“Google” дээрх бидний мэдэхгүй 16 нууц

Та "Google"-ээс мэдээлэл хайхаас гадна төрөл бүрийн сонирхолтой тоглоом, хөгжилтэй зүйлсийг харж үзэх боломжтой юм. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ хүн бүрийн төдийлөн мэдээд байдаггүй "Google"-ийн сонин содон зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

“Google” дээрх бидний мэдэхгүй 16 нууц

1 Хөзөр тоглох

"Google"-д нуугдсан нэгэн сонирхолтой тоглоом бол "solitaire" буюу хөзөр юм. Та хайлтын хэсэг дээр "solitaire" гэж бичин хайхад, тэр дороо л таныг хөгжөөх хөзөр гарч ирэх болно. 

Хөзөр тоглох

2 Зураг зурах

Та ЭНД дарж, өөрийнхөө хүссэн зүйлсээ зуран хөгжилдөж болох юм. Энэ нь таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. 

Зураг зурах

3 Тооны машин

Хэрвээ танд тооны машин байхгүй бол "Google" дахь тооны машиныг ашиглаж болно. Та хайлтын хэсэгт "Calculator" гэж бичин, толгой өвтгөсөн тоонуудаа бодож, хариуг олох боломжтой. 

Тооны машин

4 "Pac-Man" тоглоом

Уйдсан, бухимдсан үедээ хөгжилтэй тоглоом тоглохыг хүсвэл "Google"-ийн хайх хэсэгт "Pac-Man" гэж бичихэд л хангалттай. 

"Pac-Man" тоглоом

5 Амьтад болон шувуудын хоолойг сонсох

Та хайлтын хэсэгт "what sound does a zebra make" гэж бичин, тахь ямар дуу гаргадаг болохыг сонсож болох юм. Мөн мэдэхийг хүссэн амьтныхаа нэрийг дээрхтэй адил бичиж хайснаар, дуу хоолойг нь сонсох боломжтой. 

Амьтад болон шувуудын хоолойг сонсох

6 Компьютертой дуэт төгөлдөр хуур тоглох

Хэрвээ та төгөлдөр хуур тоглох дуртай нэгэн бол ЭНД дарж, компьютертэй хослон, гайхалтай хөгжим тоглоорой. Энэ нь таныг хөгжөөгөөд зогсохгүй төгөлдөр хуурын чадварыг тань нэмэгдүүлэх аж. 

Компьютертой дуэт төгөлдөр хуур тоглох

7 "Atatri Breakout" тоглоом

Олон өнгийн тоосгыг бөмбөгөөр цохиж, тоглодог "Atatri Breakout"-ийг та "Google"-ээс олж, тоглож болно. Хайлт хэсэгт тоглоомны нэрийг бичиж, зураг руу орж тоглоорой. 

"Atatri Breakout" тоглоом

8 Бүтээгдэхүүний тэжээлийг мэдэж авах

Та хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ тэжээллэг чанарыг мэдэж авахыг хүсвэл "Google"-ийн хайлтын хэсэгт тухайн бүтээгдэхүүнийхээ нэрийг англиар бичиж, ард нь "nutritional value" гэж тавин хайгаарай. Ингэснээр тухайн бүтээгдэхүүний илчлэг чанар, калор, уургийн хэмжээ зэргийг хэлж өгөх болно. 

Бүтээгдэхүүний тэжээлийг мэдэж авах

9 "Youtube" дээр шөнийн тохируулга хийх

Та "youtube" хуудас руу нэвтэрч ороод, баруун дээд буланд байрлах хэсэгт дарж, "dark theme on" гэх хэсгийг сонгоорой. Ингэснээр таны "youtube" хуудас хар өнгийн "theme"-тэй болж өөрчлөгдөнө. 

"Youtube" дээр шөнийн тохируулга хийх

10 Цаг хугацааны машинд суух

Та "Google map"-ийн тусламжтайгаар зөвхөн бодитоор оршин байгаа газруудыг харах бус кино ертөнцөд ч морилох боломжтой. "Google Map"-ийн хайлтын хэсэгт киноны нэр болон газрыг нь бичээд үзээрэй. 

Цаг хугацааны машинд суух

11 Засвар хийх, байшин барих

Та гар утас эсвэл таблетаараа интернэтэд нэвтэрч, "Google"-ээс "bubble level" гэж хайгаарай. Үүнийгээ ашиглаж, хийж байгаа зүйлийнхээ хэмжээг тааруулахдаа ашиглан, тэгш хэмтэй байгаа эсэхийг нь мэдэж болно. 

Засвар хийх, байшин барих

12 Динозавр тоглох

Хэрэв таны интернэт гацаж, хийх юмгүй болсон бол "Динозавр" тоглоомыг тоглоорой. Интернэт болохгүй байгааг заасан тэмдэг гарахад та "enter" товчыг дарахад тоглоом эхлэх болно. 

Динозавр тоглох

13 Өөрийн гэсэн хөгжмийг зохиох

Та "The Infinite Drum Machine" гэх веб аппликейшнд нэвтэрч, тэднээс төрөл бүрийн хачиралтай дуу чимээнүүдийг сонсон, шинэ ая, хөгжмийг зохиох боломжтой юм. 

Өөрийн гэсэн хөгжмийг зохиох

14 Эргэлдэгчээр тоглох

Эргэлдэгчээр тоглохыг хүсч байвал, "Google"-ийг ашиглаж болох юм. Та хайлтын хэсэгт "spinner" гэж бичээд, эргэлдэгчээр тоглоорой. 

Эргэлдэгчээр тоглох

15 Могой тоглох

Та Хятад могой тоглохын тулд ЭНД дарж, хөгжилдөөрэй. Компьютерийнхаа дээш, доош, зүүн болон баруун тийш заасан сумыг дарж, тоглоомоо тоглоно. 

Могой тоглох

16 Идэхэд тохиромжтой хоолоо сонгох

Хэрвээ та юу идэхээ сонгож чадахгүй байгаа бол "Google" танд туслах болно. Та ЭНД дарж, идэхийг хүсч байгаа хоолнуудаа бичиж, хооронд нь харьцуулан, сонголтоо хийх боломжтой юм. 

Идэхэд тохиромжтой хоолоо сонгох

Бонус: 466453 гэсэн дугаар ямар учиртай болохыг мэдэх үү?

466453 гэсэн тоонууд нь "Google"-ийн нэрний тайлбар юм. Гар утасны дугаар дээрх тоонуудын үсэг нь "Google" гэх нэрийг бүтээж байгаа юм. 

Бонус: 466453 гэсэн дугаар ямар учиртай болохыг мэдэх үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()