Болзоот залуу тань эдгээр үгсийг хэлвэл түүнтэй ахиж битгий уулзаарай!

Ирээдүйн нөхөр тань танийг хайрлахгүй, хүндлэхгүй байвал яах вэ? Хайртай бүсгүйгээ зүгээр л нэг эхнэр хэмээн цоллож, хайр халамжаа үзүүлэхгүй амьдардаг эрчүүд олон бий.Тийм учраас бүсгүй та хэн нэгэнд дурлахаасаа өмнө түүнийг цаг хугацаа, амьдрал, хайр дурлалд тань хэр үнэ цэнэтэй хүн байж чадахыг бодоод нэг үзээрэй. Эсвэл таалагдсан залуутайгаа болзож, хамт байх үедээ эдгээр үгсийг хэлж байгаа эсэхийг анзаараарай.

Болзоот залуу тань эдгээр үгсийг хэлвэл түүнтэй ахиж битгий уулзаарай!

1 Би амьтанд дургүй!

Амьтанд дургүй хүмүүс өрөвч зөөлөн сэтгэл, асарч, халамжлах гэх мэт зүйлсээс хол байдаг. Харшилтай байх бол нэг хэрэг, харин амьтдыг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг бол асуудал өөрөөр яригдана шүү.

Би амьтанд дургүй!

2 Чамтай хамт зургаа авахуулсан охин ганц бие үү?

Угтаа бол таньтай болзож байгаа атлаа өөр бусад найзуудыг тань шохоорхож, тэдний тухай яриагаа хазайлгах залуутай цаашдаа уулзана гэж бодох хэрэггүй. Тэр бодлогогүй хэлсэн ганцхан өгүүлбэрээрээ таныг сонирхохгүй байгаа, би бол шалиг амьтан гэдгээ ойлгуулчихлаа гэж бодоорой. Мэдээж энэхүү байдал танд огт таатай санагдахгүй бол хэрэггүй хүмүүстэй цагаа дэмий үрэхийн оронд, таны үнэ цэнийг мэддэг, зөвхөн таныг гэх залууг сонгох хэрэгтэй юм. 

Чамтай хамт зургаа авахуулсан охин ганц бие үү?

3 Бурхны тухай ярилцах уу?

Танилцаад удаагүй, нэг нэгнийхээ тухай төдийлөн мэдэхгүй хүмүүс ямар сэдвээр юу ярьж байгаагаар нь тус хүнийг шинждэг. Харин таны болзоот залуу тэр олон сэдвээс сонгож шашин шүтлэг, бурхны тухай ярьж байгаа бол түүнээс зайгаа барихад буруудахгүй. Хөгжилтэй зүйлс, сонирхол татам сэдвүүд тоо томшгүй олон байхад, тэр дундаас шашин шүтлэгийг сонгож, тэр тухайгаа амтшин ярьж байгаа залуу таныг аз жаргалтай байлгах нь юу л бол!

Бурхны тухай ярилцах уу?

4 Би чамтай адилхан бодож байна

Өөрийн гэсэн үзэл бодолгүй, төлөвшиж амжаагүй салхи шиг эрчүүдээс зайгаа бариарай. Тэд одоохондоо хэн нэгнийг хайрлаж, хажууд нь үүрд байх ухаан сууж амжаагүй тул таны зүрх сэтгэлийг өвтгөөд, үүрээ орхих шувуу шиг дүүлэн нисч мэднэ. 

Би чамтай адилхан бодож байна

5 Би таалагдсан эмэгтэй бүрээ өвөртөө оруулж чаддаг

Хэрвээ болзоот залуу тань танд "Би таалагдсан эмэгтэй бүрээ өвөртөө оруулж чаддаг" гэж хэлсэн бол, зүгээр түүний хэлсэн бодлогогүй, ахархан үгийг тоолгүй өнгөрч, цаашдаа холбоо барих шаардлагагүй юм. Өөрийгөө хэт өндрөөр үнэлж, ямар ч тэнэг хүний амнаас гарамгүй үгийг унагасан залуутай удаан юм ярьж суун, алтнаас үнэтэй цагаа дэмий өнгөрүүлэх шиг харамсалтай зүйл гэж үгүй. 

