1
Даниэль Бернштейн- (Danielle Bernstein)
22 настай стилист Даниэль нь цахим сүлжээнд тун ч алдартай бөгөөд "Би юу өмсөх вэ?" гэх блогийг хөтөлдөг байна. Тэрээр загварын ертөнцөд байр сууриа олсон, амжилттай яваа загвар өмсөгч төдийгүй нэг пост оруулаад л 15,000 доллар авдаг. Даниэль нь 1.7 сая дагагчтай аж. Хэрэв та түүний Инстаграм хуудсаар зочилохыг хүсч байвал ЭНД дараарай.
2
Кьяра Ферраньи (Chiara Ferragni)
Италийн блогчин шаргал үст бүсгүй нь 9 жилийн турш цахим сүлжээнд идэвхтэй байгаа юм. Тэрээр 10 сая дагагчтай бөгөөд жилд зөвхөн Инстаграмын сурталчилгаагаар 8 сая долларын орлого олдог байна. Хэрэв та түүний Инстаграм хуудсаар зочилохыг хүсч байвал ЭНД дараарай.
3
Венди Нгуен (Wendy Nguyen)
Беркли дэх Калифорнийн Их Сургуулийн Сэтгэл судлалын факультетийн төгсөгч Венди Нгуен нь "Facebook" болон "Twitter" дээр "25 Ways to Wear a Scarf in 4.5 Minutes" нэрээрээ алдартай бөгөөд тус бичлэгийг "Youtube" хуудаснаа 25 сая удаа үзсэн байдаг. Харин түүний тус бичлэг, цахим сүлжээнээс олж байгаа орлогыг 1 сая доллараас дээш хэмээн тооцоолдог. Хэрэв та түүний Инстаграм хуудсаар зочилохыг хүсч байвал ЭНД дараарай.
4
Эми Сонг (Aimee Song)
Эми нь загварын салбарын тухай блог бичиж, нийтлэл бичдэг байна. Тэрээр 4.6 сая дагагчтай бөгөөд дэлхийн томоохон брэндүүд түүнтэй хамтран ажиллаж, сурталчилгаа байршуулдаг аж. Хэрэв та түүний Инстаграм хуудсаар зочилохыг хүсч байвал ЭНД дараарай.
5
Антуанетта Кулас (Antoinette Kulas)
Австрали гаралтай Антуанетта нь 3 жилийн өмнөөс цахим сүлжээнд халуухан зургууд оруулж, хүмүүсийн анхаарлыг татах болжээ. Тэрээр Инстаграм хуудаснаа 1.1 сая дагагчтай бөгөөд маш олон компаниудтай хамтарч, өөрийн цахим хуудсаараа мөнгө олдог байна. Хэрэв та түүний Инстаграм хуудсаар зочилохыг хүсч байвал ЭНД дараарай.
6
Жули Саринана (Julie Sariñana)
Жюли Саринана нь "Sincerely Jules" хэмээх блог хөтөлдөг. Одоо тэрээр 4.6 сая дагагчтай бөгөөд хувцас, дагалдах хэрэгсэл зардаг байна. Тэрээр өөрийн Инстаграм хуудаснаа зар байршуулахдаа 150,000 доллар авдаг аж. Хэрэв та түүний Инстаграм хуудсаар зочилохыг хүсч байвал ЭНД дараарай.
7
Виктория Одинцова (Viki Odintcova)
Оросын алдарт "Mavrin Models" загварын агентлагийн нэрт загвар өмсөгч Виктория нь халуухан зургуудыг байрлуулж, дотуур хувцас сурталчилдаг байна. Хэрэв та түүний Инстаграм хуудсаар зочилохыг хүсч байвал ЭНД дараарай.
8
Амра Олевич (Amra Olević)
Инстаграм хуудаснаа хамгийн алдартай нүүр будгийн мэргэжилтнүүдийн нэг бол яахын аргагүй Амра Олевиц юм. Түүний хуудас нь 5.4 сая дагагчтай бөгөөд тэрээр тогтмол нүүр будалтын зураг оруулдаг байна. Хэрэв та түүний хуудсаар зочилохыг хүсч байвал ЭНД дараарай.
9
Жессика Стейн (Jessica Stein)
23 настай Жессика нь дэлхийн 27 орноор аялж, гайхалтай зургуудийг Инстаграм хуудаснаа байршуулан олон хүмүүсийн анхаарлыг татдаг байна. Тэрээр 2.6 сая дагагчтай бөгөөд цахим хуудсандаа сурталчилгаа байршуулж багагүй мөнгө олдог аж. Хэрэв та түүний Инстаграм хуудсаар зочилохыг хүсч байвал ЭНД дараарай.