Кинонд бүтээсэн дүртэйгээ ижил болж өөрчлөгдсөн жүжигчид

Кино жүжигчдийн зан ааш бүтээж буй дүрээсээ шалтгаалан зарим үед тэс өөр хүн шиг болох нь бий. Ялангуяа аллага, хүчирхийлэл болон далдын хар хүчний тухай аймшгийн киноны дараа сэтгэл зүйн хувьд хүнд цохилтонд ордог гэнэ. Бидний одоо танилцуулах гэж буй 15 бүтээл, кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан, Холливуудын хамгийн шилдэгт тооцогддог бүтээлүүд юм. Эдгээр дүрүүдийг өөрийн сэтгэл зүйгээр илэрхийлэх явцдаа гол дүрийн жүжигчдийн амьдралд гарсан өөрчлөлтүүдийн тухай сонирхолтой нийтлэлийг хүлээн авна уу. 

Кинонд бүтээсэн дүртэйгээ ижил болж өөрчлөгдсөн жүжигчид

1 Жүжигчин Хит Лэджэр (Heath Ledger), "The Dark Knight" киноны дараа

Жүжигчин Хит Лэджер энэ дүрийг хэний ч санаанаас гарахааргүй бүтээж, Оскарын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн билээ. Харамсалтай нь жүжигчин маань киног бүтээснээс хэдхэн сарын дараа дөнгөж 29-хөн насандаа хар тамхины тун хэтрүүлсэн гэсэн оноштой энэ хорвоог орхисон юм. Түүний үхлийн дараа Бэтмен цувралын Жокерын дүрээс болж амиа хорлосон байж магадгүй талаар хүмүүс жиг жуг ярилцаж эхэлжээ. Учир нь түүнийг уг дүрийг авахын өмнө, галзуу, солиотой дүрүүдээрээ алдартай өмнөх Жоkерын жүжигчин Жэк Николсон (Jack Nicholson) түүнд энэ дүр олон таагүй зүйлсийг авчирдаг тухай сануулсан байна. Гэсэн ч тэрээр уг дүрийг бүтээх хүсэлтэй байсан учир түүний зөвлөгөөг нэг их тоолгүй өөрийгөө галзуу хүний сэтгэхүйтэй болгон, дүрдээ орохын тулд өөрийгөө тусгаарлаж, аймшигтай үйл явдлуудын тухай болон тэмдэглэлийн дэвтэр, зургуудыг үзэж судалж эхэлжээ. 

Киноны найруулагчдын хэлж буйгаар" Лэджер зураг авалт хийгдээгүй үед ч Жокерын зан төрхөө орхиж чадахгүй байсан. Үнэхээр аймшигтай мэдрэмжийг төрүүлсэн ч түүнийг дүрдээ орж байн гээд нэг их тоогоогүй" гэжээ. Тэрээр кино зураг авалтын дараа ч энэ хагас галзуу байдлаасаа гарч чадахгүй байсаар, өвчин намдаах эмийг маш ихээр хэрэглэж байсан ажээ. Ингээд тэрээр тун удалгүй хар тамхины тунгаа хэтрүүлэн амиа хорлосон юм. 

Жүжигчин Хит Лэджэр (Heath Ledger), "The Dark Knight" киноны дараа

2 Жүжигчин Жони Депп (Johnny Depp), "Fear and Loathing in Las Vegas" киноны дараа

Жонни Депп кинондоо Кентукки мужийн анчин Томпсоны дүрийг гайхалтай гаргасан билээ. Дүрээ бүтээхийн тулд тэрээр Томпсоны гэрт нүүн очиж, зан авир, амьдралын хэв маягийг судалж байжээ. Зураг авалтын үеэр тэрээр өөр хүн шиг авирлаж байсан нь кино багийнхны санааг ихээхэн зовоожээ. Түүний дүрийг нь бүтээсэн Томпсон 2005 онд амиа хорлох хүртлээ Жони Депптэй дотнын нөхдүүд байсан юм. Зураг авалт дууссаны дараа ч тэрээр архи ууж, гадуур сэлгүүцэх нь ихсэн Жони Депп, Томпсон шиг авирлаж байжээ. Түүний энэ зан нь өөрөөс нь холдолгүй байсаар түүний эхнэр байсан жүжигчин Эмбэр Хорд (Amber Heard)-д гар хүрч тэд 2017 онд салсан билээ. 

