Хамгийн алдартай, халзан эрчүүд

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Тиймдээ ч ихэнхи бүсгүйчүүд гялалзсан, өтгөн үстэй залууст сэтгэл татагдах нь бий. Гэвч зарим олны танил халзан эрчүүд өөрийн сайхан бие, хоолой, чадвараа үснээсээ илүүтэй гялалзуулж, өтгөн үс тийм ч чухал биш болохыг баталсаар байна. Доорх жагсаалтад бид Холливуудын хамгийн алдартай, халзан эрчүүдийг танилцуулах болно. 

Хамгийн алдартай, халзан эрчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Двэйн Жонсон (Dwayne Johnson)

Алдарт жүжигчин маань өөрийн тоглосон кино, булчинлаг бие, гялтганасан инээмсэглэлээрээ аль хэдийн охид бүсгүйчүүдийн сэтгэлийг эзэмдсэн билээ. Тэрээр Холливуудын томоохон бүтээлүүдийн гол болон туслах дүрд одоог хүртэл сонгогдсоор байгаа А зэрэглэлийн жүжигчин юм. Өдгөө 45 настай боловч, хэзээ хэзээнээс илүү халуухан харагддаг. 

Двэйн Жонсон (Dwayne Johnson)

2 Жэреми Микс (Jeremy Meeks)

Энэ халуухан залууг гэмт хэрэгтний амьдралаас загварын тайз руу гарсан гэвэл та итгэх үү? Тэрээр нэгэн сайтын "Халуухан гэмт хэрэгтнүүд" фото мэдээлэлд зураг нь нийтлэгдэж, олонд танигдсан юм. Үүнээс хойш түүнийг загварын агентлагууд сонирхож, шоронд хоригдож байхдаа л Холливуудын агент Жина Родригез (Gina Rodriguez)-тэй хамтран ажиллах гэрээ хийсэн юм. Хамгийн сүүлд Нью-Йорк, Миланы загварын 7 хоногийн үеэр Жэреми Германы загвар зохион бүтээгч Филипп Плайнтэй хамтран ажилласан юм.  Үүнээс гадна маш олон зураг авалтад оролцож 3 хүүхдийнхээ ирээдүйд зориулдаг ажээ. 

Жэреми Микс (Jeremy Meeks)

3 Вин Дизел (Vin Diesel)

Өдгөө 50 настай халуухан жүжигчин маань 32 кинонд дүр бүтээж, 3 видео тоглоомонд дуу оруулсан юм. Эдгээрийн ихэнх нь тулаан, адал явдал бүхий кинонууд байсан юм. Учир нь түүний бүдүүн хоолой, булчинлаг бие ийм төрлийн кинонд гайхалтай тохирдог гэж найруулагчид үздэг. Түүнийг дэлхийд алдаршуулсан бүтээл бол “Цэрэг Райныг авар”, “Хүүхэд асрагч”, “Галзуу хурд” зэрэг кинонууд билээ. 

Вин Дизел (Vin Diesel)

4 Жэсон Статхэм (Jason Statham)

Энэ жил 50 насыг зооглож байгаа​, ихэвчлэн тулаантай кинонуудаараа Холливуудын тавцанд нэрээ мөнхөлсөн жүжигчин маань Олимпын тамирчин байжээ. Тэрээр 12 настайгаасаа усанд сэлэлтээр хичээллэж, 1988 онд 21 настайдаа Сөүлийн Олимпод усанд шумбалтын төрлөөр Их Британи улсыг төлөөлөн оролцож байжээ. Энэ спортоороо төдийлөн амжилт гаргаагүй ч, түүний сайхан бие нь энэ спортын ач тус юм. Тэрээр Викториас Секретийн загвар өмсөгч Рөүзи Хантингтонтай 6 жил үерхсэний эцэст өнгөрсөн онд сүй тавьж, энэ жилийн 6 сарын 24-нд анхны хүүгээ өлгийдөн авсан юм. 

