1. Нас
Учир нь хүн бүр богино хугацаанд их зүйл бүтээх гэж хичээж буй энэ орчлонд та хамгийн шилдэг нь биш л бол бусдад насаа хэлэх хэрэггүй. Өнгөрсөн хугацаа, өнгөрсөн амьдралдаа 100 хувь сэтгэл хангалуун байж чадаагүй л бол насаа хэлж, амжилтанд хүрч чадаагүйгээ гайхуулах хэрэггүй.
2. Санхүүгийн асуудал
Залуухан болон дунд насныхны хувьд санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн нэгэн цөөхөн байдаг. Бусадтай адил эдэлж хэрэглэж, дээш тэмүүлж буй энэ насныхан санхүүгийн байдлаа бусдад тоочиж, дэлгэрэнгүй ярих нь зохимжгүй юм.
3. Гэр бүлийн асуудал
Гэр доторх таагүй зүйлээ бусдад хэлэх хэрэггүй, ялангуяа эрэгтэй хүнд битгий мэдэгд. Та нөхөртэйгээ, найз залуутайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ амьдардаг байж болно. Аль ч тохиолдолд гэр доторх асуудлаа нууцалснаар та бусдын өмнө нүүр бардам, бас үнэ цэнэтэй нэгэн байх болно.
4. Сүсэг бишрэл
Сүсэг бишрэл, шашин шүтлэг, итгэл үнэмшил угтаа бол нэг зүйл юм. Эдгээрээ нууцлах нь таныг хэн бэ гэдгийг нууцлахаас гадна бусдын сонирхлыг ч татахад хүргэнэ. Эмэгтэй хүн нууцлаг байх тусмаа сонирхол татдаг шиг... Хэрэв сүсэг бишрэлээ бусдад дэлгээд байвал таныг зүрх сэтгэлээрээ биш бусдын заавар зөвлөгөө, зурхайн ухаанаар юманд ханддаг гэдэг сэтгэгдлийг хүмүүст төрүүлдэг байна.
5. Ууж буй эм
Эмэгтэй хүнд эрчүүдийг бодвол эрүүл мэндийн асуудал харьцангуй их тулгардаг. Ялангуяа бэлгийн амьдралтай холбоотой асуудал үе үе тулгарах нь бий. Тэд үүнийгээ нууж чаддаг ч ууж буй эмнийхээ нэр болон найрлагыг бусдад мэдэгдэх хэрэггүй юм.
6. Бэлгийн амьдрал
Эмэгтэй хүн бэлгийн амьдралаа бусдаас нуух хэрэгтэй. Ялангуяа ганц бие бүсгүйчүүд үүнийгээ нууж, өөрийг тань жинхэнээсээ хайрлах хүний сэтгэлийг сэвтээхгүй байх хэрэгтэй. Эмэгтэй хүн өөрөө л мэддэггүй болохоос чин сэтгэлээ хайрлах хүн үргэлж ойр орчимд нь байдаг. Харин тэдний сэтгэлийг хөргөдөг ганц зүйл нь сэтгэлдээ хайрлаж явдаг бүсгүйнх нь бэлгийн амьдрал байдаг юм.
7. Бусдын өгсөн бэлэг
Чамд сэтгэлтэй, чамайг эр хүний нүдээр харж буй хүн л бэлэг өгдөг. Нөхрөөсөө бэлэг авдаггүй хэрнээ чамайг хүсдэг эрэгтэйгээс бэлэг авч болно. Үүнийг нөхөртөө хэлэх хэрэггүй. Мөн нөхөргүй байсан ч бусдаас авсан бэлгээ хэн нэгэнд хэлэх хэрэггүй. Учир нь хэн нэгнээс авсан бэлгээ бусдад дэлгэснээр тэдний сэтгэлийг хөндүүрлүүлж ч мэднэ.
8. Бусдаас хүлээсэн хүндэтгэл
Эмэгтэй хүн хичнээн хичээгээд ч хүндэтгэл хүлээх нь ховор байдаг. Харин маш их зүйлээ золиосолсны эцэст бусдаас хүндэтгэл хүлээдэг. Тиймээс хүлээсэн хүндэтгэлээ бусдад дэлгэж, юу золиосолсноо бусдад дэлгэх хэрэг байна уу.
9. Доромжлол
Хүн бүр л алдаа гаргадаг. Алдаа гаргах бүртээ бусдад доромжлуулж, алдаа гаргаагүй байсан ч бусдаас доромж үг сонсч явснаа хэн нэгэнд битгий хэл. Доромжлуулж явснаа бусдад хэлснээр та өөрөө өөрийнхөө үнэ цэнийг алдаж, ингэх л ёстой гэсэн мессежийг шинэ танилцсан хүмүүстээ суулгаж өгдөг. Тэд таныг хүндэлдэг байлаа ч хэсэг хугацааны дараа бусад шиг таныг доромжилж мэднэ.