Европын орнуудаар аялж байхдаа үнэгүй үзэж болох 10 зүйл

Мөнгөтэй хүн л хүссэн улс орноороо аялж, мартагдашгүй дурсамжийг бүтээдэг гэж бодож байна уу? Мэдээж гадаадын орнуудаар аялахын тулд танд зардал, тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй. Гэвч аялах, хотоор тойрон аялал хийхдээ бидний зөвлөсөн газруудаар нэг зочлоод үзээрэй. Ингэснээр та төсөв ихтэй аялалынхаа бага ч болов зардлыг хэмнэж чадах юм шүү.

Европын орнуудаар аялж байхдаа үнэгүй үзэж болох 10 зүйл

1 Цэцэрлэг болон паркууд

Та аялж байхдаа, Парис хотын Тувилейн цэцэрлэгүүд, мөн Салцбург дахь Мирабелл, Прага хот дахь цэцэрлэгт хүрээлэнгүүдэд үнэ төлбөргүйгээр цагийг хөгжилтэй өнгөрүүлж болно.

Цэцэрлэг болон паркууд

2 Музей

Европын орнуудад сарын тогтсон өдрүүдэд, зарим музейг жуулчид болон иргэдэд үнэгүй үзүүлдэг. Жишээлбэл, та 7-р сарын 1, болон 14-ны өдрүүдэд, Парисын Луврын музейг үнэ төлбөргүй үзэж болно. 

Түүнээс гадна, Вена хотод байдаг Мөнгөний музей (Geldmuseum), Австрийн залуу уран бүтээлчдийн музей болох "МУСА", ургамал, ашигт малтмал, олдвор, амьтдын гээд 70 гаруй сая үзмэртэй Лондонгийн Байгалийн түүхийн музей зэргийг үнэ төлбөргүй үзэх юм.

Музей

3 Хотын үзэмжийг харах

Түүнээс гадна та хотын орчин тойрны үзэмжийг үнэ төлбөргүйгээр үзэж болно. Жишээ нь, Барселон дахь "Turo de la Rovira" -ийн орой дээр байрлах талбайгаас та хотыг тэр чигээр нь дурандах боломжтой. Энэ нь нөгөөтэйгүүр залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх газар учир, хүссэн хугацаагаараа байрлаж болно.  Мөн хамгийн гайхалтай нь та өдөр шөнийн 24 цагийн хэдийд ч ирж болдгоороо давуу талтай.

Хэрэв та Парист байвал, "Galeries Lafayette", "Prentan", гэх мэт худалдааны төвүүдийн оройгоос хотын үзэмжийг харж болно. 

Хотын үзэмжийг харах

4 Үнэгүй тоглолт

Европын өндөр хөгжилтэй орнуудын ард иргэд хөгжимд маш хайртай бөгөөд түүгээр амьсгалдаг гэхэд болно. Энэ нь магадгүй тэдний амьдралын чухал хэсэг нь байдагтай холбоотой болов уу. Тиймээс ч хөгжмийн фестиваль, тоглолт зохион байгуулах маш олон заал, талбайтай. Түүгээр ч зогсохгүй, сүм, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хүртэл үнэгүй тоглолт үзэх тайз, талбайнуудыг шийдэж өгсөн байдаг аж. 
Тухайлбал,  Венийн филармони нь сарын 5, 6-нд,  "Schönbrunn Castle"-ийн цэцэрлэгт хүрээлэнд, бүх нийтийн чөлөөт концертыг зохион байгуулдаг. Харин хүмүүс үнэгүй хөтөлбөр хаана хэзээ болох тухай цахимаар мэдээлэл авдаг байна. Түүнчлэн Прага хотын "Waldstein" ордны цэцэрлэгт "Сенатын соёлын зуны" хэмээх үнэгүй концерт болдог. Харин 5 сарыг дуустал Пүрэв гариг бүр та гитар, групп, жазз хамтлагийн тоглолтуудыг үнэ төлбөргүй сонсох боломжтой.

Үнэгүй тоглолт

5 Уран баримал

Белгийн Брюссель хотын "Маннекен Пис", Денмаркын нийслэл болох Копенгаген хотод байрлах "Little Mermaid" зэрэг маш олон ер бусын уран баримлуудыг  үзэх боломжтой. Жишээлбэл, Праг хотод байдаг "Урвуу морь" хэмээх гайхамшигт уран баримал, эсвэл Английн "Stoke-on-Trent" хот дахь Трентхемийн цэцэрлэг дэх үзэсгэлэнтэй баримлыг үзэж болно.

