Өдөр бүр 5 ширхэг хушга идээрэй. Таны биед итгэмээргүй өөрчлөлт гарах болно!

Самрын төрлөөс хүний эрүүл мэндэд хамгийн сайн нь хушга юм. Та хушгыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж чадсанаар тосны дутагдал, оюуны хомсдол, ясны бүх төрлийн өвчнөөс сэргийлж чадна. 28 грамм хушганд 185 калори илчлэг, 4 гр уураг, 4 гр нүүрс ус, 18 гр ханаагүй тосны хүчил агуулагддаг. Мөн B6, B1, B3, B2 болон E витамин, зэс, магни, фосфор, төмөр, цайр зэрэг элемент, Омега 3 тосны хүчлээр баялаг тул бүхий л төрлийн өвчнөөс сэргийлж чаддаг юм шүү. 

Өдөр бүр 5 ширхэг хушга идээрэй. Таны биед итгэмээргүй өөрчлөлт гарах болно!

1 Тархины үйл ажиллагааг дэмждэг

Хүнсний гадна хэлбэрээр нь ямар эрхтэнд сайн болохыг нь мэдэж болдог. Жишээ нь улаан лооль зүрхэнд, лууванг голоор нь зүсэж харвал нүд шиг хэлбэртэй тул нүдэнд гэх мэт... Харин хушга яг л хүний тархи шиг  харагддаг. Хушганд агуулагдах "Омега-3" тосны хүчил нь тархины эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, ой тогтоолтыг сайжруулдаг. Мөн хушга нь сэтгэл гутралтай идэвхтэй тэмцдэг хүнс юм. Ингэснээр ой санамжаа алдах Алцгеймерийн өвчнөөс сэргийлж чаддаг ажээ. 

Тархины үйл ажиллагааг дэмждэг

2 Хорт хавдрын эсийг устгадаг

Хушганд хөх болон түрүү булчирхайн хавдрын өсөлтийг саармагжуулах "Омега-3" тосны хүчил, антиоксидантууд, витамин Е зэрэг олон нэгдлүүд агуулагддаг. Эдгээрээс гадна "эллагитаннис", "гамма-тоцоферол" болон "альфа-линолен"-ий хүчлээр баялаг тул хорт хавдрын эсрэг хамгийн шилдэг хүнс юм. 

Хорт хавдрын эсийг устгадаг

3 Зүрхний өвчнөөс сэргийлдэг

Хушганд агуулагддаг "Омега-3", Е витамин, магни, фолийн хүчил зэрэг нь бүгд зүрхэнд сайн эрдсүүд юм. Эдгээр бодисууд нь цусан дахь холестерины хэмжээг нэмэгдэхийг идэвхтэй эсэргүүцсэнээр, зүрхний титэм буюу артерийн судасны эмгэгээс сэргийлдэг.

Зүрхний өвчнөөс сэргийлдэг

4 Цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг

Саяхны судалгаагаар долоо хоног бүр хушгыг ахиухан хэрэглэдэг байсан хүмүүсийн 2 төрлийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл 15-21%-иар буурч байгааг тогтоожээ.

Хушганд агуулагдах уураг нь цатгалан мэдрэмж төрүүлдэг учраас, чихрийн шижин үүсгэгч гол хүчин зүйлсийн нэг таргалалтаас сэргийлж чаддаг юм. Мөн чихрийн шижингийн 2 дугаар төрлөөр өвчлөгсөд цусан дахь сахараа хянахыг хүсвэл хооллолтондоо хушгыг заавал оруулах хэрэгтэй гэж мэргэжлийн эмч нар зөвлөдөг. 

Цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг

5 Жингээ хасахад чухал нөлөөтэй

Хушга тогтмол иддэг хүнд таргалалт 3 хувиар бага явагддаг ажээ. Хушганд агуулагддаг "Омега-3" тосны хүчил, уураг нь цатгалан мэдрэмжийг төрүүлдгээс гадна, эслэг ихээр агуулдаг тул хоол боловсруулалтыг сайжруулдаг байна. 2012 онд "Америкийн хоол тэжээлийн судалгааны сэтгүүл"-ээс хийсэн нэгэн судалгаагаар өдөрт 56 грамм хушга идсэн хүн таргалалтанд бага өртдөг гэжээ. Учир нь хушганд агуулагдах биед ашигтай тосны хүчлүүд нь хэт их идэхээс сэргийлж чаддаг аж. 

Жингээ хасахад чухал нөлөөтэй

6 Хүчирхэг, бат бэх ястай байхад тусална

Хушганд агуулагддаг "Омега-3"-ийн хүчил нь альфа-линоленоор тун ч баялаг ажээ. Энэ нь ясны үрэвслийг багасгаж, ясны өөрчлөлт болон сийрэгжилтээс сэргийлдэг байна. 2007 онд хийсэн нэгэн судалгаагааар флаксын үр (flax seed) болон хушга нь ясны бат бэх байдалд нэн чухал болохыг тогтоожээ. 

Үүнээс гадна хушганд зэс, магни, манган зэрэг ясны бат бэх байдалд тустай олон бодис агуулагддаг. Зэс нь ясны холбогч эд, мөгөөрсөнд сайн нөлөөтэй. Харин магни нь биед орсон кальцыг ясанд шимэгдүүлэхэд тустай юм. Манган нь мөгөөрсөнд онцгой сайн нөлөөтэй байна. 

Хүчирхэг, бат бэх ястай байхад тусална

7 Элэгнээс хорыг гадагшлуулдаг

Хушганд арганины амин хүчил ихээр агуулагдаад зогсохгүй элэгнээс аммиакийг хоргүйжүүлэхэд тус дөхөм болдог. Мөн хушганд агуулагдах "глутатион" болон "Омега-3" тосны хүчил нь элэгний үйл ажиллагааг тогтворжуулдаг. Үүнд нэг зүйлийг сануулахад, самраа маш сайн буталж хэрэглэх хэрэгтэй шүү. 

Хушга нь витамин Е-гээр баялаг. Энэ нь хэт таргалалтаас үүддэг элэгний өвчлөлийн эсрэг үүрэгтэй ажээ. 

Элэгнээс хорыг гадагшлуулдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()