Эрчүүд найз бүсгүйгээ жирэмсэн болсныг хэрхэн хүлээж авдаг вэ?

Хосуудын хувьд гал халуун хайр дурлал, романтик байдал нь хүүхэдтэй болсны дараа өөрчлөгдөж эхэлдэг. Мэдээж хүүхэдтэй болсноор тэдний хувьд амьдралдаа нэгээхэн том дэвшлийг хийж, ихээхэн хариуцлага, халуун дулаан гэр бүлтэй золгуулдаг билээ. Бүсгүйчүүдийн хувьд эх хүн болно гэдэг хорвоогийн хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг байдаг бол эрчүүд үүнийг хэрхэн хүлээж авдаг бол? Жирэмсний бүхий л хугацаанд найз бүсгүйнхээ бие болоод сэтгэл санааны өөрчлөлтийг хэрхэн хүлээж авдаг тухай сонирхолтой басхүү хөгжилтэй нийтлэлийг хүргэе!

Эрчүүд найз бүсгүйгээ жирэмсэн болсныг хэрхэн хүлээж авдаг вэ?

1 Тэр үнэхээр энэ бүгдийг ганцаараа идэх гэж байгаа юм байхдаа?

Жирэмсний эхний саруудад бүсгүйчүүдэд жирэмсний хордлого илэрч, хоолонд дургүй болох, дотор эвгүйрхэх, цээж хорсох гэх мэт хүндрэлүүд болдог. Харин жирэмсний дунд үеэс эхлэн хордлого арилж, хоолны дуршил нэмэгдэх нь бий. Энэ нь мэдээж хэвлийдээ бойжиж буй бяцхан үрээ эрүүл саруул өсгөж бойжуулж буй илрэл юм. Нэгэнт бие давхар болсон бүсгүйчүүд, хэвийн үеийнх шигээ хооллохгүй. Тэд бяцхан үрээ бодож, сайн гэсэн бүрийг иддэг байна. Харин энэ нь эрчүүдэд эхэндээ ойлгомжгүй санагддаг аж. 

Тэр үнэхээр энэ бүгдийг ганцаараа идэх гэж байгаа юм байхдаа?

2 Түүнийг төрөхөд би яаж ухаан алдахгүй байх вэ?

Бүсгүйчүүд төрөх үедээ нөхрөө дэргэд нь байгаасай хэмээн хүсдэг. Мөн өөрсдийн хүслээр хайртай бүсгүйнхээ чухал мөчид нь хань болох хүсэлтэй ч залуус олон бий. Гэвч тэдэнд энэ үед хэрхэн ухаан самуурахгүй байх вэ хэмээх бодол л бодогддог байна. 

Түүнийг төрөхөд би яаж ухаан алдахгүй байх вэ?

3 Тэр яагаад надад уурлаад байгаа юм болоо?

Жирэмсэн үед эмэгтэй хүний бие болоод сэтгэл санаанд маш их өөрчлөлт гардаг. Тэд өөрсдөө ч өөрсдийн сэтгэл санааны тогтвортой байдлаа ойлгодоггүй тул, эрчүүд үүнийг нэг их хүндээр тусгаж авахгүй байх нь зөв. Энэ нь эмэгтэйчүүдийн гормоны өөрчлөлттэй холбоотой бөгөөд төрсний дараах 6 сарын хугацаанд эргэн хэвийн байдалд ордог. Эрчүүдийн хувьд найз бүсгүйнх нь гаргаж байгаа үйлдэл, хувирал бүр маш шинэлэг санагддаг гэнэ шүү.

Тэр яагаад надад уурлаад байгаа юм болоо?

4 Тэр үргэлж ийм том гэдэстэй хэвээр байх болов уу?

Үнэхээр хачирхалтай санагдах хэдий ч зарим эрчүүд, найз охиноо хүүхэд гаргасны дараа эргэн жиндээ очихгүй, үргэлж том гэдэстэй байх мэтээр санаж төсөөлдөг байна. Гэвч энэ нь ердөө түрхэн зуурын өөрчлөлт, үзэгдэл тул удахгүй хэвийн байдалдаа ордог.

Тэр үргэлж ийм том гэдэстэй хэвээр байх болов уу?

5 Яагаад гэнэт хурхираад эхлэв ээ?

Жирэмсэн байхад хурхирах, зарим үед хийгээ гаргах зэрэг нь хэвийн үзэгдэл юм. Энэ нь тэдний гормон болон биеийн өөрчлөлттэй холбоотой. Хүүхэд төрсний дараа бүх зүйл хэвийн байдалд шилждэг тул бүсгүйчүүд маань эр нөхрүүддээ жирэмсэн үеийн бие организм, сэтгэл зүйн тухай сайтар хэлж, илэн далангүй ярилцаж байх нь хосуудын цаашдын харилцаанд эергээр нөлөөлөх болно. 