Жүжигчин Жони Депп (Johnny Depp), "Fear and Loathing in Las Vegas" киноны дараа

3 Жүжигчин Линда Блэйр (Linda Blair), "The Exorcist" киноны дараа

Аймшгийн кино сонирхогчдоос өндөр үнэлгээ авсан "The Exorcist" киноны гол дүрийн баатар Линдад уг кино маш хүндээр туссан юм. Блейр 13 настайдаа киноны зураг авалтад оролцсоныхоо дараа , тухайн үед яг юу болсныг сайн санахгүй байжээ. 1973 онд хийгдсэн уг киноны тухай түүний бодлыг асуухад тэрээр маш их эмзэглэж, айсны улмаас бараг хариулт өгч чадаагүй ажээ. Тэрээр хэлэхдээ "Надад "Exorcist" бол бодит биш уран зохиолын нэг ажил байсан" гэж хожим нь сэтгүүлчдэд хэлжээ. "Бодит байдал дээр яг юу болсныг одоо ч сайн санахгүй байна. Гэтэл хэвлэлийнхэн надаас чөтгөр, шулам, католик шашны талаар хүндхэн асуултуудыг асуусан. Тухайн үед өсвөр насны хүүхэд байсан учир энэ нь намайг багагүй дарамтад оруулсан." гэжээ.  

Жүжигчин Линда Блэйр (Linda Blair), "The Exorcist" киноны дараа

4 Жүжигчин Шэллий Дувалл (Shelley Duvall), "The Shining" киноны дараа

"Shining" бол бүх цаг үеийн хамгийн аймшигтай киноны нэг юм. Гол дүрийн жүжигчин Жек Николсоны гүйцэтгэл ч мөн адил биширмээр байсныг кино урлагийнхан хүлээн зөвшөөрдөг. Кинонд алслагдсан, айдас төрүүлэм зочид буудлын тухай өгүүлдэг. Вэндигийн дүрээр бүтээхдээ тэрээр үнэнээсээ уйлж байсан юм. Учир нь киноны найруулагч төгс зураг авалт хийхийн төлөө залуу жүжигчин бүсгүйг энэ хэсгийг 100-аас ч олон удаа авсан бөгөөд киноны дараа тэрээр найруулагчтай түнжин муутай байсан төдийгүй сэтгэцийн хувьд өөрчлөлтөд орсон байжээ. Кино бүтээгдсэнээс хойш 15 жил дуугүй явсны эцэст жүжигчин нэгэн телевизийн шоунд энэ тухайгаа ам нээж "Би өдөр бүр маш их сэтгэлийн дарамтад орж, 9 сарын турш, 7 хоногийн 5 өдрийн 12 цагийг уйлж өнгөрөөдөг байлаа. Жил гаран хугацааны дараа л энэ байдлаасаа гарсан." гэжээ. 

Жүжигчин Шэллий Дувалл (Shelley Duvall), "The Shining" киноны дараа

5 Жүжигчин Аннэ Хатавэй (Anne Hathaway), "Les Miserables" киноны дараа

Авьяаслаг жүжигчин маань "Les Miserables" киноны дараа маш их дарамтад байснаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Учир нь тэрээр уг кинонд дүр бүтээхийн тулд үсээ хусаж, маш их турсан юм. Энэ хямралтай үедээ гол дүрийн баатрын дэврүүн, хэт сэтгэл хөдлөлтэй дүрийг гаргахын тулд түүнээс маш их хүч шаардсан ажээ. 

Жүжигчин Аннэ Хатавэй (Anne Hathaway), "Les Miserables" киноны дараа

6 Жүжигчин Вера Фармига (Vera Farmiga), "The Conjuring" киноны дараа

Вера Фронтиги нь "The Conjuring" кинонд гаж үйл явдал, хэвийн бус зүйлсийг мөрдөгчийн дүрд тоглосон юм. Энэ үедээ тэрээр айдаст автсан байсан учир, кино зохиолоо гэрлүүгээ авч явдаггүй байсан ажээ. Уншчихаад унтах бүртээ сэтгэл нь тавгүйтэж, зураг авалтын үеэр гарсан хачин явдлууд түүнийг ихээхэн дарамтад оруулж байсныг тэр хожим дурдсан байна. Тэрээр дөнгөж киноны дүрийн шалгаруултанд тэнцсэн мэдээгээ сонссоны дараа зөөврийн компьютерээ нээхэд 3 хумсаар маажсан мэт хээ дэлгэцэн дээр нь харагдсан аж. Энэ нь муу ёрын тэмдэг гэж Америкчууд үздэг билээ. Үүний дараа тэрээр ахин 3 хумсаар маажсан мэт хөхрөлт хөлөн дээр нь гарчээ. 

