1
Бүх текстийг устгахдаа ...
Хэрэв та "iPhone" утасны хэрэглэгч бол мэссежний бүх текстээ устгахын тулд, ердөө л утсаа 2 тийш нь сайтар сэгсрэх хэрэгтэй.
2
Зар сурталчилгааг хаах
Ямар нэг видео үзэх, тоглоом тоглох үед утасны дэлгэцэн дээр янз бүрийн реклам гарч ирэх нь төвөгтэй байдаг. Хэрэв интернэт холболтоор үзэж байгаа бол рекламыг дэлгэцэн дээр гаргахгүй байх тусгай программ татаж болно.
Аль хэдийн татсан тоглоомоо, интернэт орчингүй үед тоглож байгаа бол, утсаа нислэгийн горимд шилжүүлээрэй.
3
Интернэтгүй үед хэрэгтэй мэдээллээ уншиж болно
Та интернэтээс сонирхолтой мэдээлэл харсан ч, тухайн үедээ унших боломжгүй байгаа бол интернэт хөтчийн дээд буланд байрлах "bookmark" товчыг дарж хадгалаарай. Ингэснээр та интернэтгүй үед ч хадгалсан мэдээгээ унших боломжтой юм.
4
Хэрхэн хурдан цэнэглэх вэ?
Богино хугацаанд утсаа хурдан цэнэглэхийг хүсвэл "Airplane mode" буюу нислэгийн горимд шилжүүлэн цэнэглээрэй. Ингэвэл утас 2 дахин хурдан цэнэг авдаг. Мөн цэнэгийг нь удаан хадгалахын тулд дэлгэцийн гэрлээ багасгаарай.
5
Автомат цаг тоолуур
Хэрэв та унтахдаа эсвэл хол замд явахдаа утсаараа дуу сонсох дуртай бол энэ аргыг мэдээд аваарай. Учир нь таныг унтсаны дараа ч дуу явсаар байвал цэнэг үрэгдэхээс гадна, чих ядрах эрсдэлтэй.
Ингэхдээ утасныхаа "Timer" буюу цаг тоолууртаа хэдэн минутын дараа дууг зогсоохыг сануулж болно.
6
Хэрхэн ухаалаг утсаар, компьютерийн хулганыг орлуулах вэ?
Хэрэв та iOS үйлдлийн системтэй утас хэрэглэдэг бол "Air Mouse Pro" , харин Андройд үйлдлийн ситемтэй утас ашигладаг бол "Remote Mouse" аппликейшний тусламжтай өөрийн утсаа компьютерийн хулгана болгон ашиглаж болно.
Видео заавар
7
Утсаа "тэгш ус" болгон ашиглаарай
Ухаалаг утсанд орон зайг мэдрэгч суулгасан байдаг. Зориулалтын аппликейшн татаж авсны дараа та гэртээ жижиг зүйлсийн тэгш эсэхийг шалгаж болно шүү.
8
Сүлжээ сайжруулах
Хэрвээ та “iPhone” барьдаг бол, хөдөө аян замд явахдаа, хотоос гарахдаа утасныхаа сүлжээг сайжруулж болно. Ердөө л утасныхаа товчлуур дээр *3370# гэж бичин, дуудлага хийх ногоон товчийг дараарай. Ингэснээр таны гар утасны сүлжээ татах чадвар нэмэгдэж, хөдөө явж байлаа ч, сүлжээ унах вий гэх айх хэрэггүй болно.