1
Лив Тайлер (Liv Tyler)
Америкийн алдарт жүжигчин, залуухан ээж Лив Тайлер нь урт оосор, гинжтэй цүнхийг голчлон үүрдэг байна. Тэрээр "Givenchy Melancholia" брэндийн цүнхэнд илүүтэй дуртай.
2
Викториа Бекхам (Victoria Beckham)
Загвар зохион бүтээгч, дуучин Викториагийн тухайд "Hermès Birkin"-ий цүнхнүүдэд маш их дуртай бөгөөд үүнийгээ ч өөрөө мэдэгдэж, тус брэндийн 100 гаруй цүнх байгаа гэдгээ хэлж байсан удаатай.
3
Сальма Хиек (Salma Hayek)
Нэрт жүжигчин бүсгүй нь "Givenchy"-ийн цэнхэр элгэн цүнхийг үүрэх дуртай бөгөөд тус цүнхийг үүрсэн зургууд цахим сүлжээгээр дүүрэн байдаг.
4
Сиенна Миллер ( Sienna Miller)
Жүжигчин Сиенна Миллер нь өдөр тутамдаа энгийн байхыг илүүд үздэг бөгөөд Америкийн "Mansur Gavriel" брэндийн арьсан цүнхийг үүрэх дуртай.
5
Наоми Кэмпбелл (Naomi Campbell)
Загварын ертөнцөд олон жил од болон гялалзсан Наоми Кэмпбелл нь төрөл бүрийн тансаг цүнхийг гартаа барьсаар ирсэн. Харин түүний хамгийн дуртай цүнх нь "Louis Vuitton"-ий тансаг бүтээлүүд юм.
6
Кейт Хадсон (Kate Hudson)
Олон гайхалтай дүрээр бидний танил болсон жүжигчин Кейт Хадсон нь "Chanel" брэндийн үнэнч хэрэглэгч аж.
7
Жессика Альба (Jessica Alba)
Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй нь гадуур явахдаа төдийлөн хувцас загвартаа анхаарал хандуулдаггүй бөгөөд аль болох чөлөөтэй байхыг хичээдэг. Түүний үүрэх дуртай цүнх бол алдарт "Louis Vuitton" брэндийн бүтээлүүд юм.
8
Кейт Миддлтон (Kate Middleton)
Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон нь өөрийн гайхалтай мэдрэмж, биеэ авч яваа байдлаараа бусдаас ялгардаг. Түүний барих дуртай цүнх бол "Mulberry"-ийн тансаг болоод чамин бүтээлүүд билээ.
Бүсгүй танд эдгээр цүнхний брэндийн аль нь илүү таалагддаг вэ?