1
Тав тухгүй ор
Тухтай амарч чадахгүй байх нь таныг стресст оруулна. Ядарч гэртээ ирээд сайхан амарч чадахгүй бол ажил үйлс цаанаасаа л бүтэхээ больж, сэтгэл санаа тавгүйрхэж эхэлдэг байна.
2
Эцэг эх, хамаатан садан, хөршүүд
Эцэг эх, хамаатан садан эсвэл хөршүүд гэхчлэн таньтай ойролцоо амьдардаг хүмүүс хэрүүл шуугиан гаргаж, хэл ам хийх нь мэдээж таны уур бухимдлыг төрүүлнэ. Үргэлж ийм байдалтай байсаар сүүлдээ сэтгэл гутралд орохыг үгүйсгэхгүй.
3
Телевиз
Телевизээр утга учир нь үл олдох хэрүүл маргаан, хов жив гарах бөгөөд энэ нь таны ажлын ядаргааг тайлж, тайвшруулах нь юу л бол. Харин ч эсрэгээрээ сэтгэл санааг тавгүйтүүлж, бухимдал төрүүлнэ.
4
Эмх замбараагүй гэр
Ажлаасаа ядарч гэртээ ирэхэд эмх замбараагүй, хөглөрсөн өрөө таныг хүлээж байвал, мэдээж сайхан санагдахгүй. Энэ нь хамгийн ихээр бухимдал төрүүлж, стрессийн түвшинг нэмэгдүүлнэ.
5
Гар утас
Хэрвээ та стрессээс ангид байхыг хүсч байвал, гар утсаа унтрааж цааш нь тавиарай. Гар утсаа ашиглаж, төрөл бүрийн зураг үзэж, хүмүүсийн амьдралыг сонжих нь таныг тайвшруулах биш, харин ч стресст оруулах аж.
6
Эрүүл мэндэд хортой хоол
Таны стрессын түвшин нэмэгдэх, буурах нь идэж байгаа хоолтой шууд холбоотой. Кафейны агууламж өндөртэй, түргэн хоол, нүүрс ус ихтэй хоол нь уур бухимдлыг нэмэгдүүлж байдаг.
7
Толь
Толинд өөрийгөө харж гутрах хүмүүс олон байдаг. Би ядаргаанд орчихож, таргалчихаж, нүүрэн дээр батга гарчихаж гээд л өөрийгөө өөлөх нь маш амархан стресст оруулна.
8
Гэр орны ажил
Зарим хүмүүс гэр орны ажил хийж тайвширдаг гэдэг. Гэхдээ ихэнх хүмүүс өдөржин ажилж ирсний дараа гэрийн ажил хийх дургүй байх бөгөөд үүнээс болж стресстэх нь элбэг аж.
9
Мөнгө
Мөнгө бол бидний стресстэх хамгийн том шалтгаан билээ. Гэртээ ирмэгц ус, байр, хоолны мөнгө нэхэгдэж, таныг дарамт, сэтгэл гутралд оруулдаг.
Та энэ бүх стрессээс хол байхыг хүсч байвал хамгийн гол нь сэтгэлийн хаттай, аливаа зүйлсээс сайн талыг нь харж чаддаг байх хэрэгтэй. Мөн та стрессээс ангижрах аргуудыг сурч авахыг хүсч байвал ЭНД дараарай.
Та стрессээс ангижирдаг аргаасаа бидэнтэй хуваалцаарай!