1
Сайхан үнэр
Бүсгүйчүүд ямар ч үед цэмцгэр сайхан үнэртэй байх ёстой хэмээн эрчүүд боддог аж. Тиймээс ч хөлөртлөө бэлтгэл хийсний дараа тэднээс хөлсний таагүй үнэр бус, сайхан үнэр гарахад дуртай. Бүсгүй та эрчүүдийг өөртөө соронзон мэт татахыг хүсвэл, түрхдэг сүрчиг, биеийн тосондоо ч мөн анхаарах хэрэгтэй аж.
2
Чин сэтгэлийн инээмсэглэл
Сэтгэл судлаачдын үзсэнээр эрчүүд, бүсгүйчүүдийн чин сэтгэлээсээ инээж байгааг харах дуртай аж. Биеэ хэт бариагүй, өөрийнхөөрөө бүсгүйчүүд хэзээд сэтгэл татам байдаг. Гэхдээ энэ байдал хэтэрвэл, эсрэгээрээ таныг эвгүй байдалд оруулж мэднэ.
3
Харц
Хамгийн сонирхолтой нь эрчүүд нүдний шилтэй бүсгүйд илүүтэй татагддаг аж. Учир нь тэдний харц нууцлаг, цаанаа ихэмсэг харагддагтай нь холбоотой.
4
Бага зэрэг наранд борлосон арьс
Ялангуяа барууны орнуудад эрчүүд, наранд борлосон арьсыг илүү дур булаам, тачаангүй хэмээн үздэг байна.
5
Эмх замбараагүй үс
Хэтэрхий эмх цэгцтэй, нямбай шуусан үсэнд эрчүүд тийм ч дуртай биш. Харин эсрэгээрээ бага зэрэг хөвсгөр, долгионтой, эмх замбараагүй үс нь бүсгүйчүүдийг илүү халуухан харагдуулдаг аж.
6
Хөнгөн будалт
Нийт эрчүүдийн 40% нь нүүрээ хөнгөн будсан охидыг илүү дур булаам, үзэсгэлэнтэй хэмээн үздэг гэнэ шүү.
7
Бага зэрэг махлаг
Хамгийн сонирхолтой нь эрчүүд хэт туранхай, өөгүй биенд тийм ч дуртай биш. Харин биедээ таарсан бага зэрэг махлаг байх нь тэднийг илүү халуухан, дур булаам харагдуулдаг хэмээн боддог байна.
8
Өөрөөрөө энгийн байх
Хамгийн гол нь өөрөөрөө энгийн байх нь эрчүүдийг татах чухал зэвсэг байх нь... Иймд та биеэ барилгүй, хайртынхаа дэргэд өөрийнхөөрөө байгаарай.
Харин та ямар бодолтой байдаг вэ?