Тэрбумтнуудын залууст өгсөн үнэт зөвлөгөө

Амжилт бүхэн өөрийн гэсэн түүхтэй байдаг. Амжилтанд хүрсэн олон янзын арга байдаг ч доор дурдсан 20 зөвлөмжийг дагахад тодорхой хугацаанд зорилгодоо хүрч чадах болно. Нэр алдартай болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс өөрийнхөө туулсан амьдралын туршлагаараа залуучуудад дараах үнэтэй зөвлөгөөг хүргэсэн байна. Тиймээс тэдний зөвлөгөөг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд үзээрэй! Нэгэн хөгшин баян эр, ядуу залуутай уулзахдаа “Болдог бол бүх хөрөнгөө чамд өгөөд чиний залуу насыг зовлонтой чинь хамт авах юмсан” гэж хэлсэн гэдэг.    

Тэрбумтнуудын залууст өгсөн үнэт зөвлөгөө

1 Хайртай хүмүүстэйгээ ойр бай

Болж өгвөл хайртай хүмүүстэйгээ ойр дотно бай. Өөрийг чинь хайрладаг болон өөрөө хайрладаг хүмүүстэйгээ ойр байж, сэтгэл зүрхийг нь мэдрэх хэрэгтэй. Энэ хэцүү байж болох ч хийх хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө хэтэрхий хүчилж болохгүй. Өсөн дэвжиж, өдөр өдрөөр сайжраарай.  

Хайртай хүмүүстэйгээ ойр бай

2 Эрүүл мэндээ анхаар

Бид бүхэн нас ахих тусам эрүүл мэндийн асуудалтай тулгардаг. Залуу насандаа үүнийг тоохгүй архи пиво ихээр хэрэглэснээс болж эрүүл мэнд муудаж, эрт хөгширдөг. Хэрвээ бусдын адил архи пиво уусаар байвал чи одоогийнхоосоо илүү баян болж чадахгүй. Тиймээс боломж гарах бүрийд сайн хөдөлж бай. Өглөөд гүй, болохгүй бол бага зэрэг өглөөний дасгал хийж бай.

Эрүүл мэндээ анхаар

3 Баярлалаа гэж хэлж бай

Уур бухимдал, гомдол дургуйцэл гэх мэт сөрөг сэтгэгдэл төрсөн үедээ сайн сайхан зүйл бодож, дэлхий ертөнц болон бусад хүмүүст талархаж байх хэрэгтэй. Надад итгээрэй. Энэ зүйл өөрийг чинь илүү эрч хүчтэй болгож, эхлэлийг чинь цааш нь амжилттай үргэлжлүүлэх болно.

Баярлалаа гэж хэлж бай

4 Өдрийн төлөвлөгөө гарга

Өдөр бүр 10 санаа тэмдэглэж, түүнийгээ хэрэгжүүлэх гэж чармай. Хүн гэв гэнэт гоц ухаантан болж амжилтад хүрэхгүй бөгөөд өдөр тутам шинээр шидэж хийх гэж зорьж судалсан зүйлс чинь зургаан сарын дараа өөрийг нь шал өөр хүн болгон хөгжүүлсэн байх болно.

Өдрийн төлөвлөгөө гарга

5 Цэцэг жижиг үрээс эхэлдэг

Үр бол ургамлын 1 хувьд ч хүрэхгүй тийм жижиг зүйл. Гагцхүү үрийг хэрхэн тордож, усалснаас цааш ургаж, цэцэглэх нь шийдэгддэг. Үүнтэй адилаар бидний тархинд маш олон жижиг үр /шинэ санаа/ бий бөгөөд энэ шинэ санаануудаа хэрхэн тордож арчилснаас амжилтад хүрэх эсэх чинь шийдэгддэг.      

Цэцэг жижиг үрээс эхэлдэг

6 Шалтаг битгий тооч

Аливаад зүйл хийх гээд бүтэлгүйтхээрээ өөрийгөө битгий зөвтгө. Харин ч оролдож байна гэдэг амжилт. Гаргасан алдаануудаа давтахгүйгээр цааш тэмүүл. Би чадахгүй юм байна гэж өөртөө битгий хэл, үүнээс ч илүүг чадна. Учир нь, хүсэл зорилгоо биелүүлэх хангалттай цаг хугацаа залуу хүнд байдаг.

