Биеийн хаа нэгтээ яагаад шалтгаангүй хөхөрдөг вэ?

Хүний арьсны эрүүл байдлаар л тухайн хүний эрүүл мэндийг уншиж болдог. Арьсан дээрээ ямар нэг хөхрөлт, улайлттай хүмүүсийг буруугаар ойлгож дүгнэх нь элбэг. Хөхрөлт нь ихэвчлэн гараа хавчуулах, ширээ сандлын буланд гараа цохих хавчих гэх мэт гадны нөлөөллөөс болж үүсдэг. Гэвч зарим үед гаднын нөлөөгүй таны биеийн энд тэнд хөхөрсөн юм шиг толбо үүсдэг бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Биеийн хаа нэгтээ яагаад шалтгаангүй хөхөрдөг вэ?

1 Хөхрөлт яагаад үүсдэг вэ?

Хөхрөлтийг анагаах ухааны хэлэнд цус хуралт буюу "гематом" гэж нэршдэг. Гаднын хүчний нөлөөгөөр биеийн зөөлөн эд гэмтэж улмаар тухайн хэсэгт цус хуран гадна талаасаа хөх өнгөтэй болж харагддаг билээ. Зөөлөн эд гэдэгт яс болон дотор эрхтнээс бусад арьс ба түүний дор орших бүх хэсгийг багтаан үзэж болно. 

Хэрхэн үүсдэг вэ? 

Гадны хүчтэй механик нөлөөллийн дараа арьс, арьсан доорхи өөхөн эд, булчин, мөн цус болон мэдрэлийн судсууд гэмтдэг. Гэмтсэн судаснаас цус гарч ойр орчмын хэсгүүдэд тархаж, бүлэгнэтлээ хуралддаг. Жижиг судас хагарсан бол 5-10 минут, том судас хагарсан бол бүлэгнэхэд 1 өдөр шаардлагатай. 

Хөхрөлтийг ангилахдаа: 

  • Шинэхэн хөхрөлт хөх улаан өнгөтэй
  • 3-4 хоносон нь хөх шар
  • 5-6 хоносон нь шаравтар өнгөтэй байдаг. 

Хэрэв таны бие дээр анзаараагүй нэг хөхрөлт байвал тийм ч сүртэй зүйл биш учир санаа зовох хэрэггүй. Харин байнгын давтамжтай, олноор гарч ирвэл мэргэжлийн эмчид заавал хандаарай. 

Хөхрөлт яагаад үүсдэг вэ?

2 Хөлөн дээрх хөхрөлтийн тухай

Биеийн бусад хэсгүүдээс хамгийн их бэртэж, хөхөрдөг хэсэг бол хүний хөл юм. Энэ хэсгийн хөхрөлт мэдэгдэхүйц ихэссэн эсвэл бага зэрэг цохиход л маш тод өнгөөр, том хүрээтэй хөхөрч байвал таны бие аминдэмийн дутагдалд орж, судас хэврэг болсонтой холбоотой. Үүнээс гадна хөл дээрх хөхрөлт нь хөлийн хураагуур судасны үрэвслийн анхны шинж тэмдэг байж болно. Биеийн бусад хэсгийн хөхрөлт яваандаа өнгөө хувиргадаг бол энэ өвчний үед хөх өнгөөрөө маш удаан байх нь элбэг. 

Хөлөн дээрх хөхрөлтийн тухай

3 Дархлаанаас үүдэлтэй хөхрөлт

Бие шалтгаангүй хөхрөх өөр нэг шалтгаан бол дархлааны гаралтай эмгэг юм. "Шенлейна-Генохын эмгэг" өвчний үед судасны хана нимгэрч эхэлдэг. Хэдийн нимгэн болсон судсаар цусны эсүүд гадагш нэвчин ийм хөхрөлтийг үүсгэдэг ажээ. 

Дархлааны эмгэгийг, амин дэмийн дутагдлаас ялгах хэд хэдэн шинж тэмдэг бий. Үүнд: 

  • Хөхрөлтүүд нь зөвхөн хөлөөр биш биеийн бусад хэсгээр гарна;
  • Цус хуралт нь дарахад арилахгүй, том жижиг хэмжээтэй, арьснаас үл ялиг дээш өргөгдсөн байвал;
  • Тэгш хэмтэй буюу 2 өвдгөнд, 2 шагайны орчим гэх мэтээр илэрч байвал 
  • Цус хуралт нь симметр байрлалтай байна (2 талын өвдөг, шилбэ, шагай гэх мэт);
  • Тууралт гарч, үе мөчөөр янгинах, өвдөх, хэвлийгээр өвдөх гэх мэт

Дархлаанаас үүдэлтэй хөхрөлт

4 Удамшлын эмгэгээс үүдэлтэй хөхрөлт

Ийм төрлийн хөхрөлт үүсгэдэг удамшлын гаралтай 2 эмгэг бий. Үүнд
Гемофили, Тромбоцитопени буюу "фон Виллебрандын эмгэг" зэрэг багтана. 

