1
Хонины орд /03.21-04.19/
Энэ 7 хоногт таниас маш их тэсвэр, тэвчээр шаардсан зүйлсүүд олон тохиолдох нь ээ. Иймд ямарваа уулзалт, ажил хэргийн хувьд хүлээцтэй, хүлцэнгүй хандах хэрэгтэйг од эрхэс танд сануулж байна. Эс бөгөөс удаан нөхөрлөсөн хамтрагч болон ажлын хамт олонтойгоо ам зөрөлдөж, муудалдаж болзошгүй. Мөн ажил хэргийн санал орж ирвэл, хэт ашиг хонжоо харсны хэрэггүй. Энэ нь эсэргээрээ бүхнийг үнэгүйдүүлж, нураах эрсдэлтэй. 7 хоногийн сүүлээр байдал дээрдэх тул, тэвчээртэй, шударга, хүлээцтэй хүмүүст сайхан боломж гарч ирнэ.
2
Үхэр /04.20-05.20/
Үхрийн ордныхон зөрүүд, түргэн ууртай тул энэ долоо хоногт аль болох тогтуун тайван байхыг хичээгээрэй. Эс бөгөөс удирдлагуудтайгаа ам зөрөлдөж, тэдэнд буруу ойлголт төрүүлж мэднэ. Мөн цаг тулсан, хэцүү ажлуудыг аль болох хойшлуулж, тохиромжтой цагийг хүлээсэн нь дээр. Аливаа зүйлд хэт хөнгөмсөг, сэтгэлийн хөдлөлтэйгээр хандах нь таныг эсрэгээрээ хүнд байдалд оруулж мэдэх тул, аль болох нухацтай шийдвэр гаргаарай. Найз нөхөдтэйгээ сайтар ярилцаж, ам зөрөлдөхөөс сэргийлээрэй.
3
Ихэр /05.21-06.21/
Та энэ долоо хоногт үнэхээр азтай байх нь ээ. Учир нь хайр дурлал, ажил гээд бүхий л зүйлсэд саад тотгор учирахгүй юм. Иймд сэтгэлтэй хүнтэйгээ болзоонд явах, тэдэнд сэтгэлээ илчлэхэд тохиромжтой. Энэ долоо хоногийн сүүлээр тархи толгойгоо сэргээж, агаар салхинд гарахыг зөвлөе. Мөн гэр бүлтэйгээ илүү их цаг хугацааг өнгөрүүлвэл, та маш их эрч хүчээр цэнэглэгдэх болно. Хэдий тийм ч, ажлын чухал асуудлыг хэт хөнгөмсөг, сэтгэл хөдлөлөөр шийдэхээсээ аль болох зайлсхийгээрэй.
4
Мэлхий /06.22-07.22/
Удаан бодож төлөвлөж байсан ажлуудаа эхлүүлэх, шинэ албанд томилогдох, сургалт семинарт суухад маш тохиромжтой. Энэ долоо хоногийг аль болох бүтээлчээр өнгөрүүлж, цаг хугацааг дэмий үрэх хэрэггүй. Мөн зөвхөн өөрийн хөлс, хүчээр бүхнийг болгох гэж зүтгэсний оронд найз нөхдийн тусламжыг авах нь илүү үр дүнтэй байх болно. Ганц бие мэлхийнхний хувьд шинэ танилтай учирах, болзоонд явах нь ирээдүйн амьдралд нь нөлөөлнө. Магадгүй заяаны ханиа олоход ч тусалж болох юм.
5
Арслан /07.23-08.22/
Тус ордныхны хувьд энэ 7 хоногийг сурч боловсроход зарцуулах, эсвэл сургалт семинарт бүртгүүлэхийг зөвлөж байна. Аль болох олон хүн цугларсан газар болон танихгүй хүмүүстэй уулзахаас зайлсхий. Эс бөгөөс таарч тохирохгүй зантай хүмүүстэй уулзаж, өөрийгөө стресстүүлэх, ажлын эрч хүчээ алдах магадлалтай аж. Иймд та аль болох өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч, өдрийг тайван өнгөрүүлэхийг хичээгээрэй.
6
Охины орд /08.23-09.22/
Хов жив, хэл амнаас аль болох хол байхыг хичээгээрэй. Ялангуяа удирдлагатайгаа ам зөрөлдөх, тэдний тухай таагүй үг хэлэх нь байдлыг улам бүр дордуулж мэднэ. Аль болох сэрэмжтэй байж, эргэн тойронд хов хутгах хүн байгаа эсэхийг сайтар нягтлаарай. Энэ долоо хоногт танд маш тааламжтай ажлын санал мөн их хэмжээний мөнгө орж ирэх магадлалтай байна. Долоо хоногийн сүүлээр гэртээ засвар хийх, шинэ тавилга авахад бүх зүйл бүтэмжтэй сайхан байх болно. Хүмүүсийн хувийн асуудалд оролцохоос аль болох зайлсхийхийг зөвлөе!
