачууд өвчтэй нялх хүүхдээ хаднаас унагаадаг байсан
Үнэн: Орчин үеийн судлаачдын тусламжтайгаар энэхүү домгийг худал зүйл гэж баталж чадсан байна. Домгийн тухайд бол өвчтэй нялх хүүхдүүдийг спартачууд (Spartans) "апотета" буюу өндөр хаднаас унагааж алдаг гэжээ. Гэвч тухайн газрын хөрсийг судалж үзэхэд зөвхөн 18-35 насны нийт 46 эрэгтэй хүмүүсийн цогцос олдсон нь ямар ч хүүхэд байгаагүйг баталж байгаа юм.