Яагаад гэнэт хурхираад эхлэв ээ?

6 Яагаад гэнэтхэн ийм мартамхай болчихвоо?

Жирэмсний үеийн бас нэгэн хүндрэлүүдийн нэг бол мартамхай болох явдал юм. Энэ нь ч мөн түрхэн зуурын хүндрэлүүдийн нэг учраас бүсгүйчүүд эр нөхөр, найз залуудаа энэ тухайгаа сайтар хэлж ойлгуулах хэрэгтэй. Эрчүүд ч мөн хань ижлүүдээ энэ үед нь илүү ойлгож, дэмжих хэрэгтэй болов уу.

Яагаад гэнэтхэн ийм мартамхай болчихвоо?

7 Тэр цаашид ч гэсэн ийм хошин шогийн мэдрэмжгүй байх уу?

Таны ярьсан хөгжилтэй яриа бүрт инээж, сайхан аашилдаг найз бүсгүй тань бие давхар болсныхоо дараа хөнгөхөн наргиа, тоглоомыг ойлгохгүй, эсрэгээрээ цухалдаж, уурлаж байгаа бол нэг их битгий гайхаарай! Дээр дурдсанчлан, тэд яагаад байгаагаа өөрсдөө ч ойлгохгүй байгаа... 

Тэр цаашид ч гэсэн ийм хошин шогийн мэдрэмжгүй байх уу?

8 Түүнд хичнээн дэр хэрэгтэй юм бэ?

Эрчүүдийн бас нэгэн ойлгодоггүй зүйлийн нэг бол, найз бүсгүйгээ өөрөөс нь илүү дэр тэвэрч унтахыг үзэх явдал юм. Жирэмсний хугацаанд зарим бүсгүйчүүд урьдынхаасаа илүү зожиг болж, эр нөхөртэйгээ хамт унтахаас хүртэл төвөгшөөдөг. 

Түүнд хичнээн дэр хэрэгтэй юм бэ?

9 Үргэлж ийм залхуу байх болов уу?

Жирэмсэн үед дотор эвгүйрхэх, биеийн жин нэмэгдэх, сэтгэл санаа тогтворгүй болох, толгой болон нуруу өвдөх зэргээр биед маш их өөрчлөлт гарна. Түүнчлэн бие цаанаас өөрийгөө амраах горимд шилжүүлдэг тул, жирэмсний үед хэвтэх нь олширдог. Энэ нь ч мөн хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө байдаг учраас эрчүүд үүний ойлгох л хэрэгтэй.

Үргэлж ийм залхуу байх болов уу?

10 Жирэмсэн байхдаа үнэхээр дур булаам юм

Тиймээ, жирэмсэн бүсгүйчүүдийг ямар ч үед, хэзээ ч харсан үнэхээр дур булаам байдаг. Ирээдүйн үр удмаа төрүүлэх гэж буй ээжүүд энэ үедээ л хамгийн энгийн, үзэсгэлэнтэй харагдаж чаддаг юм.

Жирэмсэн байхдаа үнэхээр дур булаам юм

11 Би үүрд энэ чигээр найзуудтайгаа уулзаж чадахгүй байхвий дээ...

Эрчүүдийн хувьд найз бүсгүй нь бие давхар болох гэнэтийн басхүү аймшигтай санагддаг. Аймшигтай гэдэг нь тэр сайн аав болж чадах эсэх, гэр бүлээ тэжээж чадах үгүйдээ маш их эргэлзэж, бас айж байдаг. Мөн найз бүсгүйгээ жирэмсэн болсноос төрөх, төрсний дараах хэдэн сарыг хүртэл тэд хүссэн үедээ найзуудтайгаа уулзаж чадахгүйд хүрдэг...Гэвч энэ ердөө түр зуурын асуудал шүү дээ...

Би үүрд энэ чигээр найзуудтайгаа уулзаж чадахгүй байхвий дээ...

12 Би сайн аав байж чадах болов уу?

Эрэгтэй хүн бүр найз бүсгүйгээ бие давхар болсныг мэдээд өөрийгөө сайн эцэг байж чадах эсэхдээ эргэлзэж, маш их айдаг. Эцэг, эх болно гэдэг байгалиас заяасан чадвар тул танд багахан хичээл зүтгэл байхад л та сайн эцэг байж чадах юм.

Би сайн аав байж чадах болов уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()