Үүгээр ч зогсохгүй кино зураг авалтын багийнханд хачирхалтай зүйлс олон тохиолдсон юм. Эхлээд тэднийг гадаа зураг авалт хийж байх үед хүчтэй салхи үүсч, зөвхөн тэднийг тойрон эргэж байсан бөгөөд ойр хавийн модод огт хөдлөөгүй байна. Үүний дараа зочид буудалд зураг авалт хийх үеэр томоохон гал гарч, бүх хүмүүс зургийн талбайгаас явцгаажээ. Мөн найруулагч Жэймс Ван нэгэн үдэш кино захирал дээр ажиллан оройтох үед түүний нохой ямар нэг зүйлрүү харж хуцсаар байсан бөгөөд тэрээр суудлаасаа босон шагайхад юу ч харагдахгүй байсан ч нохой нь шөнийн турш гасалж, хуцсан ажээ. 

Жүжигчин Вера Фармига (Vera Farmiga), "The Conjuring" киноны дараа

7 Жүжигчин Жанет Лэй (Janet Leigh), "Psycho" киноны дараа

Найруулагч Альфред Хичкокын хамгийн амжилттай бүтээл бол "Psycho" кино юм. Уг кино нь сэтгэцийн өвчтэй хүний тархинд орж, тэдний юу бодож, мэдэрдгийг дэндүү төгс харуулсан бөгөөд алуурчны золиос болсон бүсгүйн дүрийг бүтээсэн жүжигчин Жанэтэд энэ нь тун ч хэцүү даваа болсон юм. Тэрээр кинонд хүнд алуулахдаа шүршүүрт хэд хэдэн удаа хутгалуулдаг юм. Энэ хэсгийн зураг авалтыг олон удаа авсан нь жүжигчний сэтгэл зүйд хүндээр нөлөөлөн, киноноос хойш заавал шүршүүрийн хөшгөө нээлттэй, ваннанд сууж, хаалгаа харагдахуйц онгойлгон усанд ордог болсон гэнэ. Энэ айдастайгаа тэрээр жил гаруй хугацаанд амьдарсан бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйчид хандсаны дараа л дээрдсэн ажээ. 

Жүжигчин Жанет Лэй (Janet Leigh), "Psycho" киноны дараа

8 Жүжигчин Кеану Рийвс (Keanu Reeves), "The Matrix" киноны дараа

Жүжигчин Кеанугийн найз бүсгүй, Женнифер Симме амтгүй хүүхэд төрүүлсний дараа, тэрээр маш их сэтгэлийн хямралд орж, тун удалгүй хайртай бүсгүйгээсээ салсан байна. Яг энэ үед тэрээр “Curse Of The Matrix” буюу "Матриксийн хараал" киноны зураг авалт эхэлжээ. Салаад удаагүй байхдаа түүний найз бүсгүй Симме автомашины ослоор өөд болсон бөгөөд тун удалгүй кинонд Зигийг дүрийг бүтээсэн жүжигчин Алтяа онгоцны ослоор нас басан юм. Энэ эмгэнэлт явдлуудын дараагаа зураг авалтыг хэдэн сараар хойшлуулж түүний сэтгэл санааг хэвийн болтол хүлээсэн ажээ. Кинонд "Oracle" -ийн дүрд тоглосон Глориа Фостер: "Энэ хэцүү үед Кеану өөрөө мотоциклын осолд орж эмнэлэгт хүргэгдсэн. Дараа нь хөлдөө бэртэл авсны улмаас ахин эмнэлэгт хүргэгдэн очсон. Түүний эгчийн цусны цагаан бөөмийн өвчин энэ үед бас сэдэрч, хэцүүхэн цаг хугацааг өнгөрүүлсэн. Эдгээр бүх гамшгийн дараа Кеану өөрийн цалин болох 24 сая ам.доллароо кино зурагт оролцож буй хүмүүсийн аюулгүй байдалд зарцуулах гэрээнд гарын үсэг зурсан юм." гэжээ. 

Жүжигчин Кеану Рийвс (Keanu Reeves), "The Matrix" киноны дараа

9 Жүжигчин Жэннифер Карпентер (Jennifer Carpenter), "The Exorcism" киноны дараа

Женнифер Карпентер хувь хүнийхээ хувьд "Алуурчин Декстер" киноны бүх ангийг үзэхэд огтхон ч айхааргүй зоригтой бүсгүй ажээ. Гэвч "Exorcism" киноны зураг авалтын үеэр хачирхалтай зүйлс нь түүнд тохиолдож эхэлсэн тухай ярилцлагадаа хэлжээ. Миний радио эсвэл зурагт шөнө дунд өөрөө л гэнэт асчихдаг байсан. Нэг удаа радио асахдаа "Pearl Jam"-ийн 'Alive' дуу явсан нь намайг тун ч их айлгасан" хэмээжээ. Иймэрхүү хачин явдлууд зураг авалтын багынханд ч мөн тохиолдож байсныг тэрээр мэдсэн байна. Гэвч киноны багийнхан үүнийг "Бидний байрлаж байсан зочид буудал цахилгааны асуудалтай байсантай холбоотой" гэж тайлбарласан байна. 

