Өмсөж үзэхгүйгээр өөртөө таарсан жинсэн өмдийг хэрхэн авах вэ?

Дэлгүүр хэсэхдээ өөрийнхөө биед төгс таарсан жинсэн өмдийг олж авна гэдэг хэцүү. Олон удаа өмсөж, тайлж сүүлдээ бүр ядардаг шүү дээ. Ингэж өөртөө болон бусдад төвөг удахгүйн тулд, өмсөж үзэлгүйгээр өөртөө тохирсон өмд худалдаж авах аргыг та бүхэнд хэлж өгье. Та өөртөө төгс тохирох өмдийг дараах 3 шалгуураар сонгож аваарай.

Өмсөж үзэхгүйгээр өөртөө таарсан жинсэн өмдийг хэрхэн авах вэ?

1 Зөв размераа сонгох

Өмдөө товчлоод, бүсэлхийний дээд хэсгийн 2 талаас барьж, хүзүүгээрээ тойруулж үзнэ. Ингэхэд хоёр үзүүр нь амархан нийлж байвал энэ таны размер мөн гэсэн үг. Харин хүзүүгээр тань тойрч хүрэхгүй бол бага размертай байна гэсэн үг шүү. Зарим брэндийн размер өөр байдаг тул та байнга өмсдгөөсөө өөр брэндийн өмд авахдаа энэ аргыг хэрэглэж өөрийнхөө размерыг мэдэж авч болно. 

Зөв размераа сонгох

2 Өргөнийг нь хэмжих

Таны худалдан авах гэж буй өмд танд өргөнөөрөө таарах эсэхийг шалгахдаа, өмдөө товчлоод бүсэлхийний хэсэгт гараа тохойгоор нь нугалан хийнэ. Хэрэв барьж байвал өмд тань бариу таарна гэсэн үг. Харин бага зэрэг сулавтар мөртлөө гарнаас тань мултрахгүй байгаа бол яг таарна гэсэн үг ажээ. 

Өргөнийг нь хэмжих

3 Уртыг нь шалгах

Таны өмд хэтэрхий урт эсвэл богино эсэхийг шалгахдаа өмднийхөө доод үзүүрээс бариад цээжнийхээ дагуу бариарай. Ингэж барихад өмдний голын хэсэг тэгширч, таны эрүүнээс доош, хүзүү орчимд ирж байвал танд урт богиноороо төгс таарна гэсэн үг. 

Уртыг нь шалгах

4 Нарийн шалгахыг хүсвэл

Өглөө босоод л углахад аль ч хэсгээрээ тээглэхгүй биед эвтэйхэн өмд авахыг хүсвэл, гараа зангидаж өмдний доод хэсэг рүү оруулж шалгаарай. Таны гар асуудалгүй орж, гарч байвал өмсөхөд цаг авахгүй гэсэн үг юм. 

Нарийн шалгахыг хүсвэл

5 Ингээд л та өмсөж үзэж ядралгүй өөрт тохирох жинсийг авч чадлаа

Ингээд л та өмсөж үзэж ядралгүй өөрт тохирох жинсийг авч чадлаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()