Гемофили – Энэ эмгэгээр ихэвчлэн эрэгтэй хүмүүс өвчилдөг бөгөөд энэ үед цусны бүлэгнэлтийн 8 дугаар үүсгүүр багассаны улмаас бүлэгнэлт алдагдана. 
Тромбоцитопени буюу фон Виллебрандын эмгэг – дархлааны эмгэг бөгөөд цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр онош тавигдаж мэргэжлийн эмчийн хяналтад байх шаардлагатай ноцтой өвчин юм. 

Удамшлын эмгэгээс үүдэлтэй хөхрөлт

5 Дотор эрхтэний өвчлөлтэй холбоотой хөхрөлтүүд

Элгэнд цус бүлэгнүүлэгч бодисууд болон К амин дэм нийлэгждэг тул элэгний архаг үрэвсэлтэй хүмүүсийн бие дээр хөхрөлт үүсэх нь элбэг. Мөн цусны даралт ихдэлт, бөөрний эмгэг, архаг ангинтай хүний биед шалтгаангүй хөхрөлтүүд үүсдэг билээ. 

Дотор эрхтэний өвчлөлтэй холбоотой хөхрөлтүүд

6 Хөхөрсөн үед ямар арга хэмжээ авах вэ?

Хөлөн дээрх хөхрөлтийн эмчилгээ
Эмчилгээ нь хөхрөлтийн хэмжээ болон шалтгаанаас хамаардаг. Доод мөч буюу хөл орчимд цусны даралт илүү их байдаг тул, хөхрөлт удаан эдгэрдэг. Гаднын нөлөөгөөр үүссэн гэмтлийн дараах жижиг хэмжээний хөхрөлтүүдийг гэрээр эмчилж болно. 

  • Хөхрөлт үүсэн хэсэгт эхний 24 цагийн хугацаанд хүйтэн жин тавьж улмаар өвдөлт болон хавдрын буулгана. 
  • Өвдөлт багасаж, хавдар буурсны дараагаар өдөрт 3 удаа 20 мин орчим бүлээн жин тавьж цус хуралтын түргэн шимэгдүүлнэ. 
  • Хөхрөлттэй хэсэгт шимэгдэлтийг сайжруулж хаванг багасгах зорилгоор гепаринтай түрхлэг хэрэглэж болно. Өвдөлт их байвал өвчин намдаах бэлдмэлүүдийг хэрэглэж болно. 

Цусны судас хэврэгшнээс үүдэлтэй хөхрөлтөнд 

Энэ нь амин дэмийн дутагдалтай шууд холбоотой учир С амин дэм болон бусад амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Үүнд:

  • Шинэ хүнсний ногоо, цитрусийн төрлийн жимс, нохойн хошуу, тошлой, улаан лооль идэх
  • Амин дэмийн бэлдмэлүүдийг хэрэглэх хэрэгтэй. 
  • С амин дэм нь судасны ханыг бэхжүүлдэг тул урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол хэрэглэж болно. 

Хөхөрсөн үед ямар арга хэмжээ авах вэ?

7 Хэзээ эмчид хандах вэ?

  • Нүд болон толгой байрласан том хэмжээний хөхрөлтүүд үүссэн бол. (Энэ нь тархийг гэмтээсэн байх аюултай учир)
  • Биеийн энд тэнд хөхрөлт үүсэхтэй зэрэгцэн, хэл яриа ээдрэх, гуйвах, хараанд өөрчлөлт орох, нойрмог болох, толгой эргэх шинж тэмдэг илэрвэл 
  • Хөнгөн зэргийн бэртлийн дараагаар их том талбайг хамарсан хөхрөлт үүссэн бол 
  • Хөхрөлт болон халуурах шинж тэмдэг хавсарч илрэх 
  • Шалтгаангүйгээр хөхрөлтүүд үүсч удаан шимэгдэх эсвэл нуруу, сарвууны ар тал гэх мэт хэвийн биш газарт хөхрөлт үүсэн бол та яаралтай эмчид хандаарай. 

Хэзээ эмчид хандах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()