7
Жинлүүрийн орд /09.23-10.22/
Энэ долоо хоногт та өөрийн төлөвлөсөн, хийхээр зорьсон бүхнийхээ төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Тэгж чадвал та амжилтанд хүрэх болно. Хамгийн гол нь өөрийн сайн хийж чаддаг, итгэлтэй зүйлдээ түшиглэн хөрөнгө оруулалт хийх, шинэ ажлыг эхлүүлээрэй. Мөн хуучны танил, дотны найзуудтайгаа уулзаж цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд гэмгүй. Шинэ санаа, гайхалтай зүйлс хийх онгод орж мэднэ. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхэнтэйгээ хамт цэвэр агаарт гарч, хөгжилдөөрэй!
8
Хилэнцийн орд /10.23-11.21/
Хилэнцийн ордныхны хувьд энэ долоо хоног маш их гарц, эд материалын хохирол учирч болзошгүй. Мөн аль болох хувь хүнээс өндөр зээл авах, өгөхөөс татгалзах хэрэгтэй. Түүний оронд банк, илүү найдвартай газарт хандах нь ирээдүйд учирч болзошгүй олон зүйлсээс таныг хамгаалах болно. 7 хоногийн сүүлээр ажил хэргийн маш том, сайхан санал орж болзошгүй. Гэр бүлийнхэнтэйгээ аль болох хүлээцтэй тайван хандаж чадсанаар, та үл ойлголцлоос өөрийгөө гаргаж чадна.
9
Нумын орд /11.22-12.21/
Энэ долоо хоногт өөртөө аль болох их ачаалал өгөхөөс зайлсхийгээрэй. Учир нь ядаргаанаас болж бие илэрхий сульдаж мэднэ. Мөн өр зээлнээс аль болох зайлсхийх нь таныг хүнд асуудалд орохоос сэргийлнэ. Ганцаараа байж, өөртөө амралт өгөх хэрэгтэй. Шоу, зугаа цэнгээн, найз нөхдийн уулзалтаас аль болох хөндийрч, гэр бүлийнхэнтэйгээ илүү их цаг хугацааг өнгөрүүлээрэй. Хүмүүстэй муудалцаж, маргахаас зайлсхийх хэрэгтэй.
10
Матар /12.22-01.19/
Осол аваар, техникийн аюулаас сэрэмжтэй байхад гэмгүй. Мөн хөдөө гадаа олон хоногоор томилолтоор явахаас болгоомжилж, эрүүл мэнддээ анхаарахыг од эрхэс танд сануулж байна. Ажлын хэт ачааллаас болж ядаргаанд орж мэдэх тул, өөртөө амралт өгч байгаарай. Энэ долоо хоногт ажил болон уулзалтаас оройтолгүй урьтаж гэртээ хариарай. Хайр дурлалын хувьд өөрөө хүсээд, хичээвэл аз жаргалтай амьдрал хүлээж байна.
11
Хумх /01.20-02.18/
Энэ долоо хоног танд маш их аз, амжилтыг авчирах болно. Санасан ажил сэтгэлчлэн бүтэж, танд уйдах, эргэлзэх ч зав гарахгүй бололтой. Эрүүл мэнддээ болон үр хүүхдийнхээ хүмүүжил, боловсролд анхаараарай. Гэр бүлийн хүмүүсийн дунд зөрчил, үл ойлголцол гарч болзошгүй тул аль болох хүлээцтэй байх хэрэгтэй. Уур бухимдал бүхнийг эсэргээр нь дордуулж ч мэднэ. Мөн үнэнч бус хүмүүсээс эртхэн зайгаа барихыг зөвлөе!
12
Загас /02.19-03.20/
Өнгөрсөнд болсон зүйлсийн тухай мартаж,.шинээр сэтгэж амьдрахад суралцаарай. Мөн өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлсийг хийж, долоо хоногийг аль болох завгүй өнгөрүүлэх нь тустай. Төлөвлөсөн ажлууд бүтэхэд тодорхой хэмжээний хугацаа шаардагдах тул, шантралгүй тайван хүлээгээрэй. Найз нөхөдтэйгээ уулзах, агаар салхинд гарахад тохиромжтой. Мөн өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй болохыг од гарагс танд зөвлөж байна.