1
Үгийн сангаа баяжина
Олон төрлийн зүйл унших явцад өдөр тутмын амьдралд төдийлөн хэрэглэгдээд байдаггүй үгүүдтэй цөөнгүй тулгардаг. Шинэ нэр, томьёог олж мэдсэнээр мэдлэгээ баяжуулаад зогсохгүй өөрийн санаа бодлоо илэрхийлэхдээ цэгцтэй байхад суралцдаг аж. Хэрвээ гадаад хэл дээр уншдаг бол үүнээс ч илүү үр дүнтэй.
2
Тайван болно
Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд тогтмол унших нь сэтгэл санааны хувьд тайван бус, тогтворгүй байгаа хүнд маш тустай.
3
Ой санамж сайжирна
Жишээлбэл уран зохиолын ном уншиж байхдаа бид гол дүрүүдийн нэр, тэдгээрийн амьдардаг гудамж, хотын нэр цаашлаад зохиолын үйл явдлыг цээжлэх хэрэгтэй болдог. Энэ нь ой санамж болон логик сэтгэлгээгээ сайжруулах хамгийн сайн дасгал болж чаддаг байна.
4
Анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлнэ
Уншиж байх явцдаа бид тухайн үйл явдалд анхаарлаа бүрэн төвлөрүүлэх хэрэгтэй болдог. Олон зүйлийг хийж чаддаг байхыг шаарддаг өнөөгийн нийгэмд энэ нь тун хэрэгтэй чадварт тооцогддог байна. Мөн тогтмол уншиснаар жижиг зүйлсийг анхаарах болон зөв шийдвэр гаргах чадвар хөгждөг ажээ.
5
Сэтгэцийн өвчнөөс сэргийлнэ
Ном унших нь таны тархийг үргэлж сэргээж байдаг учраас төрөл бүрийн сэтгэцийн өвчнөөс сэргийлдгийг баталсан судалгаанууд маш олон байдаг. Уншиж байх явцад тархины үйл ажиллагаа хурдсаж улмаар бидний тархи тодорхой хэмжээгээр хөгждөг. Харин энэхүү хөгжил нь өдөр тутмын амьдралд үр өгөөжтэй байж чаддаг байна.
6
Цагийг зөв зохистой өнгөрөөх бас нэгэн арга
Уншихыг өөрийн дадал болгож чадвал зурагт үзэх, цахим орчинд үр дүнгүй сэлгүүцэх гэх зэргээс нэг л мэдэхэд татгалздаг болчихсон байдаг. Ном унших нь зурагт, цахим орчноос илүүтэйгээр таны мэдлэгийн хүрэг нэмэгдүүлж, тархины хөгжилд тустай гэдгийг бүү мартаарай.
7
Хөгшрөлтийг удаашруулна
Тархины хөгшрөл биеийн хөгшрөлтэй шууд хамааралтай. Өмнө дурдсанчлан унших нь тархины үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй хөгжүүлдэг учраас тогтмол уншиж заншвал хөгшрөлийг удаашруулах боломжтой.
8
Стресс багасгана
Сүүлийн үед та бухимдал, стресстэй байнга тулгараад байна уу? Ажил, гэр бүл гээд асуудал мундахгүй олон байна уу? Тэгвэл аль болох сонирхолтой ном уншиж эдгээр асуудлаас хэсэг хугацаанд ч гэсэн сатаарах боломжтой. Товчхондоо бол унших гэдэг нь үнэгүй сэтгэл зүйн эмч л гэсэн үг.
9
Шинэ мэдлэг олгоно
Унших нь сайн сэтгэл зүйчээс гадна сайн багш болдог. Та уншсан зүйл бүрээсээ шинэ зүйл сурч түүнийгээ цаашид ашиглах боломжтой. Сонирхуулахад, уран зохиолоос олж авсан мэдлэг өдөр тутмын амьдралд хамгийн өргөн хэрэглэгддэг байна.
10
Нойргүйдлийг багасгана
Унтахаасаа өмнө ном, зохиол уншдаг зуршилтай болчихвол таныг орондоо ороод уншиж эхлэх үед л бие махбодод унтах цаг болсон гэдэг дохиог хүлээж авдаг болох юм. Энэ нь танд хурдан нойрсож, өглөөг эрч хүчээр угтах боломжийг олгодог.