1
Сонирхлоо хуваалцах
Хэрэв болзоот залуу тань өөрийнхөө болон таны дуртай зүйлсийг хамтдаа хийхийг хүсч байвал, та тэр залууд итгээд үзэхэд гэмгүй юм. Ижил сонирхолтой хүмүүс хоорондоо татагдах нь их ч, өөрийнхөө сонирхолоос илүү өрөөлийн сонирхолыг хүндэлж, түүнийг нь хамтдаа хийнэ гэдэг хүссэн хүн бүрийн хийж чадах зүйл биш юм.
2
Таны аюулгүй байдалд үргэлж санаагаа чилээх
Эрэгтэй хүн нэг нэгэн бүсгүйд үнэхээр их хайртай болсон бол, түүнийгээ бусдад алдахаас бас түүнийгээ гэмтэх вий гэхээс үхтлээ айдаг. Тиймдээ цаг, хором мөч бүрт танд санаа зовж, түүнийгээ ч хангалттай илэрхийлэх болно. Таныг үргэлж гэрт тань хүргэж өгөх, эсвэл ажлыг тань амжуулахад хамтдаа явах гэх мэт...
3
Таны тухай найзууддаа хэлнэ
Хэрэв таны болзож буй залуу танд маш хүндэтгэлтэй, болгоомжтой харьцдаг. Бас найзууд нь түүнийг танд ямар их хайртай болохыг хэлж байгаа бол та тэр залууд нэг итгээд үзээрэй. Эр хүн жинхэнэ зүрх сэтгэлээ өгсөн бүсгүйгээ л найзууддаа ярьж, тэднээс харилцааныхаа тухай зөвлөгөө авдаг.
4
Бүхий л цаг заваа танд зориулна
Завгүй байсан ч, зөвхөн таны л төлөө цаг заваа гаргаж, бүхнийг зохицуулах эр хүн танд үнэн сэтгэлээсээ хайртай болсны шинж юм. Учир нь түүнд тантай хамт байх үнэхээр тухтай, сайхан байдаг учраас ч ийм сонголтыг хийнэ шүү дээ.
5
Бүхнээс хамгаалж эхэлнэ
Нар, салхи, бороо, стресс, ядаргаа, өвчин зовлон гээд энэ бүх зүйлсээс таныг хамгаалахыг хүснэ. Магадгүй өөрөөсөө илүү өрөөлд санаа тавьж эхлэх нь л жинхэнэ хайрын илрэл болов уу. Ингэснээрээ тэр таныг насан туршдаа харж, халамжлахыг хүсч байж болох шүү дээ.
6
Таны юу хүсч байгааг үргэлж хүндэтгэнэ
Хайрлаж байна гээд тухайн хүнийг хорьж цагдан, өөрийнхөөрөө байлгах нь мэдээж хайрын маш буруу илрэл юм. Харин эсрэгээрээ танд эрх чөлөөг олгож, хүсэл сонирхлыг тань хүндэлж байгаа нь танд маш их хайртай, бас итгэдэг болохын илрэл аж. Хэрэв таны болзоот залуу танд хангалттай эрх чөлөөг олгож, бас өөрийнхөөрөө байх боломжийг олгодог бол түүнийг битгий алдаарай.
7
Таны найз, эргэн тойрны хүмүүст хүндэтгэлтэй хандана
Таны найзууд, гэр бүл, эргэн тойрны хүндэлж, сайхан харилцаатай байдаг залуус илүү задгай сэтгэлгээтэй, бас сайхан зан чанартай байдаг. Хүн бүртэй тааламжтай, эвтэй харилцдаг байна гэдэг тийм ч амар зүйл биш. Хэрэв тэр таны эргэн тойрны хүмүүстэй үнэхээр сайхан харьцахыг хүсэж, бас хичээж байвал танд хайртай болсны илрэл байна.