Шалтаг битгий тооч

7 Топ 5 зорилгоо тодорхойл

Хүнд олон хүсэл мөрөөдөл бий. Тиймээс 25 хүслээ бичээд тэндээс өөрт хамгийн чухал тавыгаа сонго. Энэ тав чиний хамгийн шилдэг зорилгууд бөгөөд шилдэг зорилгуудаа амьдралынхаа гол шугамыг болгож яв. Тэгэхээр аяндаа бусад хүсэл чинь биелнэ. Хамгийн чухал таван зорилгоо тодорхойлсноор хажуугийн жижиг хүслүүдэд цаг хугацаа алдахгүй.  

Топ 5 зорилгоо тодорхойл

8 Өөрийгөө хүмүүст таниул

Бүрэг ичимхий бол яг одооноос өөрийгөө өөрчил. Хэрвээ өөрчлөгдөж чадахгүй бол маш том зүйлсийг алдаж, хорвоо ертөнцийг таньж мэдэхгүй байсаар дуусна. Тиймээс эхний ээлжинд хүмүүстэй танилц, сайхан сэтгэгдэл төрүүл, яриаг нь сонс. Өөрт чинь сонирхолтой санагдсан хүмүүст бүр ч илүү таатай ханд. 

Өөрийгөө хүмүүст таниул

9 Ажлынхаа хамгийн сайн ажилтантай нөхөрлө

Ажиллаж буй компанийнхаа хамгийн сайн ажилтантай нөхөрлө, болохгүй бол түүнээс арай дор түвшинд амжилттай ажиллаж буй хүнтэй нөхөрлө. Гэхдээ мэдээж өөрөөсөө ямагт сайн ажилтныг найзаараа сонго. Ингэж нөхөрлөх хэцүү байвал чи болоогүй байна гэсэн үг.

Ажлынхаа хамгийн сайн ажилтантай нөхөрлө

10 Хүүхэд насаа дурс

Хүүхэд насаа дурс, ингэхдээ хүүхэд насандаа дуртай байсан зүйлээ сана. Олон цагаар хичээл хийж, ажиллаж байхдаа дуртай байсан зүйлсээ санаж, хийж чадаж байгаа зүйлдээ таларх. Жишээ нь, бага байхдаа бичихийг хүсдэг байсан ч бичиж чаддаггүй байснаа бод. Одоо чи хэд л бол хэдэн хуудсыг бичиж чадна. Үүндээ баярла.  

Хүүхэд насаа дурс

11 Асуу

Сонирхож буй зүйлээ нэрэлхэлгүй асуу. Өөрөөс чинь илүү амжилттай яваа хүмүүсээс сонирхсон зүйлээ ичиж зоволгүй асууж бай. Хамаатан садан, найз нөхдөөсөө эхэлсэн ч болно. Эндээс олон шинэ санаа олно.

Асуу

12 Алдаа хийхээс битгий ай

Хүн алдаж байж амжилтанд хүрдэг. Алдаа гаргахгүйгээр амжилтанд хүрэх ямар ч боломжгүй. Алдаа гаргахгүйгээр амьдрах гэж өөрийгөө хайрцаглах нь хүнийг улам бүр доройтуулдаг. Алдаа хүнийг хурцалж, амжилтын үнэ цэнийг мэдрүүлдэг.   

Алдаа хийхээс битгий ай

13 Унтаж амарч бай

Хүн өдөрт 3-5 цаг унтахад хангалттай гэсэн яриатай би санал нийлдэггүй. Биеэ эрүүл саруул, хүчтэй байлгая гэвэл наад зах нь 6-8 цаг унтах шаардлагатай. Заримдаа өдөр хэсэг хугацаанд дугхийж бай. Унтаж амарсны дараах эхний таван цагт чухал шийдвэрүүдээ гаргаж, томоохон ажлуудаа барьж авч бай. Учир нь энэ үед тархи илүү ажилладаг.    

Унтаж амарч бай

14 Татгалзах сайн зүйл биш

Эрч хүчийг чинь барсан, халаасыг чинь хоосолсон зүйл биш л бол татгалзах хэрэггүй. Татгалзахгүй байснаар олон шинэ зүйл мэдэж, туршлагажна. Тиймээс хэрэгтэй зүйлд “Үгүй” гэж хэлэх хэрэггүй.  