Жүжигчин Жэннифер Карпентер (Jennifer Carpenter), "The Exorcism" киноны дараа

10 Жүжигчин Хью Лаури (Hugh Laurie), "House" киноны дараа

"Хаус эмч" киноны найруулагчид жинхэнэ Америк аялага, жинхэнэ америк залууг энэ дүрд тоглуулна гэж маш удаан хайсны эцэст Их Британийн жүжигчин Хью Лауриг хөлслөн авчээ. Лори хэдий Англи хүн боловч Америк аялгаар ямар ч өө сэвгүй ярьдаг бөгөөд түүний шалгаруулалтын бичлэгийг үзсэн продюсерууд хүртэл түүнийг Америк залуу гэж бодсон аж. 

Тэрээр дүрээ  бүтээхдээ аялгаа өөрчлөхөөс гадна байнга таяг тулж явах хэрэгтэй болсон юм. 2012 онд киноны сүүлийн анги цацагдаж кино дууссан боловч, зураг авалтаас хойш 8 жилийн турш жүжигчин Хью нэг хөл нь муу мэт жүжиглэж, хазгар алхан таягаа тулсаар байсан гэнэ. Үнэндээ түүний хөл цоо эрүүл ч, үүнээс нь болоод хүмүүс түүнийг хөл муутай гэж хүртэл бодох болжээ.

Жүжигчин Хью Лаури (Hugh Laurie), "House" киноны дараа

11 Жүжигчин Изабель Аджани (Isabelle Adjani) – “Possession” киноны дараа

Аймшгийн кино сонирхогч бүхэн 1981 онд хийгдсэн “Possession” киноны метроны буудал дээр болж өнгөрөх аймшигт үзэгдлийг тодоос тод санаж байгаа биз ээ. Харин жүжигчин бүсгүй тус үзэгдлийг бүтээх гэж өөрийгөө маш их дайчилж, тэс өөр нэгэн болох хэрэгтэй болжээ. Тиймдээ ч яг л галзуу хүн мэт аашилж, өнгөрсөнд болсон хүнд хэцүү үйл явдлуудыг ахин биеэр мэдрэхийг хичээж, өөрийгөө нийгмээс тусгаарлан, солиотой үйлдлүүд хийх болсон байна. Өөрийгөө хэт хүчилснээс болж, бүсгүй энэхүү байдлаасаа гарч чадахгүй болон, зураг авалт дууссан ч аймшигтайгаар инээж, орилдог байсан гэдэг. Францын нэрт жүжигчин бүсгүй энэхүү төвөгтэй байдлаасаа гарахын тулд эмчид хандаж, зөвлөгөө авах болсон байна.

Жүжигчин Изабель Аджани (Isabelle Adjani) – “Possession” киноны дараа

12 Жүжигчин Адриен Броди (Adrien Brody) – “The Pianist” киноны дараа

Бүхнээ алдаж, амьд үлдэхийн тулд хичээх залуугийн тухай өгүүлэх “The Pianist” кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Адриен Броди дүрдээ бүрэн орохын тулд байр, машинаа зарж, утсаа унтрааж, хэдэн долоо хоногийн турш өөрийгөө тусгаарласан байна. Ингэхдээ хоол унднаас гарч, өлсөхийн зовлонг мэдэрч, өөрийгөө тэр чигт нь киноны гол дүр болгон хувиргажээ. Тэр бүү хэл найз бүсгүйгээсээ хүртэл салж, шаналал гутрал бүхнийг мэдэрсний эцэст дүрээ төгс гаргаж чадсан юм. Тиймдээ ч тэрээр “Оскар”-ын наадмаас шагнал хүртсэн билээ. Жүжигчин залуу “Би хайртай хүмүүсээ алдаж, гунигтай, ганцаардмал байдлыг мэдэрч, сэтгэл гутралд орсон. Тиймдээ ч дүрээ илүү ихээр мэдэрч чадсан” хэмээж байсан төдийгүй зураг авалт дууссанаас жил гарны дараа хэвийн байдалдаа орж чадсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн билээ.