Би таалагдсан эмэгтэй бүрээ өвөртөө оруулж чаддаг

6 Чи үнэндээ миний сонирхол биш!

Та түүний хэлсэн энэхүү үгэнд гутарч шаналахын оронд, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, шударга байсанд нь талархах хэрэгтэй. Одоо та түүнтэй зууралдаж цагаа үрэх шаардлагагүй тул өөр зүйлсэд анхаарлаа хандуулж, урагш алхаарай. 

Чи үнэндээ миний сонирхол биш!

7 Би гадагшаа сургуульд явна, хол нүүнэ

Нэг ёсондоо тэр таныг сонирхохгүй байна гэдгээ тойруугаар илэрхийлж байна гэж ойлгож болох юм. Тиймээс түүнд сэтгэлээ өгч, найрсаг занд нь хайлан урсаж болохгүй бөгөөд нэг өглөө сэрэхэд өврөөс нисээд явчихаж мэдэх тул одооноос харилцаагаа цэглэхийг зөвлөе. 

Би гадагшаа сургуульд явна, хол нүүнэ

8 Чи ёстой их идэх юм аа

Мэдээж танд ингэж хэлсэн залуутай хамт нэг ширээнд суух нь хамгийн тэнэг хэрэг. Тэр таниас ямар нэгэн өө олох гэж хичээн, хурдан салах гэсэн арчаагүй арга хэрэглэсэн байж ч болох юм. Тиймээс таныг үл хүндэтгэж, хоолны сонголтыг тань шүүмжлэхийн зэрэгцээ их идэх юм аа гэхчлэн доромжилж байгаа залуутай дотно танилцах нь бүү хэл дахин уулзах тухай бодох ч хэрэггүй аж. Мөн бүдүүлэг зантай тус залууг ямар хүн бэ? гэдгийг эртхэн таньж авсан нь таны хувьд азтай хэрэг байж ч болох юм. 

Чи ёстой их идэх юм аа

9 Би түргэн хоолонд дуртай, үргэлж гадуур хооллодог

Мэдээж түргэн хоол, бургер идэх дургүй хүн гэж хаана байх билээ. Хааяа нэг хорхойгоо дарж түргэн хоол идэх нь тийм ч сүртэй шүүмжлэхүйц асуудал биш хэмээн үзэж болно. Харин тогтмол гадуур хооллож, эрүүл зөв хооллолт, амьдралыг зөв хэвшил зэргийг огт мэдэхгүй, хэтэрхий хэнэггүй залуус тийм ч зөв сонголт биш юм. Тиймээс бүсгүй та түргэн хоолны мангас залуутай ойртож дотносох тухайгаа ахин нэг бодоод үзээрэй. 

Би түргэн хоолонд дуртай, үргэлж гадуур хооллодог

10 Чи феминист үзэлтэй биш биз дээ?

Феминист буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үзлийг үл ойшоодог эрчүүд гэж байдаг. Тэд хуучны үзэл бодлоосоо салж чадахгүй, охид бүсгүйчүүдийг зөвхөн гэрийн эзэгтэй мэтээр ойлгож, нийгэм дэх байр суурийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Харин тус төрлийн залуус анх танилцаж, болзоонд урьсан бүсгүйгээгээсээ асуух эхний асуулт нь "Чи феминист үзэлтэй биш биз дээ?" байдаг аж. Хэрэв бүсгүй таньтай тус төрлийн бүдүүлэг залуу тааралдсан бол эргэлзэх зүйлгүй ахин уулзахаас татгалзаарай.  

Чи феминист үзэлтэй биш биз дээ?