Жэсон Статхэм (Jason Statham)

5 Тирэс Гибсон (Tyrese Gibson)

"Галзуу хурд" киноны од Тирэс Гибсон нь жүжиглэхээс гадна рэппер, дуу зохиогч, загвар өмсөгч, зохиолч, кино болон телевизийн продюсероор мэргэжсэн нэгэн юм. Түүний “Sweet Lady”, “Come Back to Me Shawty” зэрэг дуунууд нь алдарт хүрсэн. Энэ жил 38 настай халуухан залуу маань энэ байдлаа ахин олон жил хадгалах бололтой. Ихэнх бүсгүйчүүд түүний сайхан инээмсэглэл, биеийг хараад халзан гэдгийг нь анзаараагүй байж ч, болох юм шүү. 

Тирэс Гибсон (Tyrese Gibson)

6 Питбулл (Pitbull)

Өдгөө 36 настай реппер,  дуучин-хөгжмийн зохиолч маань анх карьераа эхэлсэн цагаасаа л халзан толгойгоороо олонд танигдсан юм. Тэрээр Куб гаралтай бөгөөд 3 настайгаасаа Кубийн үндэсний баатар, найрагч Хосе Мартын шүлгүүдийг цээжээрээ уншдаг байсан аж. Мөн өсвөр насандаа хар тамхитай ч нэр холбогдож явжээ. 

Америкийн реп ертөнцөд од болоход цэнхэр нүд, цагаан арьс, Куб гаралтай америк залууд эхэн үедээ хүндхэн байсныг нэгэн ярилцлагандаа дурдсан байдаг. Тайзны нэрээрээ зодоонч нохойн нэрийг сонгосноо тэрээр “Энэ нохой юмнаас хазахаараа эрүүгээ цоожилдог. Ялагдашгүй. Зарим орон бүр энэ нохойг өсгөхийг хуульчлан хориглосон байдаг. Энэ бүхэн нь миний онцлогтой таардаг” хэмээн ярьсан байна. 

Питбулл (Pitbull)

7 Брьюс Виллис (Bruce Willis)

Гайхалтай тулаант киногоороо Холливуудын хамгийн алдартай жүжигчдийн нэг болсон Брьюс Виллис энэ жил 62 нас хүрч байна. Тэрээр өөрийн цаг үед хамгийн халуухан эрчүүдийн жагсаалтад байнга дээгүүр бичигдэж, тухайн үед эрчүүдийн мөрөөдөл болоод байсан жүжигчин Дэми Муртай гэрлэсэн ч, харамсалтай нь салсан билээ. Тэрээр залуу наснаас л шингэвтэр үстэй байсан юм. Гэвч бүсгүйчүүдийн тал дээр азтай байсан. 

Брьюс Виллис (Bruce Willis)

8 Вүди Харэлсон (Woody Harrelson)

"True Detective",  "Zombieland", "Now you see me", "Hunger Games" киногоороо олны танил болсон жүжигчин Вүди Харэлсон энэ жил 56 нас хүрч байгаа билээ. Тэрээр эрт наснаас халзарсан ч, энэ нь түүний карьерт огтхон ч нөлөөлөөгүй юм. Өнөөдрийг хүртэл 100 гаруй кино, 20 орчим телевизийн цуврал, 5 театрын жүжигт туслах болон гол дүрийг бүтээсэн байдаг.

Түүний талаар олон сонирхолтой баримт байдгийн нэг нь эцэг нь мэргэжлийн хөлсний алуурчин байжээ.

Вүди Харэлсон (Woody Harrelson)

9 Эл Эл Күүл Жэй (LL Cool J)

Грэммийн 2 удаагийн шагналт домогт рэппэр Эл Эл Күүл Жэй энэ жагсаалтад заавал багтах хүмүүсийн нэг билээ. Түүний дулаахан инээмсэглэл, гайхалтай хэмнэл, үгтэй дуунууд нь анхаарлыг түүний халзан толгойноос байнга холдуулж байдаг. “Mama Said Knock You Out,” “Doin It,” “Going Back to Cali”,“Jingling Baby” зэрэг дуу нь алдарт гарахад нь томоохон дэм болсон. Хамгийн сүүлд 2008 оны эхээр өөрийн ‘Exit 13’ нэртэй шинэ цомгоо гаргасан бөгөөд үүнийг нь  рэппер 50 цент продюсорлсон юм. 

