Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хүн төрөлхтөний хамгийн том хүмүүнлэгийн ба спортын хөдөлгөөн бол Тусгай Олимп юм. Дэлхий дээр ойролцоогоор 200 гаруй сая оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Энэ бүх хүнд хүрч үйлчлэх эрхэм зорилготой олон улсын байгууллагад Монгол улс хэдхэн жилийн өмнө албан ёсоор гишүүнээр элссэн билээ. Өнөөдрийн байдлаар Монголын Тусгай Олимпийн Хороо нь 11 аймаг, Улаанбаатар хотын тусгай сургуулиудын 2000 гаруй тамирчин, 70 дасгалжуулагч, 1000 гаруй эцэг эх, 200 гаруй сайн дурынхныг хамруулаад байгаа бөгөөд манай улсын баг тамирчид тусгай олимпийн дэлхийн, үндэсний, бүсийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн билээ.