Тараг уухдаа юу анхаарах хэрэгтэй вэ?

Цагаан идээнд кальци болон бусад витаминууд ихээр агуулагддаг тул бүх насныхан таргийг өдөр тутамдаа түлхүү хэрэглэхийг хичээдэг. Үүнээс гадна тарганд агуулагддаг бактериуд нь ходоодны өнгөр үүсгэж, цусан суулга болон гэдэсний элдвэрт халдварт өвчнөөс сэргийлэх ач тустай.  Гэхдээ ингэж хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй зарим зүйлсийн тухай танд хэлж өгье. 

Тараг уухдаа юу анхаарах хэрэгтэй вэ?

1 Тараг биед ямар ашиг тустай вэ?

Тарганд хүний биенд нэн тустай сүүн хүчлийн бактери болон эслэг ихээр агуулагддаг. Эдгээр нь бактерийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй, биен дэх хорт бодисыг задалж саармагжуулдаг байна. Эдгээрээс гадна: 

  • Элэг, нойр булчирхай, хоол боловсруулах замын эртхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг
  • Хоол шингээлтэнд сайнаар нөлөөлнө 
  • Хаван буулгаж, цусны даралт тогтворжуулдаг 
  • Бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн болон овъёостой сайн зохицож, гэдэс цэвэрлэдэг 
  • Хөөрүүлсэн сүүгээр бүрсэн тарагны тослог бага байдаг учир жингээ хасахад тустай. Хурдан цадсан мэдрэмж төрүүлдэг

Тараг биед ямар ашиг тустай вэ?

2 Ямар тараг биед хамгийн тустай вэ?

Худалдааны тарганд элсэн чихэр, бэхжүүлэгч, удаан хадгалахад зориулсан нэмэлт бүтээгдэхүүн, будагч, амт оруулагч орсон байдаг. Тиймээс аль болох гэрийн аргаар бүрсэн тараг хэрэглээрэй. Гэртээ бага хэмжээгээр тараг бүрэхдээ сүүгээ буцалгаад 40-45хүртэл хөргөж, таргийн хөрөнгийг сүүний 5%-ийн хэмжээнд хийж сайтар хутгана. Тараг 4-8 цагийн дотор бүрэлдэнэ. Тиймээс унтахдаа бүрж хонуулаад, маргааш нь шинэ тараг хэрэглээрэй.

Ямар тараг биед хамгийн тустай вэ?

3 Тарагны тослог нь тэжээллэг байдалд нөлөөлдөг үү?

Таргийг ямар сүүгээр бүрснээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. Түүхий сүүний тараг 3.2%-иас доошгүй, буцалгасан сүүнийх 1.0-1.3%, машиндсан сүүнийх 0.05-0.07% -ийн тослогтой байдаг. Гэхдээ эдгээр нь таныг жин нэмэхэд нөлөөлөх эсвэл тослогоосоо шалтгаалан шим тэжээл нь өөр өөр байдаггүй. Тиймээс тослогноос шалтгаалан тарагны шим тэжээлд ямар нэг өөрчлөлт гардаггүй. 

Тарагны тослог нь тэжээллэг байдалд нөлөөлдөг үү?

4 Таргийг хэдэн цагт уух вэ?

Таргийг өлөн элгэн дээрээ ууж хэвшвэл, үйлчлэл нь хамгийн сайн байдаг. Гэхдээ өглөөний цайндаа сүүний оронд овъёостой хэрэглэж болно. 

Таргийг хэдэн цагт уух вэ?

5 Тарагны ач тус

Таргийг оройн цагаар хэрэглэж байгаа бол оройн хоол идэхгүй байх нь хамгийн зүйтэй. Ингэснээр таньд цатгалан мэдрэмжийг төрүүлж бага идэхэд ач тустай. Мөн сайхан унтаж амрахын зэрэгцээ, жингээ хасахад дэмжлэг үзүүлдэг. Таргийг унтахаас 2 цагийн өмнө уух нь хамгийн тохиромжтой. Үүнээс гадна тараг антибиотик ялгаруулдаг бөгөөд энэхүү антибиотик нь сүрьеэ, дифтери, уушигны хатгалгаа, дэлэнгийн үрэвсэл үүсгэгчдийн эсрэг үйлчилгээтэй болох нь тогтоогдсон юм.

Тарагны ач тус

6 Тарганд сөрөг тал байдаг уу?

Шинэхэн бүрсэн тарганд муу тал гэж бараг байхгүй. Харин бага зэрэг удсан, наранд удаан байлгасан, хугацаа нь дууссан тараг хэрэглэвэл гэдэс хямарч гүйлгэдэг.

Тарганд сөрөг тал байдаг уу?

7 Тарагтай зохицдоггүй хүнс:

Тарагтай хавсруулан хоорондоо үл зохилдох хүнс хэрэглэснээр, гэдэс хямарч гүйлгэдэг.

  • Тараг уусны дараа ус ихээр уух
  • Лаазалсан загас, огурцы хэрэглэхгүй байх
  • Тостой хоол болон тосонд чанасан боовтой хамт идэж болохгүй
  • Бүрэлдээгүй тараг идээд архи уувал элэг, ходоод өвчилнө

Тарагтай зохицдоггүй хүнс:

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()