Мөрдлөгийн явцад уг хэрэгтэн нь Узбек гаралтай, 29 настай цагаач Сайфулло Хабибулаевич Сайпов (Sayfullo Habibullaevic Saipov) болох нь тогтоогдсон байна. Тэрээр АНУ-д ирээд 7 жил болж байгаа бөгөөд гэр бүлийн хамтаар Флорида мужид амьдардаг гэнэ. Хэрэг үйлдэх үедээ унаж явсан ачааны машин дотроо “Энэхүү хэргийг Исламын улс бүлэглэлийн төлөө үйлдлээ” гэсэн зурвас үлдээсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп (Donald Trump) энэ талаар “Исламын улс бүлэглэл түүнийг уг хэргийг хий гэж ятгасан байх. Сүүлийн үед гараад байгаа хэргүүдээс үзэхэд Исламын улсынхныг ахин өөрийн газар нутагтаа нэвтрүүлэх хэрэггүй юм байна.” гэсэн санааг өөрийн жиргээгээр илэрхийлжээ. Мөн цагаан ордныхон уг хэрэг ихэд анхаарлаа хандуулан, нөхцөл байдлыг бүрэн хянаж байгаа аж. Түүнчлэн Английн Ерөнхий сайд Тереза: “Энэ аймшигт хэрэг миний оюун бодлыг бүрэн өөрчиллөө. Бид энэ мэт халдлагыг бүрэн зогсоох болно” хэмээн мэдэгдсэн байна.
Ачааны машинд мөргүүлсэн сургуулийн автобусанд байсан хүүхдүүд мөн хөнгөл гэмтэл авсан гэдгийг цагдаагийнхан мэдэгдсэн байна. Хэдий Узбек эр ослоос болж шархадсан ч машинаасаа гарч ирээд Аллах Акабар (Араб хэлээр Бурхан бол гайхалтай гэсэн утгатай) гэж хашхираад буудаж эхэлсэн аж. Азаар уг буу нь хуурамч буюу үрлэн сумтай байсан учраас хүн нэмж гэмтээгүй. Хүмүүсийн хашхирах чимээгээр ойр байсан цагдаа нар ирж хэрэгтнийг аюулгүй болгож чаджээ.
Гэрчүүдийн хэлж байгаагаар цагдаа нарыг ирснээс хойш 5-10 удаа буун дуу сонсогдсон бөгөөд цагдаа нарийн нэг нь түүний хэвлийн хэсэгт буудсан байна. Үүнээс хэдхэн хормын дараа маш олон түргэний болон гал унтраах машинууд ирж тус хэсгийн замыг бүхэлд нь хаажээ. Хэдий энэхүү хэрэг мөрдлөгийн шатандаа явж байгаа ч хүмүүсийн үзэж байгаагаар уг хэрэгтэн ямар нэг том бүлэгт хамааралгүй гэнэ.
Түүнчлэн тус хэрэг болсон газрын хажууханд зохиогдохоор төлөвлөгдөж байсан Халловины баярын үдэшлэг цуцлагдсан бөгөөд тухайн үдэшлэгт оролцох ёстой байсан бяцхан хүүхдүүд аймшигт хэргийн гэрч болсон байна. Гэсэн ч Нью Йорк хотын хамгийн том Халловины жагсаал цуцлагдаагүй ба цагдаа болон тусгай албаныхны маш өндөр хамгаалалт дор болон өнгөрчээ.
Уг хэрэгтэй холбоотой хийгдсэн албаны мэдэгдлүүдийг цаг хугацааны дараалалтайгаар хүргэе.
20:42- Нью Йорк хотын цагдаагийн хэлтсээс уг хэргийн талаар “Өнөөдөр өдөр 3 цагийн үед хэрэгтэн унаж байсан машинтайгаа дугуйн замруу санаатайгаар орсон бөгөөд замдаа таарсан бүхнийг дайрсан. Үүний улмаас маш олон хүмүүс газар дээрээ амиа алдаж мөн гэмтэж бэртсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй өгнө” гэж жиргэсэн байна.
20:45- Уг хэргийг харсан гэрчүүд сонин, сэтгүүлд ярилцлага өгч эхэлжээ. 43 настай, Эвгений Даффи: "Би бейсболын тоглолт үзэхээр явж байхдаа тус ачааны машиныг дугуйн замаар маш хурдтай явж байхыг олж харсан. Тогтоож сайн хартал машины явж өнгөрсөн зам дээр маш олон хүмүүс үхсэн байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан” Мөн хэргийн гэрч болсон жолоочид: “Дугуйн зам дээр маш их цус байсан. Гэмт хэрэгтэн зугтахыг оролдоход цагдаагийн ажилтан түүнрүү хэд хэдэн удаа гал нээсэн. Хэрэгтэн суманд оногдож газар унасан ч буугаа гартаа барьсаар л байсан. Харин цагдаа нар хүрч ирээд түүнийг гавласан” гэж ярьжээ.
