Алдартай моделиудын зовлонт амьдрал

Хүн бүр модель, загвар өмсөгчдийн ажлыг дэлхийн хамгийн амархан ажил мэтээр бодож, төсөөлдөг. Хэрэв та тэднийг зүгээр л загвар зохион бүтээгчийн хувцсыг өмсөж, тайзан дээр алхдаг хэмээн бодож байвал, энэ нь маш том эндүүрэл юм. Учир нь тэд зарим өдөр завсарлагагүй 2-3 хоног хүртэлх хугацаанд зураг авалт хийлгэх шаардлагатай болдог. Үүнээс гадна бидний мэдэхгүй маш олон зүйл, нуугдаж байдаг аж. Ингээд энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ танилцуулъя.

Алдартай моделиудын зовлонт амьдрал

1 Хятадын зах зээлд модель болох хэцүү

Ялангуяа Азийн загварын ертөнцөд, амжилт байгуулна гэдэг маш хэцүү. Япон, Хятад зэрэг орнууд европын моделиудыг маш өндөр ханшаар ажиллуулах санал тавьдаг. Гэхдээ энэ нь бодсоноос маш төвөгтэй аж. Моделиудад тавигдах шаардлага маш өндрөөс гадна, амрах цаг ч тун хомс. Иймд тэд ядаргаанд орох, бие нь сульдаж, ухаан алдах гэх мэт зүйлстэй дэндүү их тулгардаг байна. Сүүлийн үеийн жишээг дурдахад 14 настай Оросын модель бүсгүй Шанхайд зураг авалтанд оролцож байхдаа ажлын ачааллаа дийлэхгүй амиа алдаж байжээ.

Хятадын зах зээлд модель болох хэцүү

2 Орлогынхоо 70%-ийг агентлагтаа өгдөг

Та магадгүй моделиудыг олсон бүх ашгаа өөртөө авдаг, хагартлаа баяжсан хэмээн боддог байхыг үгүйсгэхгүй. Гэвч үнэндээ тэд нийт орлогынхоо 70 хувийг зуучилсан агентлагтаа өгдөг бөгөөд ердөө 30 хүртэлх хувийг л өөртөө авдаг байна. Үүнээс зураг авалт хийгдэж байгаа газрын буудал, бусад зардлыг нь мөн төлөх шаардлагатай. Ингээд бодохоор тэд маш их хөдөлмөрлөж олсон мөнгөнийхөө ихэнх хувийг агентлагтаа алддагаас гадна, сэтгэл санааны маш хүнд нөхцөлд ажилладаг ажээ. Ялангуяа моделийн карьераа эхлүүлж буй залуу бүсгүйчүүд энэ зовлонг илүүтэй туулдаг.

Орлогынхоо 70%-ийг агентлагтаа өгдөг

3 Илүүдэл жингүй байх ёстой

Загвар өмсөгч болъё гэвэл мэдээж биедээ ямар ч илүүдэл өөхтэй байх ёсгүй. Түүнээс гадна таны биед овойж товойсон булчин, өө сэв байвал энэ салбарт хэзээ ч амжилт гаргахгүй гэж мэд. Маш цөөн тооны моделиуд л өөрсдийн биеийн өвөрмөц онцлог, шинж чанараар амжилтанд хүрч чаддаг. Гэхдээ энэ нь бүгд гэсэн үг биш юм. Хэрэв таны хэвлий гуя хэсэгт багахан зэргийн нь өөх, илүүдэл жин байвал, шоунд оролцох эрхийг бүр мөсөн хасдаг аж. Иймд тэд шоунаас өмнө олон хоногоор мацаг барих, үүнээсээ болж ухаан алдах нь энүүхэнд.

Илүүдэл жингүй байх ёстой

4 Эрэгтэй моделиудтай дотно зураг авалтанд орох шаардлагатай

Анзаарч байсан бол моделиуд энд тэндхийн реклам сурталчилгаанд тоглохдоо эсрэг хүйсийн загвар өмсөгчтэй халуухан зураг авалтанд оролцож байгаа нь харагддаг. Ингэх нь мэдээж тэдэнд маш хэцүү, бүр төвөгтэй санагддаг байна. Ялангуяа гэр бүлтэй моделиудын хувьд бүр ч хэцүү. Нэгэнт ажил учраас үгүй гэх эрх байхгүйн дээр, хүсээгүй модельтойгоо ажлын хамтрагчид болохыг үгүйсгэхгүй. Энэ үед тэд хэзээ ч ажлаа, хувийн амьдралтайгаа хольж болохгүй бөгөөд сэтгэл хөдлөлөө маш бодитоор илэрхийлэх хэрэгтэй болдог аж.

Эрэгтэй моделиудтай дотно зураг авалтанд орох шаардлагатай

5 Тийм ч баян биш

Дээр дурдсанчлан тэд бидний бодож байгаа шиг баян биш. Мэдээж салбартаа тэргүүлэгч, чинээлэг моделиуд байхыг үгүйсгэхгүй ч, тэдний ихэнх нь хэрхэн мөнгө олох, томоохон агентлагт моделиор элсэх юмсан хэмээн толгойгоо гашилгаж явдаг аж. Иймд дажгүй мөнгө санал болгосон газар бүрийн хаалгыг татаж, нэг үгээр хаа сайгүй эрэн, тэнүүчилж явдаг гэнэ.

