Суганы эвгүй үнэрээс ингэж салаарай!

Хэт их хөлрөх, бусадтай хувцсаа сольж өмссөх болон суганы булчирхай цочсон зэрэг шалтгаануудаас үүдэн таны суганааас эвгүй үнэр үнэртэж байвал, энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Иймэрхүү ичгэвтэр асуудлуудаас болж гар ил гарсан хувцас өмсөх, олон нийтийн газар явахад хэцүү болж, бусад хүмүүсээс зайгаа барихад хүрдэг. Тэгвэл үүнийг шийдвэрлэх шилдэг аргуудыг танд хүргэе.

Суганы эвгүй үнэрээс ингэж салаарай!

1 Эвгүй үнэртэй хэсгээ угаах

Юун түрүүнд, бактерийн эсрэг савангаар суга орчмоо угааж, эвгүй үнэрийг дарах хэрэгтэй. Үүнийхээ дараа цэвэрхэн хувцас өмсөж, бактерийн эсрэг бэлдмэлээр асуудалтай хэсгээ сайтар арчаарай. Суганы эвгүй үнэр нь, бактериас гаралтай учир үүнийг устгах хэрэгтэй. Хэрэв угаах боломжгүй бол, бактерийн эсрэг бэлдмэлээр арчиж болно.

Эвгүй үнэртэй хэсгээ угаах

2 Устөрөгчийн хэт исэл

Тал аяга усанд, 1 цайны халбага устөрөгчийн хэт исэл хийнэ. Өглөө бүр сугаа бактерийн эсрэг савангаар угааж, хатаасныхаа дараа бэлдмэлээрээ арчаарай. Ингэвэл бүхэл өдрийн турш суганаас ямар нэг эвгүй үнэр гаргахгүй.

Устөрөгчийн хэт исэл

3 Хүнсний сода

Хэрвээ ямар нэг химийн бодис хэрэглэлгүй хамгийн энгийнээр эвгүй үнэрээсээ салахыг хүсвэл, хүнсний сода ашиглаж болно. Өглөө бүр суга орчмоо угааж, хатсаных нь дараа хүнсний сода болон усны холимогийг түрхээд, 10-15 минутын дараа усаар зайлна. Үүнийхээ хажуугаар 1 литр ус, 1 цайны халбага давс, 2 хоолны халбага хүнсний сода, 1 цайны халбага элсэн чихрийг хольж, уусмал бэлтгэнэ. Үүнийгээ өглөө бүр уувал хөлрөлт багасдаг. 

Хүнсний сода

4 Модны холтос

Модны холтос нь, хөлрөлтийг багасгадаг. 1 литр усанд 5 халбага нунтаг холтос хийж 1 цаг буцалган, 2 цаг хөргөөнө. Дараа нь шингэнээ шүүж аваад, жижиг савнуудад хийж хөлдөөнө. Ингээд мөсөөрөө өглөө бүр сугаа арчиж, хөлрөлтийг мэдэгдэхүйц багасгадаг. 

Модны холтос

5 Чулуун хөлс дөрөгч

Чулуугаар хийсэн хөлс дарагчаар суганы эвгүй үнэрээс бүр мөсөн салах боломжтой. Ийм хөлс дарагчийг "Алюнит" хэмээх чулуугаар хийдэг бөгөөд 1-2 жил хэрэглэхэд ямар ч асуудалгүй гэнэ. Алюнит чулуу нь хөнгөн цагаан, калийн сульфатын байгаль дахь хэлбэр бөгөөд эдгээр найрлага нь бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Өглөө, орой бүр сугаа угааж цэвэрлэсний дараа чулуугаараа арчвал, эвгүй үнэртэй хэсэг багассаар, арилах болно. Мөн ийм хөлс дарагч нь сэрүүн мэдрэмж төрүүлэхээс гадна, санхүүгийн хувьд ч хэмнэлттэй.

Чулуун хөлс дөрөгч

6 Хөнгөн цагааны "хлорид"

Багахан хөдөлгөөн хийхэд л маш их хөлөрч байгаа бол хөнгөн цагааны хлоридын найрлага хамгийн өндөртэй хөлс дарагч сонгох хэрэгтэй. Хөлс дарагчийн найрлаганы хэсэгт, хэр их хлорид нь бичээстэй байдаг тул, сайтар харж сонгоорой. Ингэвэл хэт халуунд ч хөлрөлтөөс санаа зовох хэрэггүй болно. 

Хөнгөн цагааны "хлорид"

7 Ботокс

Ботоксын аргаар хөлрөлтөөсөө салж болно. Тарилгын дараа та 6-12 сарын турш санаа зовохгүй байж болно. 

Ботокс

8 Лазер

Эдгээр аргууд үйлчлэхгүй бол эмчид хандаарай. Мэргэжлийн эмч нар хэт их хөлрөлтийг зүрхний гажиг эсвэл чихрийн шижинтэй холбож тайлбарладаг. Үүний дараа өөр ямар нэг эрүүл мэндийн асуудалгүй бол, лазер эмчилгээ болон суганы хөлсний булчирхайгаа авахуулах аргуудыг эмч санал болгодог. Ингэснээр хөлрөлтөнд насан туршдаа санаа зовох хэрэггүй болно.

Лазер

Бонус

Үргэлж хөлрөх нь, хувцсанд хүсээгүй толбо үлдээдэг. Ийм хувцсаа хэрхэн цэвэрлэх аргуудаас танд хэлж өгье. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()