21:16- 17 настай сурагч Жамал Льюис: “Би гудамжаар алхаж байтал маш чанга дуу сонссон эргээд хартал цагаан өнгийн машин замаар явж байсан хүмүүсийг дайран явж байхыг харсан. Удалгүй уг машин сургуулийн автобус мөргөж зогссоны хэдхэн хормын дараа хэрэгтэн болон цагдаа нарын хооронд буудалцаан болсон.”
20:49- АНУ засгийн газар: “Энэ халдлага нь гарцаагүй алан хядах ажиллагаа бөгөөд Нью Йорк хотын цагдаагийн хэлтсийн ажилчид мөрдлөг явуулж байгаа” гэж мэдэгджээ.
21:29- Уг халдлагын улмаас 8 хүн нас барж 12 орчим хүн гэмтэж, шархадсан нь тодорхой болов. Түүнчлэн хэрэгтэн үрлэн сумтай буугаар буудсан нь тогтоогдсон бөгөөд албаныхан түүнийг одоогоор эмнэлэгт байгаа гэж мэдээлсэн.
23:13- АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп уг хэргийн талаар “Исламын улс бүлэглэл түүнийг уг хэрэг хий гэж ятгасан байна. Сүүлийн үед гараад байгаа халдлагуудаас үзэхэд Исламын улсын иргэдийг өөрийн газар нутагтаа ахиж нэвтрүүлэх хэрэггүй юм байна! Амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье.” гэх зэргээр жиргэжээ.
23:15- Бельги улсын Ерөнхий сайдын орлогч “Нью Йорк хотод болсон аймшигт халдлагын улмаас нас барсан хүмүүсийн дунд Бельгийн нэг иргэн байсан нь тун харамсалтай” гэж жиргэсэн байна.
23:42- 2017 онд уг халдлагатай төстэй халдлага Европын орнуудад 7 удаа болсон бөгөөд нийт 50 гаруй хүн нас барж хэдэн арван хүн гэмтэж бэртэж байсан тухай баримт цахим ертөнцөд нийтлэгдсэн.
23:48- Аргентин улсын Гадаад хэргийн сайд уг хэрэгт тус улсын иргэд хохирсон хэмээн мэдэгдэв. Үүнтэй зэрэгцээд “Халдлагын улмаас 4 Аргентин иргэн нас барсан. Тухайн замаар 5 найз явж байсны 4 нь нас барж нэг нь шархадсан байна” хэмээн Аргентины хэвлэлийн сайт мэдээлэлжээ.
23:58- Хэрэгтний зураг, нэр, нас, үндэс угсаа нь тодорхой болов. Узбек гаралтай, 29 настай цагаач Сайфулло Хабибулаевич Сайпов нь АНУ-д 2001 онд цагаачлан ирж байжээ.
00:15- Бельги улсын Ерөнхий сайдын орлогч “Уг халдлагад Бельги улсын 3 ирсэн өртсөн бөгөөд тэр бүгд одоогоор хагалгаанд орж байгаа” гэж жиргэсэн байна.
00:58- АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama) болон Мишээл Обама (Michelle Obama) нар Твиттер хуудсаараа дамжуулан амь үрэгдсэн иргэдийн гэр бүл, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлэв. Мөн одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачдад тавих шаардлагаа яаралтай нэмэгдүүлэхийг албаныханд даалгажээ.
2:08- Аргентины Гадаад Хэргийн Яамнаас тус халдлагад тус улсын 5 ирсэн нас барсныг батлаад тэдгээрийн нэрсийг дурдаж эмгэнэл илэрхийлж байгаа талаар жиргэсэн байна.
2:57- Халловины жагсаал хэвийн болж өнгөрөв. Аймшигт халдлага гарч олон хүнийг айдаст автуулсан ч Нью Йорк хотод жил бүр уламжлал болон зохиогддог Халловины жагсаал цагдаа болон тусгай албаныхны өндөр хамгаалалт дор явагджээ.
Бүх зүйлс нээлттэй, чөлөөтэй хэмээх хууль үйлчилдэг тус улсад очиж амьдрахыг хүсдэг хүмүүс цөөнгүй. Харин эрх чөлөө гэж орилохоос илүүтэй эхлээд аюулгүй байдалдаа анхаарах хэрэгтэй гэдгийг удаа дараа гарсан аймшигт халдлагууд дэлхий нийтэд сануулга өгсөөр байна.