Эл Эл Күүл Жэй (LL Cool J)

10 Сил (Seal)

Түүний онцгой төрх, дур булаам инээмсэглэл, сайхан хоолой нь Викториас Секретийн загвар өмсөгч Хэйди Клумыг өөртөө дурлуулж тэд хамтдаа 2005-5015 он хүртэл жаргалтай амьдарч, 4 хүүхдийн эцэг эх болсон билээ. Хөгжмийн карьертаа олон шагналын эзэн болж амжилттай явсан залуу маань тун ч романтик хэмээн түүний экс эхнэр Хэйди хэлж байжээ. Мэдрэмжтэй, халуухан дуучин залууд маань сайхан үсээр өөрийгөө гангалах хэрэг нэг их гардаггүй бололтой. 

Сил (Seal)

11 Крис Даутри (Chris Daughtry)

“It’s Not Over”, “Over You”, “Home”, “Crawling Back to You” дуунуудаараа олонд танигдсан "Daughtry" хамтлагийн гоцлол дуучин Крис Даутри бол "Amerivgy Idol" шоуны 5 дахь улирлаас төрөн гарсан чадварлаг дуучин билээ. Түүний хувьд магадгүй энэ үс засалт нь өөрийнх нь дуулдаг стильтэй холбоотой байж болох ч, үнэхээр дур булаам харагдахгүй байна гэж үү? 

Крис Даутри (Chris Daughtry)

12 Билли Зэйн (Billy Zane)

Түүний нүд, уруул, хамар гээд бүх зүйлс нь маш дур булаам харагддаг. Магадгүй тийм ч учраас ямар ч үсгүй байсан дур булаам харагддаг биз. Биллиг хүмүүс "Titanic", "Dead Calm", "The Phantom", "Memphis Belle", "Tombstone", "Demon Knight" зэрэг киногоор нь хамгийн сайн мэдэх биз. Үргэлж муу дүрийн баатарт тоглож байдаг залуу маань амьдрал дээр тун ч зөөлөн ааштай, романтик нэгэн ажээ. 

Билли Зэйн (Billy Zane)

13 Андре Агасси (Andre Agassi)

Дэлхийн теннисийн спортын байж болох бүхий л томоохон тэмцээнүүдийн эхний байранд шалгарч, чансаагаараа 123 дугаарт бичигдэж байсан теннисчин маань үргэлж халзан байгаагүй. Тэрээр залуудаа маш сүрлэг, урт шар үстэй байжээ. Үүнийгээ хусуулсны дараа ч түүний төрх халуухан хэвээрээ байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. 47 настай тамирчин маань их спортоо 2006 онд орхиж, 31 сая долларын хөрөнгөтэй амьдарч байгаа юм. 

Андре Агасси (Andre Agassi)

14 Патрик Стьюарт (Patrick Stewart)

Түүнийг бид "X-Men" цувралаар хамгийн сайн мэдэх билээ. Патрик жүжиглэх авъяснаас гадна, гайхалтай сайхан хөгширч байгааг хэлэх нь зүйтэй биз. 

Өнөөдрийг хүртэл адал явдалт, уран зөгнөлийн "Star Trek", "Logan", "The Wolverine", "Green Room" зэрэг кинонд амжилттай дүр бүтээсэн бөгөөд хамгийн сүүлд "The Emoji Movie" анимейшнд туслах дүр авсан юм. 

Патрик Стьюарт (Patrick Stewart)

15 (Taye Diggs)

Түүний жинхэнэ нэрийг Скотт Лео Бэрри (Scott Leo Berry) гэдэг бөгөөд энэ жил 46 нас хүрч байгаа юм. Тэрээр бидний сайн мэдэх "Frozen" хүүхэлдэйн киноны "Let it go" дууг дуулсан дуучин, жүжигчин Идина Мензелтэй гэрлэж 1 хүүхэдтэй болсон ч,  2014 нь салсан байдаг. 

Тэрээр карьертаа 20 гаруй кино, 30 гаруй телевизийн шоунд оролцож олон шагналын эзэн болсон юм. Түүний насан дээр ийм сайхан харагдана гэдэг гайхалтай биш гэж үү? 

(Taye Diggs)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()