Жүжигчин Адриен Броди (Adrien Brody) – “The Pianist” киноны дараа

13 Жүжигчин Боб Хоскинс (Bob Hoskins), "Who Framed Roger Rabbit" киноны дараа

Тус бүтээлийн хүмүүст хамгийн их хайрлагдсан дүр бол яахын аргагүй жүжигчин Боб Хоскинсийн дүр билээ. Мэдээж энэ дүр нь жүжигчин залууг өндөрлөгт хүргэсэн хэдий ч, өөрөөс нь багагүй хичээл зүтгэл, тэвчээр шаардсан юм. Учир нь тэрээр 8 сарын турш хий зүйлстэй ярилцаж, ганцаараа жүжиглэж байсан бөгөөд сүүлдээ энэ нь түүнийг галзууруулах дөхсөн гэдэг. Залуу энэ тухайгаа “Би хэрхэн хий зүйлсийг хардаг болохыг сурч авсан” хэмээж байжээ. Зураг авалт дууссаны дараа Боб хий зүйлс харж, киноны зохиомол дүр болох Рожер дэргэд нь сууж байна гэж төсөөлөх болсон байна. Үүнээсээ болж тэрээр сэтгэл зүйч дээр очих болж, эмчилгээ хийлгэсэн аж.

Жүжигчин Боб Хоскинс (Bob Hoskins), "Who Framed Roger Rabbit" киноны дараа

14 Жүжигчин Жеффри Дийн Морган (Jeffrey Dean Morgan) – “The Possession” киноны дараа

Алдартай аймшгийн кино болох “The Possession”-ий тухай цуурхал, хачирхалтай түүхүүд олон байдаг. Тус кинонд хараагдсан Диббукийн хайрцагны тухай өгүүлдэг бөгөөд хүн бүрийн нуруугаар хүйт даалгах тус уран бүтээл нь бодит байдал дээр хамтран ажилласан жүжигчид, кино багийнхныг ч мөн айлгаж, хэзээ ч мартагдашгүй жихүүдэс хүргэм дурсамжийг бүтээсэн байдаг. Жүжигчин Жеффри Дийн Морган нь энэхүү уран бүтээлд дүр бүтээх явцдаа хэд хэдэн удаа хачирхалтай зүйлс олж харсан гэдэг. Түүнийг араас нь хэн нэгэн дуудаж, хараад байгаа мэт мэдрэмж төрж, ямар ч шалтгаангүйгээр өрөөнийх нь гэрэл хагарч, гэнэт хүйтэн салхи үлээж, айдсыг нь төрүүлдэг байжээ. Залуу энэ тухай ярихдаа “Би аймшгийн кинонд тоглож байгаа биш, бодитоор аймшигтай зүйлс дунд байсан. Би одоо ч хааяа шөнө цочиж сэрээд, унтаж чаддаггүй” хэмээсэн байна. Мөн зурагт авалтад зориулан бүтээсэн, хуурамч Диббукийн хайрцаг нь кино зураг авалтын үеэр гэнэт шатаж, олон хүнийг сандаргасан билээ. Харин жинхэнэ Диббукийн хайрцагны эзэд тус хараалт хайрцгийг кино зураг авалтдаа ашиглаж болно хэмээсэн ч, зураг авалтын баг болон жүжигчид тус хайрцгийг өөрсөдтэйгөө ойр байлгахыг огтхон ч хүсээгүй аж.

Жүжигчин  Жеффри Дийн Морган (Jeffrey Dean Morgan) – “The Possession” киноны дараа

15 Жүжигчин Типпи Хедрен (Tippi Hedren)- “The Birds” киноны дараа

Гайхалтай чадвартай найруулагч гэгддэг Альфред Хичкок (Alfred Hitchcock)-ийн “The Birds” кинонд жүжигчин Типпи Хедрен гол дүрийг бүтээсэн байдаг. Харин найруулагч киногоо илүү бодит болгохын тулд амьд махчин шувууд ашиглан, жүжигчин бүсгүйг гэмтээсэн байдаг. Бүр зарим шувууд нь түүний нүдийг жинхэнээсээ ухах гэж дайрсан гэдэг шүү. Киноны бүхий л зүйлс бодит байх ёстой хэмээн чанд баримталдаг тэрээр энэ бүгдийг юу ч биш хэмээн үзэж, тухайн үедээ л нэлээдгүй хэл аманд өртөж байв. Харин жүжигчин бүсгүйн тухайд кинонд тоглох явцдаа найруулагчтай хэд хэдэн удаа ам зөрөлдөж, сүүлдээ сэтгэл гутралд орж, шувуу харах төдийд айдаг болсон байжээ.

Жүжигчин Типпи Хедрен (Tippi Hedren)- “The Birds” киноны дараа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()