1
Ижил үйлчилгээтэй эмний үнэ яагаад ялгаатай байдаг вэ?
Үнэтэй эсвэл хямд эм авах нь таны сонголт. Гэхдээ та дотроо хямдхан эм авчихвал үйлчилгээ нь муу байх болов уу? Сөрөг үр дүн гарах болов уу? гэж айж эргэлзсээр байдаг. Нэг талаас үнэтэй эм уучихвал, өвчин хурдан эдгэх юм шиг санагдаж, нөгөө талаас санхүүгийн асуудлаас болж санаа зовох хэрэг гардаг шүү дээ. Энэ асуултанд хариулахын тулд үнийн зөрүүний шалтгааныг олж мэдэх хэрэгтэй. Эмийн үнэнд нөлөөлдөг зарим зүйлс:
- Төрөл бүрийн идэвхитэй нэмэлт бодисын агууламж. Эдгээр нь өвчнийг эдгээхийн зэрэгцээ дархлаа сэргээх, цус төлжүүлэх гэх мэт үүрэгтэй. Ийм бодисын үнэнээс хамаарч эм илүү үнэтэй зарагддаг.
- Савлагдсан тоо, хэмжээ, тунгийн зөрүүнээс шалтгаалж үнэ нь өөр байдаг.
- Нэмэлт идэвхжүүлэх найрлагатай байх. Эдгээр найрлага нь эмийн бодисыг биенд түргэн шингээж, үр нөлөөг сайжруулан, гаж нөлөөг арилгах үйлчилгээтэй байдаг билээ.
- Гадаад зардал буюу эмийн реклам сурталчилгаа, сав баглаа боодлын нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүний зардлаа үйлдвэрлэгчид, иргэдийн халааснаас авдаг.
- Патентгүй эм. Хуурамчаар үйлдсэн зарим эм үнийн хувьд тогтворгүй хямд байх нь бий. Эдгээр эм нь хуулийн дагуу үйлдвэрлэгдсэн боловч патентийн хүчинтэй хугацаа нь дууссан байдаг. Тиймээс чанарын хувьд энэ нь анх гарч байснаас чанарын хувьд муу байх магадлал өндөртэй.
- Тухайн эмийн сангийн үнийн бодлого. Хотын төвд амьдардаг хүмүүсийн худалдан авалт хийх чадвар сайн мөн түрээсийн үнэ өндөр байх зэрэг гадаад хүчин зүйлээс шалтгаалан эмийн үнэ өөр байдаг.
Эдгээрээс үзвэл хямд эсвэл үнэтэй эмний алийг нь ч сайн гэж хэлж чадахгүй байгаа биз. Тийм учраас бид танд эмний нэрнүүдийг хэлж өгье.
2
Үнэтэй эм ба тэдэнтэй адил үйлчилгээтэй хямдхан эм
Доорх жагсаалтанд хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг эм \урд талын эгнээ\ болон түүнтэй ижил үйлчилгээтэй боловч 3-4 дахин хямд зарагддаг \арын эгнээ\ эмнүүдийн жагсаалтыг гаргалаа.
3
Эмийн жагсаалт:
- Nurofen = Ibuprofen
- Mezim = Pancreatin
- No-spa= drotaverina hydrochloride
- Panadol = Paracetamol
- Belosalik = Akriderm SC
- Bepanten= Dexpanthenol
- Betaserk = Betahistine
- Bystrumgel= Ketoprofen
- Voltaren = Diclofenac
- Gastrozol = omeprazole
- Detraleks= Venarus
- Diflucan = Fluconazole
- Dlyanos= Rinostop
- Zantac = Ranitidine
- Dlyanos= Rinostop
- Zovirax = Acyclovir
- Immunal = Echinacea extract
- Imodium= Loperamide
- Jodomarin= Potassium iodide
- Cavinton = Vinpocetine
- Claritin = Lorageksal
- Klatsid = Clarithromycin
- Mucosolvan = Ambroxol
- Lamisil = Terbinafine
- Lyoton-1000 = Heparin-acrygel 1000
- Lomilan = Lauragexal
- Maxidex = Dexamethasone
- Midratsil = Tropicamide
- Miramistin = Chlorhexidine
- Movalis = Meloxicam
- Neyromultivit = Pentovit
- normodipin (620rub) = Amlodipine
- Omez = omeprazole
- Panangin = Asparkam
- Pantogam = Pantokaltsin
- Rinonorm = Rinostop
- Sumamed = Azithromycin
- Trental = Pentoxifylline
- Trichopolum = Metronidazole
- Troxevasin = Troxerutin
- Ultop = omeprazole
- Fastum gel = Ketoprofen
- Finlepsin = Carbamazepine
- Flucostat = Flueck nazol
- Furamag = Furagin
- Hemomycin = Azithromycin
- Enap = Enalapril
- Ersefuril = Furazolidone
Хэрэв та эдгээр эмийг орлуулан хэрэглэх гэж байгаа бол заавал мэргэжлийн эмчтэй зөвлөөрэй!