Сильвестр Сталлоне насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байна

Сүүлийн үед Холливуудийн алдартнуудын нэр хүндийг унагаж байгаа зүйл бол яахын аргагүй урьд өмнө нь үйлдсэн хүчингийн хэргүүд юм. Хүчингийн хэрэгтэй холбоотой шуугиан хэсэг намжаад байсан ч өчигдөр "Dailymail" сайтаас жүжигчин Сильвестр Сталлоне (Sylvester Stallone)-ийг хүчингийн хэрэг үйлдсэн болохыг батлах нотолгоонуудыг ил болгож, шуугиан тариад байна.

Сильвестр Сталлоне насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байна

Уг хэрэг нь 1986 онд болж өнгөрсөн бөгөөд  тухайн үед Сильвестр Сталлоне (Sylvester Stallone) нь 40 настай байжээ. Хохирогчийн мэдүүлснээр хэрэг гарах үед Сильвестр Лас Вегас хотод "Over the Top" гэх киноны зураг авалттай байсан бөгөөд 16 настай охин гэр бүлийнхэнтэйгээ тус хотод амарч яваад, анх жүжигчин эрийг харсан аж. Мэдээж өсвөр насны охин алдартай жүжигчинг хараад баярлах гайхах зэрэгцэж, түүнтэй мэндлэн аль зочид буудалд байрлаж байгааг нь лавлаад, очиж гарын үсэг авна гэдгээ хэлжээ. Сталлоне ч зөвшөөрч, охиныг өхөөрдөн заавал ирээрэй хэмээсэн байна.

Хохирогч охин жүжигчин эрийн гарын үсгийг авахаар зочид буудлын өрөөнд нь очиж хаалгыг нь тогшиход, Сталлоне хаалга тайлж, түүнийг өрөөндөө урьжээ. Охин ч тухлан сууж ярилцаж байтал, залуу түүн рүү дайрч, бэлгийн дарамт үзүүлж эхэлсэн бөгөөд угаалгын өрөөнөөс жүжигчин эрийн бие хамгаалагч Де Лука (De Luca) гарч ирэн, тэд нийлж охиныг хүчирхийлсэн байна. Эхлээд тэд охины аманд өөрсдийн бэлэг эрхтэнг хийж, дараа нь ээлжлэн хүчирхийлсэн бөгөөд энэ тухай хэн нэгэнд хэлвэл харамсах болно гэж сүрдүүлсэн аж.

Хэдийгээр хэлж болохгүй хэмээн айлгасан ч охин цагдаагийн газар мэдүүлэг өгч, болсон явдлыг эхнээс нь ярьсан байна. Тэрээр бүхнийг ярьсан боловч, энэ тухайгаа олон нийтэд зарлахыг хүсээгүй бөгөөд чимээгүй байх нь илүү дээр хэмээж, цагдаа нараас энэ хэргийг бүү задлаасай гэж хүсчээ. Тухайн үед охины сэтгэл маш их хөдөлсөн, ярьж чадахгүй уйлж байсныг цагдаа нар онцолсон байна. 

Харин хэчнээн олон жил өнгөрсөн байлаа ч, хүчингийн хэргийг нуун дарагдуулах нь байж болохгүй гэж үзсэн цагдаа энэ тухай хэвлэлийнхэнд дуулгаж, шуугиан тариад байгаа юм.

Алдарт жүжигчний хэвлэлийн төлөөлөгч: "Энэ бол байж боломгүй зүйл. Тухайн үед ноён Сталлоне-д хүчингийн хэргийн талаар цагдаагаас бидэнтэй холбогдоогүй. Энэ материал бол гарцаагүй хуурамч материал" гэсэн байна. Одоогоор хэрэг хараахан шийдэгдээгүй байгаа бөгөөд шалгах шатандаа явж байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()