Алдартай одууд ямар нууц авьяастай вэ?

Хэдийн бүтээсэн дүр, найруулсан кино зэрэг авъяасаараа олны танил болсон хүмүүст бидний мэддэггүй нууц авъяас байдаг билээ. Тэд зөвхөн нэг авъяастай биш бөгөөд уран зураг, усанд сэлэлт зэрэг төсөөлөмгүй гайхалтай чадваруудтай гэнэ. Алдар нэрийн оргилд гарахаасаа өмнө юу хийж, хэрхэн амьдарч байсан болон одоо хэр нь орхиогүй үргэлжлүүлж байгаа хобби нь юу болохыг танд дэлгэхээр бэлтгэлээ. Хүлээн авна уу!

Алдартай одууд ямар нууц авьяастай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жүжигчин Вигго Мортенсон \Viggo Mortensen\ Абстракт уран зураач

Дани-Америкийн эрлийз жүжигчин, яруу найрагч, зохиолч, хөгжимчин, зураач, зурагчин зэргээр мэргэшсэн түүнийг бид "Бөгжний эзэн" киноны Арагорний дүрээр сайн мэдэх билээ. Тэрээр эдгээр олон авъяаснаасаа уран зурагтаа одоо түлхүү анхааран ажиллаж байгаа бөгөөд анх 1990 оноос эхлэн абстракт төрлөөр уран бүтээлээ туурвиж эхэлсэн гэнэ. Түүний зургууд 1999 оноос үзэсгэлэнгүүдэд тавигдаж, зарим нь өндөр үнээр зарагддаг гэнэ. Үүнээс гадна тэрээр 14 фото зургийн цомог, 6 CD гаргасан билээ. 

Жүжигчин Вигго Мортенсон \Viggo Mortensen\ Абстракт уран зураач

2 Жүжигчин Чарлиз Терон \Charlice Theron\ баллетаар хичээллэдэг байсан

Холливуудын томоохон бүтээлүүдэд өөрийн дүрийг мөнхөлсөөр байгаа алдарт жүжигчин маань 6 наснаасаа эхлэн баллетийн хичээлд сууж, 13 насандаа Йохансбургийн үндэсний урлагийн сургуульд суралцаж эхэлсэн юм. 16 нас хүрэхдээ Нью-Йорк хот руу гэр бүлийн хамт нүүж тэндээ моделийн карьер эхлүүлж байжээ. Тэрээр гайхалтай сайн бүжигчин байсан бөгөөд түүний одоогийн ихэмсэг байдал ч үүнтэй холбоотой биз. Тэрээр "Хунт нуур", "Цөмөөхэй" зэрэг бүтээлүүдийн гол дүрд хүртэл бүжиглэж байсан бөгөөд харамсалтай нь 19 насандаа өвдгөндөө бэртэл авч бүжигчин болох мөрөөдлөө орхижээ. 

Жүжигчин Чарлиз Терон \Charlice Theron\ баллетаар хичээллэдэг байсан

3 Жүжигчин Харрисон Форд \Harrison Ford\ мужаан байсан

Тэрээр жүжигчин болохоосоо өмнө амьдралын замаа ололгүй олон ажил хийж явсны нэг нь мужаан гэнэ. Тэрээр энэ мэргэжилдээ хэдийн гаршсан учир Холливуудад ирж илүү цалинтай ажил хийж эхэлжээ. Түүнийг Холливуудад анх хаалга засаж байхад нь найруулагчид олж харан түүнд шалгаруулалтанд орох урилга өгснөөр одоогийн амжилт нь эхэлсэн ажээ. Тэрээр одоо чөлөөт цагаараа мужааны зуйлс хийх дуртай гэнэ. 

Жүжигчин Харрисон Форд \Harrison Ford\ мужаан байсан

4 Жэймс Франко \James Franco\ бол зохиолч

Тэрээр гайхалтай сайн жүжигчин төдийгүй, чадварлаг зохиолч гэнэ. Тэрээр 2010 оноос эхлэн өөрийн зохиолуудыг нийтлүүлж эхэлсэн бөгөөд одоогоор хэд хэдэн богино өгүүллэг, тууж, шүлгийн түүврүүдээ хэвлүүлээд байгаа гэнэ. Тэрээр Калифорниагийн их сургуульд, уран зохиолын ангид зориуд суран төгссөн бөгөөд үүнээс гадна зохиол бичих сургалтанд ч хамрагдаж байсан ажээ. Мөн тэрээр уран зураг зурах хоббитой бөгөөд одоо Нью-Йоркийн урлагийн сургуульд кино урлагийн хичээл заадаг гэнэ. 

Жэймс Франко \James Franco\ бол зохиолч

5 Найруулагч Вүүди Аллэн \Woody Allen\ жазз хөгжим тоглодог

Тэрээр кларинет хөгжмөөр бага наснаасаа хичээллэдэг байсан бөгөөд 1960 оны сүүлчээс тоглолтуудад оролцох болжээ. Тэрээр Нью-Йоркийн "Carlisle" зочид буудалд "New Orlens Jazz Band" хамтлагтайгаа хамт даваа гараг бүр тоглолт хийдэг байсан гэнэ. Уг хамтлаг нь 2 цомог гаргасан бөгөөд 1996 онд Европын тойрон аялалаар тоглолтоор явж байсан юм байна. 2008 оны 9 сард Лос Анжелесийн Дуурийн театраас Вүүди Аллений хүндэтгэлд зориулан хийсэн Пуччинийгийн "Жанни Скикки"-гийн тоглолтыг зохион байгуулсан нь тухайн жилийнхээ Дэлхийн сонгодог хөгжмийн томоохон үйл явдал болон тэмдэглэгдэн үлдсэн гэнэ. 