Уран баримал

6 Үнэгүй аялал

Мэдээжийн хэрэг, Европын орнуудаар аялахын тулд танд газар сайн мэддэг хэлмэрч, аль эсвэл газрын зураг, гарын авлага хэрэгтэй. Гэсэн ч үнэгүй аяллын хөтөлбөртэй газрыг олоход тийм ч амархан биш юм. Та Польшийн Гданск хот болон Шведийн нийслэл Стокгольмд чөлөөт аялал хийх боломжтой. Гэхдээ аяллын ихэнх нь англи хэл дээр бичигдсэн байдаг тул хэлээ ч мөн сайжруулах нь зөв юм.

Үнэгүй аялал

7 Үнэгүй кино теартууд

1991 оны зунаас хойш, жил бүрийн зургадугаар сарын сүүлчээс есдүгээр сарын эх хүртэл, Вена хотын "Town Hall Square" хөгжмийн киноны наадам үнэ төлбөргүй зохиогдсоор байгаа аж. Түүнчлэн өдөр бүр, Венийн хөгжмийн гадаах талбайд  хөгжим, дуурь, бүжиг, уран сайхны киног үнэ төлбөргүй гаргадаг байдаг.
Парист ч бас үнэгүй кино театр байдаг бөгөөд энэ нь "Ла Вилетен"-ы орчин үеийн цэцэрлэгт хүрээлэнд байрладаг. Та эндээс 7-р сарын сүүлчээс 8-р сарын сүүл хүртэл дэлхийн сонгодог  кинонуудыг үзэж болно. Маш олон жуулчид, Парисын задгай кино театрт кино үзэхийн тулд зорьж ирдэг байна.

Үнэгүй кино теартууд

8 Далайн эргүүд

Барселоны бараг бүх боомтууд чөлөөтэй байдаг. Польш, Герман дахь Балтийн тэнгисийн эрэг, болон наран шарлагын газруудад та тухтай амрах боломжтой.  Парист ч мөн үнэ төлбөргүй эргүүд бий. Эдгээр нь Францын нийслэл Сеины эрэг дагуух элсэн хучилттай түр зуурын наран шарлагын газрууд бөгөөд 7-р сарын эхээр үйл ажиллагаагаа явуулдаг. Ирсэн зочид тэнд зугаалж, элсэн дээр наранд шарж, оройн тоглолтоо үздэг байна.

Далайн эргүүд

9 Ром болон Ватикан дахь фантом

Ромын аялал жуулчлалын гайхамшигт үзэсгэлэнт газар болох Переон хотод жуулчдын хөл тасардаггүй. Ромд ирсэн хүн бүр Ватиканы муж улсад заавал очих ёстой. Энд дэлхийн хамгийн том христийн сүм хийд болох "Петрийн сүм", Ватиканы гол барилгуудыг үзэхэд үнэ төлбөргүй байдаг. Түүнчлэн сар бүрийн сүүлчийн ням гаригт Ватиканы музейд зочлох нь үнэ төлбөргүй аж.

Ром болон Ватикан дахь фантом

10 Оргилуур

Ямар ч улс оронд очсон та юун түрүүнд гайхалтай усан оргилуурыг нь харахыг хүсэх нь лавтай. Ялангуяа Австри улсын Инсбрук хотод байдаг "Swarovski Crystal" музейн усан оргилуурыг заавал үзээрэй. Та дотогшоо орохын тулд мөнгө төлөх шаардлагатай ч, орсон хойноо үзэсгэлэнтэй усан оргилуур гээд олон гайхалтай үзмэрийг үзэж чадна. Түүнчлэн Барселонагийн "Montjuic-ийн Magical Waterfall"-ийг л гэхэд жилд 2.5 сая жуулчид зорьж очдог. Эдгээр усан оргилуур нь хөгжмийн хэмнэлээр бүжиглэхээс гадна гайхамшигтай гэрлийн үзүүлбэрийг ч мөн шийдэж өгснөөрөө онцлогтой.

Оргилуур

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()