Наранд гарахгүй удвал бидэнд юу тохиолдох вэ?

Амьдралыг гэрэлтүүлэгч нар гэгч байгаагүй бол, хүн төрөлхтөн гэж байх байсан болов уу? Наранд гаралгүй удаан байснаар хүний биед хачирхалтай шинж тэмдгүүд илэрч, эрүүл мэндийн хувьд ч хувьсан өөрчлөгдөх аж. Тэгвэл бид та бүхэндээ наранд гаралгүй удсанаар бидний биед чухам юу болохыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Наранд гарахгүй удвал бидэнд юу тохиолдох вэ?

1 Зүрх өвчилж мэднэ

Наранд гарахгүй байна гэдэг нь хүний бие Д витаминыг авч чадахгүй болно гэсэн үг. Харин Д витамин нь зүрхийг хамгаалж, үйл ажиллагаа нь алдагдаж, өвчлөхөөс сэргийлэх чухал үүргийг гүйцэтгэдэг юм. Иймд бие зүрхийг хамгаалж чадахаа больж, таны зүрх ямар тохиолдолд өвдөж, асуудалд орж болзошгүй болно. 

Зүрх өвчилж мэднэ

2 Сэтгэл хөдлөл үгүй болно

Нар байхгүй болсноор аз жаргалын даавар болох "сератонин"-ы ялгаруулалт багасч, тухайн хүн ямар ч баяр хөөргүй болж хувирна. Та наранд гарч, дасгал хийснээр, "сератонин" дааврын ялгаруулалт нэмэгдэж, аз жаргалыг мэдэрдэг байна.

Сэтгэл хөдлөл үгүй болно

3 Мэдрэлийн систем муудна

Мэдрэлийн систем нь нарны гэрлээр цэнэглэгдэж байдаг. Харин наранд гарахгүй удсанаар мэдрэлийн систем муудаж, үйл ажиллагаа нь алдагддаг. 

Мэдрэлийн систем муудна

4 Бие бүхэлдээ өвдөнө

Хэрвээ наранд гарахгүй удвал хүний бие бүхэлдээ өвдөж эхэлдэг байна. Нарны гэрэл нь биеийн булчингуудыг бүлээцүүлж, өвдөлтөөс сэргийлж байдаг аж. 

Бие бүхэлдээ өвдөнө

5 Хүүхэдтэй болох магадлалыг бууруулна

Наранд гарахгүй бол, эмэгтэй хүний биед "мелатонин" гэх даавар ихээр ялгарах бөгөөд тус даавар хүүхэд тээх боломжийг бууруулах сөрөг нөлөөтэй. Цаашилбал нарны гэрэлд бага гардаг бүсгүйчүүд эрт цэвэрших магадлалтай байдаг.

Харин нарны гэрэлд гардаггүй эрчүүдийн тестостероны түвшин буурч байдаг гэнэ. 

Хүүхэдтэй болох магадлалыг бууруулна

6 Дархлаа муудна

Дархлаа муудах гол шалтгаануудын нэг нь нарны элчийг мэдэрч чадахгүй байхтай холбоотой. Наранд хангалттай гардаггүй хүүхдүүдийн дархлаа муудаж, амархан өвчин тусдаг болохыг та ч бас сайн мэдэх биз ээ. 

Дархлаа муудна

7 Ам хөндийн асуудал

Нар байхгүй бол бидний шүд гэмтэж, бат бөх байдлаа алдах аж. 

Ам хөндийн асуудал

8 Үүрд мөнхийн өвөл

Хэрвээ нар байхгүй бол, бид үүрд мөнхийн "улирлын чанартай эмгэг"-тэй амьдрах болно. Тус өвчин нь нарны гэрэл дутагдсанаас үүсдэг бөгөөд хуурамч гэрэл нь нарны гэрлийг хэзээ ч нөхөж чадахгүй юм. 

Үүрд мөнхийн өвөл

Энэхүү мэдээллээс та нар нь хүний биед ямар чухал болохыг мэдэж авсан болов уу? Тиймээс та аль болох наранд гарч, түүнээс шим тэжээл, төрөл бүрийн амин дэмийг хүртэж байгаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()