Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Дэлхий дээр биднийг гайхан бишрүүлж, алмайруулах зүйлс тоо томшгүй олон байдаг. Тэдгээрийн дундаас тайлбарлах боломжгүй, чухам яаж, хаанаас, хэрхэн бий болсон нь үл мэдэгдэх хачирхалтай зүйлсийг та бүхэндээ онцгойлон танилцуулахаар бэлтгэлээ. Нууцлаг зүйлс хүн бүхний анхаарлыг татаж, сонирхлыг төрүүлдэг тул энэхүү мэдээлэл танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

1 Моеракигийн чулуун бөмбөг

Тус чулуунуудын хамгийн гайхалтай чанар нь ер бусын том хэмжээтэй болон бөөрөнхий хэлбэр юм. Харин эдгээр ер бусын чулуунууд хэрхэн бий болж, тогтсон юм бол? гэх асуулт өнөөдөр ч хариултгүй хэвээр байна. 

Моеракигийн чулуун бөмбөг

2 Амьтны шилжих хөдөлгөөн

Амьтдын шилжих хөдөлгөөн нь байгалийн нэгээхэн хууль гэлтэй. Тэд жилийн тогтсон цагт нэг газраас нөгөө газар руу шилжиж, суурьшдаг. Харин эрдэмтэд шувууд, загас, шавьж болон хөхтөн амьтад хэрхэн нэгэн зэрэг хөдөлж, хаа хүрэхээ хэнээр ч заалгахгүй явж чаддаг болохыг нь өнөө хэр нь гайхаж, ойлгож чадахгүй байсаар байна. 

Амьтны шилжих хөдөлгөөн

3 Агуу Сфинкс

Энэхүү аварга Сфинкс нь бүхэл чулуугаар хийгдсэн дэлхийн хамгийн том баримал бөгөөд урт нь 70 метр, өндөр нь 20 метр орчим байдаг ажээ. Аварга Сфинксийг МЭӨ-2500 оны үед барьсан хэмээн үздэг бөгөөд орчин үед уг гайхалтай бүтээл нь дэлхийн хамгийн үнэт түүхэн дурсгалт баримал хэмээн үнэлэгддэг билээ. Харин энэхүү бүтээл нь анх өнөөдөр бидэнд харагдаж байгаа шиг ээ эмтэрч унасан хамар, эрүүтэй байгаагүй аж. Энэ нь арслангийн толгойтой, том гэгч нь хамартай, эрүүнээсээ унжсан урт сахалтай байсан бөгөөд он цагийн эрхээр унаж, хагарсаар яг л фароан хааны дүрстэй адил болж, өөрчлөгдсөн юм. 

Агуу Сфинкс

4 Гэрэлт цох

Эдгээр гэрэлт цох нь өөрийн хүссэн үедээ гэрэлтэж чаддаг байна. Тэд 1-2 секунд тутамд гэрлээ унтрааж, үл мэдэгдэх нэгэн үйлийг хийдэг аж. Үүнийг нь гэрэлт цох судлаач Жонатан Көүплэнд гэрлэлтийн нэгээхэн зан үйл байж болзошгүй хэмээх таамаглалыг дэвшүүлсэн байдаг. 

Гэрэлт цох

5 Мэрэдитийн чулуу

100 мм урттай, 64 мм өргөнтэй, хар өнгийн, өндөг хэлбэртэй чулуу нь 1872 онд Виннипкий нуурын эргээс (АНУ-ын Нью Хэмпшир) олджээ. Өвөрмөц сийлбэр бүхий тухайн чулууг хэсэг ажилчид нүх ухаж байгаад олсон бөгөөд ямар утга учиртай, юу болохыг тааж мэдэж чадаагүй юм. 1927 онд энэхүү чулууг Нью Хэмпширийн түүхийн музейд хандивласан байдаг. 

Мэрэдитийн чулуу

6 Таос хотын чимээ шуугиан

Олон зуун жилийн өмнө Таос (АНУ-ын Нью Мексик) хотын оршин суугчид холгүй байрлах элсэн цөлөөс хачирхалтай чимээ гарч байгааг сонсжээ. Ямар нэгэн асар том хэмжээтэй зүйл хөдөлж буй мэт сонсогдох тус чимээ өдөр ирэх тусам улам бүр ойртож, дуу нь чангарсаар байсан гэдэг. Хотын оршиг суугчид тэрхүү чимээ юунаас гарч байгааг олж мэдэхээр олон өдөр шөнө эрэл хайгуулд гарсан боловч, юу ч олж чадаагүй гэдэг. 

Таос хотын чимээ шуугиан

7 "Big Hare" арал дээрх чулуун байгууламж

Их Заяскийн арлын нутаг дэвсгэр дээр олон тооны хурц үзүүртэй чулуун зэвсгүүд байдаг. Эдгээр нууцлаг чулуун байгууламжийн зорилго нь өнөө хэр тодорхой болоогүй байна. Хүмүүс энэхүү чулууны тухай янз бүрийн онол дэвшүүлсэн байдаг. Зарим нь зан үйлийн зориулалтаар ашигладаг байсан гэж үздэг бол, зарим нь загас агнуур хийхэд ихээхэн хэрэг болдог байсан хэмээн таамагладаг. 

"Big Hare" арал дээрх чулуун байгууламж

8 Йонагуни арлын хачирхалтай тогтоц

Усан доорх археологи гэсэн салбар үүсээд 100 гаруй жил болж байна. Энэ хугацаанд мундахгүй олон нээлт хийгджээ. 1985 онд Японы Йонагуни арал орчимд шумбагч Кихачиро Аратаке янз бүрийн геометрийн дүрсээр хучигдсан чулуун тавцангаас бүтсэн, шаталсан талбай бүхий хачирхалтай хавтангуудтай санамсаргүй тааралдсан гэдэг. Хавтангуудын зарим нь сайтар өөлж зассан гурвалжин, дугуй, хагас дугуй зэрэг хэлбэр бүхий геометрийн дүрстэй байжээ. Эдгээр чулуун хавтан нь хүний гараар бүтсэн цогц байгууламж юм гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд тэнд олон тооны хонгил, худаг, шат, чулуун дэнж, усан санг байгааг тогтоосон байна.

Йонагуни арлын хачирхалтай тогтоц

9 Номхон далайн дээгүүр гэрэлтэх улаан туяа

Энэхүү хачирхалтай улаан туяа нь  Камчаткын хойг дээрээс харагддаг аж. Нэгэн эр Хонг Конгоос  Боинг 747-8 хөлөгт сууж, Аляскийг зорьж явахдаа, газарт гэрэлтэх улаан туяаг олж харсан байна. Тус туяа чухам хаанаас гэрэлтэн тодорч байгааг одоохондоо тодорхойлж чадаагүй байгаа боловч, эрдэмтэд судлаачид энэ нь далайн түвшинд буусан галт уулын тусгал хэмээн таамаглал дэвшүүлээд байгаа юм. 

Номхон далайн дээгүүр гэрэлтэх улаан туяа

10 Босниа дахь чулуун бөмбөг

Зарим хүмүүс энэхүү учир нь үл ойлгогдох өвөрмөц чулууг эртний соёл иргэншлийн төлөөлөл, газарт буусан тэнгэрийн бие хэмээн нэрлэх нь бий. Эдгээр нь ердөө л таамаглал төдий зүйл бөгөөд 60 тн жинтэй тус чулуу нь чухам юу болохыг баттай хэлж чадах хүн одоогоор гарч ирээгүй л байна. 

Босниа дахь чулуун бөмбөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()