Тайланд улсын тухай хачирхалтай 10 баримт

Тайландын вант улс нь Дорно-Өмнө Азийн төв хэсэгт дөрвөн улстай хиллэдэг, далайд гарцтай улс билээ. Нийт 513 мянган км квадрат газрыг эзлэн оршдог бөгөөд нийслэл нь Банкок юм. Ингээд бид та бүхэндээ тус улсын талаар бидний мэдэхгүй сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

Тайланд улсын тухай хачирхалтай 10 баримт

1 Амралтын үеэрээ Тайландын иргэд лам болдог

Лам болох гэдэг Тайландчуудын хувьд энгийн л зүйл ажээ. Учир нь тус улсад цэрэгт явахын оронд хоёр долоо хоногийн турш лам болж болно. Харин Тайланд эмэгтэйчүүд бясалгалыг илүүд үздэг бөгөөд ламтай ижил үсээ хусах хэрэгтэй болдог гэнэ.

Амралтын үеэрээ Тайландын иргэд лам болдог

2 Төрийн дуулал явахад хөдөлгөөнгүй зогсох хэрэгтэй

Тайландын төрийн дуулал гэдэг олон ард түмнийг томоотой болгох шидэт түлхүүр юм. Хаана ч, хэзээ ч төрийн дуулал явсан тохиолдолд бүгд чимээгүй номхон зогсдог байна. Тиймээс хэрвээ та тус улсад аялаж байгаа бол төрийн дуулал нь эгшиглэвэл дагаад хөдөлгөөнгүй болох хэрэгтэй ажээ.

Төрийн дуулал явахад хөдөлгөөнгүй зогсох хэрэгтэй

3 Тэд үргэлж инээдэг

Бидний хувьд үргэлж инээх нь хуурамч инээмсэглэл мэт санагддаг. Гэвч тэд өөрсдийн сэтгэл хөдлөлийг хянаж чаддаг байх нь нэн чухал гэж үздэг учир уурлах зүйл тохиолдсон ч инээмсэглэдэг байна. Хэрвээ эелдэг төрх гаргаж чадахгүй бол өөрийгөө буруутгаж эхлэдэг ажээ. 

Тэд үргэлж инээдэг

4 Зам дээр дуут дохио дуугаргадаггүй

Тайландын зам дээр маш чимээгүй байдаг. Учир нь онцгой шаардлага гарсан тохиолдолд л дуут дохио дуугаргаж болох бөгөөд холын гэрэлний тусламжтайгаар хоорондоо харьцдаг байна.

Зам дээр дуут дохио дуугаргадаггүй

5 Цайны мөнгө

Цайны мөнгөнд бага мөнгө үлдээх нь бусад орны хувьд ичгэвтэр байж болох ч Тайландад ямар ч үйлчилгээнд хэдий хэмжээний ч хамаагүй цайны мөнгө үлдээдэг байна.

Цайны мөнгө

6 Хуруугаараа зааж ярьдаггүй

Миний өөдөөс хэн ирж байна вэ? эрэгтэй хүн үү, эмэгтэй хүн үү? Эмэгтэй усны хувцас өмссөн эрэгтэй хүүхэд эмэгтэй усан сан дотор юу хийж байгаа юм бол?  гэх мэт маш олон асуулт тулгарсан ч та тэдэн рүү хуруугаараа зааж болохгүй. Учир нь хэний юу хийх нь танд хамаагүй хэмээн тэд үздэг байна.

Хуруугаараа зааж ярьдаггүй

7 Тэд бүгд аз жаргалтай

Ямар ч зүйл тохиолдсон Тайландчууд “Сабай-сабай” гэх ёстой бөгөөд энэ нь “бүх зүйл сайхан” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Муу, болохгүй байсан ч тэд инээмсэглэх болно.

Тэд бүгд аз жаргалтай

8 Тайландын төв

Дэлхийн хамгийн урт нэртэй төв юм байна. Тайландын төвийн нэр нь 32 үсэгтэй бөгөөд “Крунг Тхеп Маханакхон Амон Раттанакосин Махинтараюттхая Махадилок Пхоп Ноппарат Ратчатхани Буриром Удомратчанивет Махасатан Амон Пиман Аватан Сатит Саккатхаттийя Витсанукам Прасит” нэртэй аж. Энэхүү урт нэрийг Тайландууд өөрсдөө ч хэлж чаддаггүй байна. 

Тайландын төв

9 Гиннесийн амжилтууд

Гиннесийн номд Тайландыг хамгийн урт нэртэй хоттой улс хэмээн багтаасан байдаг. Үүнээс гадна энэ улсад дэлхийн хамгийн том зочид буудлууд, ресторан болон Буддын алтан цутгамал байдаг байна. 

Гиннесийн амжилтууд

Хэрэв Тайланд болон Азийн бусад орнууд руу аялахыг хүсч байвал, www.miat.com сайтад нэвтэрч, онлайнаар захиалга өгөх боломжтой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()