8
Буулт хийх
Бүх бурууг тань руу чихэж, өөрийгөө асуудлаас хөнгөхөөн аваад гарчихдаг залуусыг алийг тэр гэх вэ. Харин эсрэгээрээ алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөг, үнэхээр өөрийнх нь буруу биш байсан ч, нөхцөл байдлыг зөвөөр мэдэрч чаддаг эр хүнтэй учрах нь тийм ч амар биш. Танд үнэн зүрхээ өгсөн залуу, буулт хийхээс хэзээ ч айж, бас хулчийхгүй.
9
Үргэлж дэмжиж, хамт байна
Таны хийсэн, санаачилсан бүхнийг дэмжиж, чадах бүхнээрээ тусалдаг залуу үнэхээр зүрх сэтгэлтэй нэгэн ажээ. Эдгээр залуус хайрын жинхэн үнэ цэнийг мэдрээд зогсохгүй, хайртыгаа хэрхэн тайтгаруулахаа ч сайн мэддэг.
10
Тэр таныг бүхнээс дээгүүр тавих болно
Ажлаа эсвэл найзуудыгаа хамгийн эхэнд тавьдаг бол та амьдралынхаа туршид түүний хувьд хоёр эсвэл бүр гуравдагч болох болно. Харин цаг зав, ажил, найз нөхдөөсөө таныг дээгүүр тавьж, дуудсан газар, тусламж хүссэн бүхэнд хамгийн түрүүнд ирдэг бол эргэлзэх зүйлгүй түүнд итгээд үзээрэй!
11
Таны зөвлөгөө зааврыг сонсож, биелүүлнэ
Хэдийгээр таны зөвлөгөөг сонсох ч, түүнийг биелүүлэхгүйгээр барахгүй нэг их ойшоохгүй байх залуус дэндүү олон. Харин таны хэлсэн үгсийг өөртөө тусгаж, аль болох биелүүлэхийг хичээдэг залуу танд үнэхээр хайртай болжээ гэсэн үг юм. Хэн нэгний төлөө өөрийгөө өөрчилнө гэдэг тийм ч амар зүйлсийн нэг биш шүү дээ.
12
Ирээдүйгээ хамтдаа төлөвлөнө
Ихэнхи тохиолдолд эрчүүд гэхээсээ илүү бүсгүйчүүд ирээдүйн амьдралаа төсөөлөн мөрөөдөх дуртай байдаг. Харин үүнийг нь сонссон зарим нэгэн залуус бүсгүйгээсээ зайгаа барьж, дөлөхийг ч үгүйсгэхгүй шүү дээ. Харин эсрэгээрээ тантай бүхнийг ярилцаж, ирээдүйгээ хамтдаа төсөөлөн мөрөөдөж байгаа залуу танд үнэхээр л хайртай болсны илрэл байж болох юм.
13
Хэзээ ч мартахгүй
Та хоёрын хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа, дурсамжит өдөр бүрийг сэтгэл зүрхэндээ санаж, танд гэнэтийн бэлэг барьдаг бол тэр залууд нэг итгээд үзээрэй.Залуус ихэнх тохиолдолд их хэрэггүй байдаг тул, тиймэрхүү өдрүүдэд барагтай бол санадаггүй.
14
Таньтай улам бүр дотносохыг хүснэ
Энэ нь мэдээж ор хөнжлийн асуудал огтхон ч биш шүү. Хосуудын харилцааны явцад дотно харилцаанд орох нь байдаг л нэг асуудал ч, хэрэв тэр таныг зүгээр л халуун дотноор тэврэх, үнсэх, хайр халамжаа цаг үргэлж хэлж мэдрүүлж байвал тэр танд үнэхээр л хайртай болжээ.
15
Танд байгаа бүхнээ зориулна
Энэ нь мэдээж юу ч байж болно. Багахан бэлэг, эсвэл харамгүй их сэтгэл зүрх, халамж, цаг хугацаа гээд танд өөрт байгаа бүхнээ зориулж байвал, тэр залуу танд үнэхээр их хайртай илрэл юм. Залуус хэн нэгэнд чин сэтгэлээсээ хайртай болсон үедээ түүнээс авахаас илүү, өгөхийг хүсдэг байна.