1
Улирал нь дууссан хувцсыг хэрхэн хадгалах вэ?
Өвлийн куртик, хавар намрын пальтогоо далд хийхийн өмнө заавал хуурай цэвэрлэгээнд өгч заншаарай. Бохир чигээр нь далд хийвэл материал нь элэгдэж, үнэр орох, савхин хувцас сунамхай, гялгар байдлаа алддаг.
2
Гялгар уутанд хувцсаа хадгалж болохгүй
Хувцсаа бохир болгохгүйн тулд эсвэл үсийг нь хэвээр нь хадгалах гэж вакум уутанд хийх нь эсрэгээрээ үслэг эдлэлийг гэмтээдэг ажээ. Жинхэнэ амьтны үсэн хувцсыг ингэж хадгалвал таагүй үнэр орж, үс нь унах аюултай байдаг ажээ. Үүний оронд аялалд явах үедээ хувцсаа вакум уутанд хийх нь гадны бохирдлоос хамгаалах сайн арга билээ.
3
Буруу өлгүүр
Хувцсыг хэт томдсон эсвэл багадсан өлгүүрт өлгөвөл хэлбэрээ алдаж, эв хавгүй харагддаг. Мөн олон хувцас нэг өлгүүрт давхалаж өлгөвөл таагүй үнэр орох, хэлбэрээ алдах аюултай шүү.
4
Ноосон хувцсыг хэрхэн хадгалах вэ?
Ноосон хувцсыг өлгөх үед зах, мөр нь сунаж, хэлбэрээ алддаг. Тиймээс сүлжмэл, ноосон болон ноолууран хувцсыг заавал эвхэж хадгалах хэрэгтэй.
5
Урт даашинзыг хэрхэн хадгалах вэ?
Урт даашинзыг өлгүүрт өлгөхөд доод тал нь нугаларч, дээр нь янз бүрийн зүйл тавьснаас болж хэлбэр нь алдагддаг. Тиймээс ийм даашинзтай бол өлгүүрийн дээр тохож, хормойг нь газарт хүрэхгүй байхаар хадгалаарай.
6
Өмдийг зөв хадгалахдаа...
Зориулалтын хавчаартай өлгүүрээр өмдөө үзүүрээс нь доош харуулж өлгөх хэрэгтэй. Ингэвэл өмд үрчлээтэхгүй, хэлбэрээ зөв хадгалахад тустай.
7
Дотуур хувцсаа зөв хадгалаарай
Хөхөвчийг хэзээ ч дундуур нь нугалж, шүүгээндээ хийж болохгүй. Ингэснээр эдэлгээг нь богиносгох, хэлбэрийг алдагдуулах сул талтай.
8
Хувцсаа материалаар ангилж хадгалах
Ноосон, сүлжмэл хувцсыг эвхэж, нимгэн амархан үрчлээтдэг цамц, өмд, даашинз зэргээ өлгөж хадгалаарай.
9
Нэг өлгүүрт нэг хувцас л өлгөөрэй
Энэ нь хувцсанд агааргүй орчин үүсгэдэг учир таагүй үнэр оруулах, үрчлээ үүсгэх сөрөг талтай.
10
Заавал цахилгаан, товчыг нь товчилж байх
Хувцасныхаа хэлбэрийг алдуулахыг хүсэхгүй бол өлгүүрт өлгөснийхөө дараа заавал цахилгаандаж эсвэл товчилж байгаарай.