Татгалзах сайн зүйл биш

15 Бүгд нэгэн зэрэг байдаггүй

Залуучууд бүх хүсэл нь нэг өдөр биелчихнэ гэж боддог. Хэзээ ч тийм байдаггүй. Жишээ нь, ном бичихдээ нэг өдөр суугаад дуусгачихдаггүй. Өдөр болгон шахуу хэдэн мөр бичиж байж дуусгадаг. Ийм маягаар жилийн дотор нэлээд хэдэн ном бичиж болно. Гэхдээ олон ном бичсэнээр амжилтанд хүрсэн гэсэн үг биш. Үүнтэй адилаар хүсэл зорилгоо зөв тодорхойлж, бий болгосон жаахан амжилт дээрээ тулгуурлан дараагийн алхмуудаа хийж, том амжилтанд хүрдэг.

Бүгд нэгэн зэрэг байдаггүй

16 Битгий яар

Амжилтанд хүрсэн хүмүүс зөвхөн эд баялагтай болохын тулд амжилтанд хүрээгүй. Тэд олон жилийн хүчин чармайлт, уйгагүй хөдөлмөрийн үр шимд өнөөгийн өндөрлөгт хүрсэн. 1-10 дахь оролдлого чинь бүтэлгүйтсэн ч шууд битгий бууж өг. Хэтэрхий яарснаас бүтэлгүйтэх нь их байдаг бөгөөд ингэж өөрийгөө сэтгэлээр унагасан бол үүнийгээ засч, аливаад яаралгүй аажмаар ойрт.

Битгий яар

17 Хайр бол чухал зүйл

Хүн бүр хайртай учирдаг. Бас хүн бүр хэн нэгнийг хүнээр заалгахгүйгээр яаж хайрлахаа мэддэг. Хайр зөвхөн чамд хэрэгтэй биш, гэр бүл, хайрт чинь гээд бүх хүнд хэрэгтэй. Хайртай хүмүүс чинь маргааш байхгүй болчих юм шиг амжиж хайрла. Гэхдээ зарим нь чамд дургүй болчихвол үүнийг хүлээн зөвшөөр. Ямар ч тохиолдолд хүүхдэдээ хамгийн сайн сайхныг хүс.

Хайр бол чухал зүйл

18 Өнөөдрөөр амьдар

Өнөөдрөөр амьдарна гэдэг нь халаасандах мөнгөө өнөөдөр дуусга гэсэн үг биш. Ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй, бид ялж болно, ялагдаж болно. Гэхдээ одоо байгаа нөхцөлдөө өөрийгөө бүрэн дайчилж хийж чадах зүйлээ хийж, хайрлаж чадах хүмүүсээ чадах чинээгээрээ хайрла.  

Өнөөдрөөр амьдар

19 Хүн бүрт сайн байх шаардлагагүй

Чиний хүчийг сорсон, чамайг үнэлдэггүй хүмүүсээс холд. Тэдэнд дахиж өөрийгөө ашиглуулж, цаг зав, эд хөрөнгөө битгий зарцуул. Хүн бүрт сайн хандах гээд өөрийг чинь үнэлдэггүй хүмүүстэй эргэж зууралдаж, амьдралынхаа гол зорилгоос хазайх нь маш том гарз хохирол. Өөрт таалагдсан зүйлээ хийж, өөрт чинь сайн ханддаг хүмүүстэй харьц.

Хүн бүрт сайн байх шаардлагагүй

20 Хүн бүр адилгүй

Хүн бүр адилгүй учраас 20 дахь зөвлөмжийг өөрөө бий болгож өөртөө өг. Хүн бүр л алддаг. Амжилтанд хүрсэн хүмүүс ч гэсэн алдсан. Тэрбумтнууд ямар ч алдаагүй гаргахгүйгээр амжилтанд хүрээгүй. Тиймээс тэдний зөвлөмжийг өөртө тусгахын зэрэгцээ өөрийнхөө онцлогт таарсан “ганцхан хувь” зөвлөмжийг дотроосоо гаргаж ирж өөртөө өгөөрэй.

Хүн бүр адилгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()