1
Өдөр тутмын цагийн хуваарь байхгүй
Бидний амьдрал биологийн цагийн хэмнэлээр явагддаг. Харин орой бүр өөр өөр цагт унтах нь тухайн хэмнэлийг эвдэж, өглөө сэрэхэд төвөгтэй болгодог байна. Та өглөө бүрийг ханасан нойртой, сэтгэл хангалуун угтахыг хүсч байвал, орой бүр тогтсон цагт унтаж байгаарай.
2
Амралтын өдрүүдээр орой босох
Бид ажлын өдрүүдэд өглөө эртлэн босдог учир амралтын өдрүүдэд нойроо нөхнө хэмээж, үд хүртэл унтдаг. Гэвч энэ нь өнөөх л хэмнэлээ эвдэж байгаа хэрэг бөгөөд өглөө оройтож унтсанаас болж, орой нойргүйдэх нь бий. Тиймээс та амралтын өдөр байлаа ч гэсэн эрт босохыг хичээгээрэй. Ядаж өдөр бүр сэрдэг цагаасаа нэг цагийн хойно сэрж болох юм.
3
Хэт их сэрүүлэг тавих
Та өглөө 7:30 минутанд сэрэх ёстой байлаа гэхэд өмнө нь 7:10, 7:15, 7:20 гэхчлэн олон сэрүүлэг тавьж болохгүй. Ингэж байн байн өөрийгөө сэрээх нь харин ч илүүтэй нойр хүргэж, бухимдал төрүүлдэг. Харин үүний оронд яг босох ёстой цагтаа ганцхан удаа сэрүүлэг тавиарай. Заавал босох ёстой тул та тэр дороо сэрж, илүү эрч хүчтэйгээр өглөөг угтана.
4
Өрөө хэт гэрэлтэй байх
Өрөө гэрэлтэй байгаа нөхцөлд хүн тухтай тайван амарч чаддаггүй бөгөөд нойрны даавар "мелатонин" хангалттай ялгардаггүй байна. Иймд та заавал зурагт болон утасныхаа гэрлийг унтрааж унтаж байгаарай.
5
Өглөөний цайгаа алгасах
Өглөөний цайгаа алгасч хэрхэвч болохгүй. Энэ нь стрессийн даавар болох кортизолыг нэмэгдүүлж, тухайн өдрийг уур бухимдал дунд өнгөрүүлэхэд хүргэдэг. Мөн оройдоо тайван унтахад хүртэл сөргөөр нөлөөлдөг байна.
6
Унтахаасаа өмнө чихэрлэг зүйл идэх
Унтахаасаа өмнө чихэрлэг зүйл идэх нь унтаж амрах болон эрүүл мэндэд ч мөн сөрөг нөлөөтэй. Амттай зүйлс нь кортизол дааврыг нэмэгдүүлж, өглөө сэрэхэд хүндрэл учруулдаг. Тиймээс орой унтахдаа ямар нэгэн зүйл идэхийг хүсч байвал тараг, сүү зэргийг ууж болох юм.
7
Замбараагүй унтлагын өрөө
Унтлагын өрөө эмх замбараагүй байх нь тайван унтаж амрах нөхцлийг үгүй хийдэг. Мөн ор цэвэрхэн, таатай үнэртэй байх нь хүнийг өөртөө татаж, эрт унтуулдаг байна. Харин эрт унтсанаар та эрт сэрэх нь гарцаагүй.
8
Орондоо орохын өмнө халуун усанд орох
Усанд орсны дараа шууд унтах нь биеийн дулааныг алдагдуулж, өглөө сэрж чадахгүй, нойрмоглуулдаг байна. Харин усанд орсноос 1.5-2 цагийн дараа унтах нь хамгийн тохиромжтой юм.