11 Би хэтэрхий гүн харилцаа хүсэхгүй байгаа

Хэрэв болзоот залуу тань хэтэрхий гүнзгий харилцаа хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн бол, тэр таньтай цаашдаа үерхэж, хайрлаж дурлах хүсэл байхгүй гэж ойлгож болох юм. Харин танд үнэхээр хэдхэн хоногийн настай утгагүй харилцаа хэрэггүй болов уу. Чин сэтгэлээсээ хайрыг хүсээгүй, ердөө л өдөр хоногийг аргацаасан уйтгарт амьдралдаа таниар өнгө оруулахын хүссэн залуутай алт шиг үнэтэй цаг хугацаагаа хамт өнгөрүүлэхэд арай л хайран биш гэж үү?

Би хэтэрхий гүн харилцаа хүсэхгүй байгаа

12 Миний ажил....

Уулзсан цагаасаа эхлээд хором мөч алгасахгүй зөвхөн ойлгомжгүй ажлынхаа тухай бүхэл оройн турш ярих залуугаас зайгаа барьж, ахин уулзах тухай бодох ч хэрэггүй. Тэдний хувьд ажил нь юу юунаас илүү чухал байх бөгөөд зарим тохиолдолд ажлаа таниас илүү тавьж, гомдоож мэднэ. Мөн анхны болзоон дээрээ хүртэл ажлаа ярьж, салж чадахгүй байх нь тэр танд анхаарлаа хандуулж чадахгүй зөвхөн ажлаа бодож толгойгоо гашилгаж байгаагийн илрэл юм. 

Миний ажил....

13 Миний хуучин найз бүсгүй жинхэнэ шулам байсан

Нэгэн үе хайртай дуртай хэмээн хамт байсан бүсгүйгээ эцэс сүүлд нь элдвээр гутаан доромжлох нь арчаагүй эр хүний зан билээ. Харин дөнгөж анхны болзоон дээрээ хуучин амрагаа муулж, үгийн муухайгаар доромжлох эртэй удаан ярилцаж суух хэрэггүй. Тэд сүүлд таныг ч мөн өөр нэг бүсгүйд доромжилж суухыг үгүйсгэхгүй тул тэдэнтэй анхнаасаа харилцаа үүсгэхгүй байх нь зөв алхам болох аж.

Миний хуучин найз бүсгүй жинхэнэ шулам байсан

14 Чи яг л манай ээж шиг юм

Тэдний хамгийн түрүүнд танилцсан эмэгтэй хүн бол мэдээж ээж нь байдаг. Тээж, төрүүлэн, өөрөөсөө харамлаж, үрдээ бүхнээ зориулсан эх хүнээр бахархахгүй байхын аргагүй. Гэхдээ нас бие гүйцэн, эрийн цээнд хүрсэн атлаа үргэлж ээжийнхээ үгээр байж, үйлдэл бүрээ заалгах эрчүүдтэй амьдралаа холбоно гэдэг тун ч бэрх асуудал юм. Тиймээс болзооныхоо турш зөвхөн ээжийгээ ярьж, түүний үгнээс огт гардаггүй сайн хүү болохоо баталсан залуутай удаан хугацаанд холбоотой байх нь тийм ч зөв сонголт биш юм.

Чи яг л манай ээж шиг юм

15 Сэлфи хийх үү?

Анхны болзоо нь хоёр биенээ бага ч атугай таньж мэдэн, нэг нэгнийхээ дотоод ертөнцөөр аялах зорилготой уулзалт юм. Гэтэл дөнгөж анхны уулзалт дээрээ хэт бодлогогүй аашилж, хамт зургаа авахуулахын зэрэгцээ зөвхөн өөрийнхөө тухай ярьсаар суух залуутай дотносохгүй байсан нь дээр аж. Тэдний хэт бодолгогүй байдал нь таны бухимдлыг төрүүлж, уурыг барж мэднэ. 

Сэлфи хийх үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()