Тийм ч баян биш

6 Хоол ч идэх зав гардаггүй

Ялангуяа модель бүсгүйчүүд "Vogue" сэтгүүлд зургаа авахуулах сонирхолтой байдаг. Учир нь тус сэтгүүл нь маш олон уншигчидтай тул, моделиудын хувьд нэр алдраа өсгөх, бусдад танигдах сайхан боломж нээгдэж байгаагаас өөрцгүй юм. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр шинэ залуу моделиудын хувьд, сэтгүүлийн шаардлагад нийцэх зургийг авахуулна гэдэг тун хэцүү. Ойролцоогоор 10 орчим цаг тасралтгүй зураг авахуулж байж л, түүнээс чанартай зургууд төрөн гардаг аж. Хоол ч идэх зав тун хомс тул, үсээ засуулах, нүүрээ будуулах зуураа л амжиж хооллодог байна.

Хоол ч идэх зав гардаггүй

7 Тэд хэзээ ч өөрсдийн хүссэн хувцсыг өмсдөггүй

Моделиуд хэзээ ч өөрсдийн өмсөх хувцсыг сонгодоггүй бөгөөд цаанаасаа өмсөхөөр таарсан хувцсыг л өмсөх ёстой байдаг. Энэ нь мэдээж тухайн модельд таалагдах эсэх нь чухал биш тул, ямар ч хувцас өмсөхдөө бэлэн байх ёстой юм. Түүгээр ч зогсохгүй тайзан дээр олон түмний нүдэн дээр хагас нүцгэн, дотоожгүй ч гарах тохиолдол олон байдаг аж. Иймээс тэднийг хамгийн зоригтой, бас олны өмнө нүүр хагарсан хэмээн хэлж болно.

Тэд хэзээ ч өөрсдийн хүссэн хувцсыг өмсдөггүй

8 Шивээс хийлгэх хориотой

Та анзаарч байсан бол, ялангуяа эмэгтэй моделиудын тухайд шивээстэй байж болдоггүй. Тэр тусмаа дотуур хувцасных бол бүр ч хориотой. Иймд хэдийгээр та шивээс хийлгэх сонирхолтой байсан ч, моделийн салбарт ажиллана гэвэл энэ тухай мартсан нь дээр. Хэрэв тухайн модель нууцаар шивээс хийлгэсэн байсан нь хожим илэрвэл, агентлаг нь шууд л гэрээгээ цуцлах эрхтэй. Алдартай модель Кара Делевинь (Cara Delevingne) мөн л шивээснээсээ болж, загварын карьерээр хөндийрчээ.

Шивээс хийлгэх хориотой

9 Мөн үргэлж гоо сайхны мэс засалд орох шаардлага гарна

Бид мэс засалд орсон модель, олны танил бүсгүйчүүдийг буруутгаж, хиймэл хэмээн ам муутай байдаг. Гэтэл үнэндээ заримийнх нь хувьд мэс засалд орохоос өөр сонголт байдаггүй нь харамсалтай. Ялангуяа алдартай загварын агентлагуудын хувьд тэд загвар өмсөгчдөө төгс байхыг шаарддаг бөгөөд биеийнх нь өө сэвтэй багахан хэсгийг л засуулахыг шаарддаг аж. Залуу моделиудын хувьд хүмүүст танигдаж, амжилтанд хүрэхийн тулд агентлагийнхаа шийдвэрийг дагахаас өөр аргагүйд хүрдэг ажээ.

Мөн үргэлж гоо сайхны мэс засалд орох шаардлага гарна

10 Хөхөвч зүүдэггүй

Загварын шоуны тайзны ард бидний төсөөлж чадахгүй үймээн, сандралдаан болж байдаг. Энэ үед тэд хөхний даруулга, тэр бүү хэл дотоожоо хүртэл сольж, тайлж, өөрчлөх  боломжгүй байдаг. Иймээс тэд хувцасныхаа дотуур хөхөвч зүүх боломжгүй байна. Ялангуяа дотуур хувцасны шоуны арын алба маш ажиллагаа ихтэй бөгөөд тэд халаадныхаа дотуур нүцгэн байдаг. 

Хөхөвч зүүдэггүй

11 Зураг авалт, шоуны үеэр угаалгын өрөө орох хориотой

Зураг авалт болон шоуны үеэр маш завгүй, ачаалалтай байдаг тул тэд энэ үеэр угаалгын өрөө орох нь бараг л боломжгүй байдаг. Иймд шоу болон зураг авалт эхлэхээс өмнө угаалгын өрөө орох, эсвэл найруулагчийн хүсэлтээр завсарлага авах үед л зөвхөн бие засах, хөнгөлөх боломжтой байдаг гэнэ. Тэгж бодохоор моделийн ажил үнэхээр амаргүй байгаа биз.

Зураг авалт, шоуны үеэр угаалгын өрөө орох хориотой

12 Зарим оронд нүцгэн зураг авахуулах нь шоронд хоригдох ялтай

Хатуу хуультай зарим орнуудын хувьд моделийн чиглэлээр ажиллах нь маш хэцүү. Учир нь тэднийг нүцгэлэх, хагас нүцгэн зураг авахуулах төдийд л эх орныхоо нэр хүндийг унагаалаа гэх шалтгаанаар шоронд хоригдох, тэр бүү хэл амь насаа алдах аюултай байдаг аж.

Зарим оронд нүцгэн зураг авахуулах нь шоронд хоригдох ялтай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()