Найруулагч Вүүди Аллэн \Woody Allen\ жазз хөгжим тоглодог

6 Жүжигчин Аманда Сэйфрид \Amanda Seyfried\ хүссэнээ нэхэж чаддаг

Чөлөөт цагаараа Аманда ямар нэгэн зүйлсийг нэхэх дуртай гэнэ. Тэрээр энэ нь сэтгэл санааны хувьд тайван байх, дотоод ертөнцийнхөө тэнцвэрийг хадгалах хамгийн сайн арга гэж үздэг гэнэ. Тэрээр гэртээ нохойтойгоо байхдаа эсвэл зураг авалтын үеэр амрах цаг гарвал юм нэхэж суух дуртай гэнэ. Тэрээр нэгэн удаа 14 хоногийн зураг авалтын үеэр 20 малгай нэхэж байсан удаатай гэнэ. Тэрээр гараар нэхсэн хувцас, гэрийн чимэглэл зэргээ найзууддаа бэлэглэх болон гэрээ чимэглэх дуртай гэдгээ нэгэн ярилцлагатаа дурдаж байжээ.

Жүжигчин Аманда Сэйфрид \Amanda Seyfried\ хүссэнээ нэхэж чаддаг

7 Дуучин Барбара Стрэйсанд \Barbra Streisand\ хорт хавдрын эсрэг тэмцдэг

1980-1990 оны Америкийн хайрын дуучин, жүжигчин, кино зохиолч энэ бүсгүй Америкийн ардчилсан намын идэвхитэй гишүүн бөгөөд олон жилийн өмнөөс нийгэмд тулгарч буй томоохон асуудлуудын тухай дуу хоолойгоо өргөж яваа нэгэн гэнэ. Тэрээр дэлхийн дулаарал болон, Иракийн цэргийн үйл ажиллагааг зогсоох талаар олон лекц тавьж, сурталчилгааны ажил хийсэн бөгөөд сүүлийн үед хорт хавдраар өвдсөн хүүхдүүд болон эмэгтэйчүүдэд туслах сан байгуулан ажиллаж байгаа гэнэ. 

Дуучин Барбара Стрэйсанд \Barbra Streisand\ хорт хавдрын эсрэг тэмцдэг

8 Жүжигчин Хилари Сванк \Hilary Swank\ нисдэг тэрэг жолоодож чаддаг

"Сая долларын бүсгүй" киногоороо Оскарын шагнал хүртэж олны танил болсон жүжигчин бүсгүй маань 2009 онд дэлхийг онгоцоор тойрсон анхны эмэгтэй нисгэгч Амелиа Эрхартын дүрийг бүтээхийн тулд анх нислэгийн хичээл заалгаж эхэлжээ. Тэрээр өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд кино зураг авалтын үеэр ч нислэгийн хичээлд хамрагдсаар байсан бөгөөд одоо гэрчилгээтэй мэргэжлийн нисгэгч болжээ. Одоо түүний амьдралыг тэнгэр бас онгоцгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон гэж жүжигчин телевизэд өгсөн ярилцлагандаа дурджээ. 

Жүжигчин Хилари Сванк \Hilary Swank\ нисдэг тэрэг жолоодож чаддаг

9 Жүжигчин Энтони Хопкинс \Anthony Hopkins\ бол хөгжмийн зохиолч

Тэрээр бага наснаасаа хөгжмийн зохиол бичдэг байсан ч олон жилийн турш үүнийгээ зөвхөн хобби болгон хэрэглэж байжээ. Нэгэн удаа тэрээр зурагт үзэж байхдаа  өөрийн бичсэн удирдаач Андрэ Риэугийн бүтээлийг үзээд түүнд өөрийн бичсэн Вальсын аяаа сонирхуулсан байна. Түүний зохиосон хөгжим гайхалтай байсан учир Венн хотод болсон концертондоо тоглож, хүмүүсийг маш их цочирдуулсан байна. 

Жүжигчин Энтони Хопкинс \Anthony Hopkins\ бол хөгжмийн зохиолч

10 Жүжигчин Жэйсон Стэтам \Jason Statham\ 1988 онд Олимпод орж байсан

Тулааны сонирхолтой кинонуудаараа Холливуудын тавцанд нэрээ мөнхөлсөн жүжигчин маань Олимпийн тамирчин байжээ. Тэрээр 12 настайгаасаа усанд сэлэлтээр хичээллэж, 1988 онд 21 настай байхдаа Сөүлийн Олимпод усанд шумбалтын төрлөөр Их Британи улсыг төлөөлөн оролцож байжээ.  1992 онд Усанд сэлэлтийн Дэлхийн аваргын тэмцээнд 12 дугаар байранд орсон амжилтын эзэн гэнэ. 

Жүжигчин Жэйсон Стэтам \Jason Statham\ 1988 онд Олимпод орж байсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()