1
Бүлээн усанд дүрэх
Тус арга нь хөлийг амрааж, алжаал ядаргааг тайлахын зэрэгцээ арьсыг зөөлрүүлэх тустай.
- Хөлөө бүлээн усанд хийнэ.
- 10 минут байлгах хэрэгтэй.
- Дараа нь хөлийн зүлгүүр ашиглаж, эвэртсэн хэсгээ сайтар үрэн, арьсаа гуужуулаарай.
- Хөлөө цэвэр усанд хийж угаагаад, гаргаж хатаана.
- Хөлөндөө чийгшүүлэх тос түрхээрэй.
- Дараа нь оймс өмсөж, орондоо орж унтана.
- Энэхүү аргыг тогтмол хэрэглэснээр, хөлийн арьс хатуурч, хуурайшихаа болино.
Хэрэв та үүний үр дүнг илүүтэй мэдрэхийг хүсч байвал, усандаа бага зэрэг далайн давс хийж хэрэглээрэй.
2
Тосон иллэг
Хөлийн арьс хатуурах хамгийн том шалтгаан бол хуурайшил юм. Тиймээс хөлийн арьсандаа чийгшил өгөх нь хамгийн чухал аж. Байгалийн гаралтай бүйлсний тос, Е витаминтай тос, кокосын тос эсвэл оливын тосыг сонгож хэрэглэнэ.
- Тосоо богино долгионы зууханд хийж бага зэрэг халааж, бүлээн болгоно.
- Үүнийгээ хуурайшсан хөлөндөө түрхэнэ.
- Зөөлхөн иллэг хийх хэрэгтэй.
- Тус аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглээрэй.
3
Зуун наст
Зуун настын гел нь хөлийн хуурайшлыг эмчилж, зөөлрүүлэх болно. Энэ нь арьсанд чийгшил өгөхөөс гадна төрөл бүрийн үрэвсэл, загатналт, харшил зэргийг эмчилдэг.
- 2 халбага зуун настын гелийг, 3-4 дусал Е витаминтай хольж, хөлийн уландаа түрхэж, хатаагаарай. Дараа нь бүлээн усаар хөлөө угаахад хангалттай. Та нэг долоо хоногийн турш өдөрт 2-3 удаа тус аргыг хэрэглээрэй.
- Орондоо орохоос өмнө бага зэрэг зуун настын гелийг хөлөндөө түрхэж, цэвэрхэн оймс өмсөн унтаж болно.
4
Овъёос
Та овъёосны тусламжтайгаар, хөлөө яг л нялх хүүхдийнх шиг зөөлхөн болгож чадна. Энэ нь арьсыг зөөлрүүлээд зогсохгүй, үрэвсэл, төрөл бүрийн шалтгааны улмаас улайж загатнахыг болиулах тустай.
- 2 халбага овъёосыг сарнайн устай хольж, зуурмаг болгоно. Хэрвээ танд сарнайн ус байхгүй бол энгийн ус эсвэл сүүгээр орлуулах боломжтой. Үүнийгээ хөлөндөө түрхэж, сайтар үрэх хэрэгтэй. Эцэст нь хүйтэн усаар зайлж, хатаана. Өдөрт нэг удаа тус аргыг хэрэглэхэд хангалттай.
- 1 аяга нухсан овъёосыг бүлээн усаар зуурна. Үүнийгээ хөлөндөө түрхэж, 10 минут байлгаарай. Дараа нь хөлөө цэвэр усаар угааж, арчиж хатаана. Хөлөндөө чийгшүүлэгч тос түрхэхээ ч мөн мартаж болохгүй.
5
Глицерин
Таны хөлийг эмчилж, зөөлрүүлэх бас нэгэн бүтээгдэхүүн бол глицерин юм.
- Ижил хэмжээтэй глицерин, сарнайн усыг хольж, хөлөндөө түрхэнэ. 20 минут хүлээгээд, бүлээн усаар хөлөө угаагаарай. Өдөрт 2 удаа энэхүү аргыг хэрэглэнэ.
- 1 халбага глицерин, нимбэгний шүүсийг 3 халбага далайн давс, 1 халбага сарнайн устай хольж, бэлтгэнэ. Үүнийгээ хөлөндөө түрхэж, хатаагаарай. Дараа нь хүйтэн усаар хөлөө угаах хэрэгтэй. Өдөр бүр тус аргыг хэрэглэхийг зөвлөе.
6
Нимбэг
Нимбэг нь таны хөлний үхэжсэн арьсыг гуужуулах болно.
- 1 нимбэгний шүүсийг шахаж, бүлээн усанд хийнэ. Үүндээ хөлөө дүрж, 10 минут байлгаарай. Дараа нь хөлөө хатааж, чийгшүүлэх тос түрхэх шаардлагатай. Долоо хоногт 2-3 удаа хэрэглээрэй.
- 1 халбага вазелинийг 1 нимбэгний шүүстэй хольж бэлтгээд, хөлөндөө түрхээрэй. Гадуур нь оймс өмсөж, унтана.
7
Харшлын тос
Та харшил, үрэвсэл, мөөгөнцрийг эмчлэх үйлчилгээтэй "Vicks" тосыг хөлөндөө түрхэж, арьсаа зөөлрүүлэх боломжтой.
- Тосноосоо багаханг авч хөлийн уландаа түрхэнэ.
- 2 минут иллэг хийнэ.
- Хөлөндөө оймс өмсөж, унтаарай.
- Өглөө нь хөлөө бүлээн усаар угаана.
- Долоо хоногт нэг удаа тус аргыг хэрэглэж болно.
8
Зөгийн бал
Зөгийн бал нь арьсны гүнд нэвтэрч, хөлийг зөөлрүүлэхийн зэрэгцээ гялалзсан эрүүл болгох аж. Энэхүү бүтээгдэхүүн нь бактерийн эсрэг үйлчилгээтэй болохыг давхар дурдах нь зүйтэй болов уу?
- Бага зэрэг зөгийн балыг хөлөндөө түрхэж, 10-20 минут байлгаарай. Дараа нь хөлөө бүлээн усаар зайлж угаана. Өдөрт 2-3 удаа давтаж хийгээрэй.
- Бүлээн усанд 2-3 халбага зөгийн бал хийж хутгаад үүндээ хөлөө дүрнэ. 10 минутын дараа хөлөө цэвэр усаар угааж, хатаана.
9
Гадил
Арьсыг зөөлрүүлж, торгомсог болгоход гадил жимс нь чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
- Бүрэн гүйцэт болсон гадил жимсийг нухаж, зуурмаг болгоно. Үүн дээрээ 2 халбага зөгийн бал нэмж зуураарай. Бэлэн болсон зуурмагаа хөлөндөө түрхэж, 10-15 минут байлгаад, бүлээн усаар угаана. Тус аргыг өдөр бүр хэрэглэнэ.
- 1 ширхэг гадил жимсийг, 1/2 авокадо, 1 халбага нунтаг жүржийн хальстай хольж, нухна. Үүнийгээ хөлийн уландаа түрхэж, 30 минутын дараа угаана. Дараа нь хөлөндөө чийгшүүлэгч түрхэх ёстой.
10
Аспирин
Та аспирины маск бэлтгэж, хуурайшсан хөлөө эмчлэн, зөөлрүүлээрэй. Аспиринд агуулагдах салицилийн хүчил нь үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй.
- Хөлөө бүлээн усанд хийж, 15 минут байлгана.
- Хөлөө гаргаж хатаана.
- 10 ширхэг аспириныг нухаж, нунтаг болгоорой.
- 1-2 халбага нимбэгний шүүсийг аспирин дээр нэмж хийн, зуурна.
- Зуурмагаа хөлөндөө түрхэж, гадуур нь хүнсний скочоор боох хэрэгтэй.
- 2 цагийн дараа хүнсний скочоо авч, хөлөө угаана.
- Чийгшүүлэх тос түрхэхээ мартаж болохгүй.
- Хөлөө зөөлхөн, ямар нэгэн асуудалгүй болох хүртэл өдөрт нэг удаа тус аргыг хэрэглээрэй.
Зөвлөмж:
- Усанд орсны дараа үргэлж чийгшүүлэгч тос түрхэж байх шаардлагатай.
- Хөлийн уландаа вазелин түрхэж, гадуур нь оймс өмсөж унтаарай. Өглөө нь хөлөө цэвэр усаар угаана.
- Усанд хэт удаан орох хэрэггүй. Мөн хэт халуун биш бүлээн усанд орж байгаарай.
- Хөлөө угаахдаа хэт их саван хэрэглэхгүй байх.
- Өвлийн улиралд хөл илүүтэй хуурайшдаг, тиймээс үргэлж зузаан оймс өмсөж, чийгшүүлэгч тос түрхэж байгаарай.
- Гэртээ агаар чийгшүүлэгчээ тогтмол асааж байх хэрэгтэй.
- Тогтмол оймс болон гутлаа солих шаардлагатай.
- Эрүүл зөв хооллолтын дэглэмийг ч мөн мартаж болохгүй.