Дутагдлаа давуу тал болгосон алдартай моделиуд

Төгс хүн байдаггүй тул, бид бүгд л өөрийн гэсэн дутагдалтай. Гэвч гадаад үзэмж дутагдалтай байх нь загварын ертөнцөд хэзээ ч амжилт олохгүй мэт... Гайхамшигтай нь, бидний нэгэн хэвийн ойлголтыг эвдэж, дутагдлаа давуу тал болгосон зоримог моделиуд жилээс жилд нэмэгдсээр байна. Тэдэнд урт хөл, төгс арьс, сайхан царайгүй байхгүй ч, энгийн нэгэн моделиудаас эрхгүй ялгарч чадсан юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Дутагдлаа давуу тал болгосон алдартай моделиуд

1 Сара Гэуртс

Таны харж буй бүсгүй дөнгөж 26 настай боловч, түүний арьс яг л 70 настай хүнийх шиг харагддаг. Учир нь тэрээр төрөлхийн "Элэс-Данлос"-ын синдромтой. Энэ нь хүний биеийн коллаген үйлдвэрлэх чадварыг зогсоож, арьсны уян хатан, сунамхай чанарыг үгүй хийдэг байна. Тэрээр сургуульд суралцаж байх үедээ өөрийн энэ арьснаас ичиж, үргэлж битүү хувцастай явдаг байжээ. Харин 2015 онд эл бүсгүй, өөртөө итгэлгүй эмэгтэйчүүдэд урам зориг өгөх үүднээс хагас нүцгэн зургуудаа олон нийтийн сүлжээнд нийтэлж эхэлсэн байна. Хүмүүс түүнийг эергээр хүлээн авч дэмжсэн бөгөөд энэ нь түүнд цаашид аз жаргалтай амьдрах урмыг өгчээ.

Сара Гэуртс

2 Даки

Хойд Суданы модель Нъядак нь, загварын ертөнцөд Даки хэмээх нэрээрээ алдаршсан. Мөн түүнийг "хар барби" ч хэмээн хочилдог. Түүний царайны хэт өөгүй, төгс байдал нь хүмүүст таалагдаагүй юм.  Модель бүсгүй 17 насандаа "Australian next top model" тэмцээнд орж, тэргүүн байр эзэлсний дараа ч, түүний төрөлхийн царайг, шүүмжлэх хүмүүс байсан юм. Нъядак хэлэхдээ, “Хүмүүс чамайг муулж л байдаг, гэхдээ тэд юу ч гэж ярьсан таны зан араншинг өөрчилж чадахгүй ” хэмээсэн юм.

Даки

3 Кэйтин Стиклэс

Тэрээр эхээс төрөхдөө л генийн гажиг үүсгэдэг, "муурны нүд"-ний синдромтой төржээ. Энэ нь түүний гадаад төрхөнд нөлөөлж, нүд хальтрам этгээд төрхтэй болгосон байна. "V magazine" сэтгүүлийн зурагчин Ник Найт, түүний зургийг анх цахим ертөнцөөс олж харсан бөгөөд тэр даруйдаа зураг авалтанд оролцох саналыг тавьсан аж. Ингэж л тэрээр моделийнхоо гарааг эхлүүлж байжээ. Кэйтин, “Би хэзээ ч модель болно гэж бодож байгаагүй. Загварын ертөнцийг үргэлж л холоос ажиглаж, биширдэг байлаа.” хэмээсэн байна. Өдгөө маш олон компаниуд түүнд хамтран ажиллах саналыг тавьсаар байгаа гэнэ.

Кэйтин Стиклэс

4 Касандра Бэнксон

Өсвөр насанд байхад нь түүний нуруу, цээж, нүүрээр маш их батга гарсны улмаас хүүхдүүд доромжилж, улмаар сургуулиа орхижээ. Тэрээр өдгөө ч батга, сорвитойгоо тэмцсээр байгаа гэнэ. Касандра анх зориглон "Youtube"-д өөрийн сувгийг нээж, хүмүүст батгандаа хэрэглэж, туршсан хамгийн үр дүнтэй аргууд болон нүүр будалтаас хуваалцдаг байна. Үүнийх нь дараа түүнд маш олон газраас моделиор ажиллах санал иржээ. Тэрээр "Батгатай эмэгтэй хүн ч гэсэн сайхан харагдаж, сэтгэл дүүрэн амьдрах эрхтэй" хэмээн өөртэйгөө ижил зовлонтой бүсгүйчүүдийг зоригжуулсаар байгаа аж.

Касандра Бэнксон

5 Соуфрант Ралф

Түүнийг байгалийн хамгийн гайхалтай бүтэцтэй залуу гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Тэрээр төрөлхийн улаан үстэй, өнгөт арьстай бөгөөд бүх биеэрээ сэвхтэй байна.  Залуу өөрийгөө анааш эсвэл ирвэстэй адилхан хэмээн боддог гэжээ. “Би өөрийнхөө сэвхэнд өмнө нь дургүй байсан ч, одоо сэтгэл хангалуун байдаг. Манай гэр бүлийг ядуурлаас гаргахад тусалсан юм.” гэж сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдсан аж.

Соуфрант Ралф

6 Наталъя Кастеллер Кавалли

Тэр бол Пуэрто Рико гаралтай, АНУ-ын модел бүсгүй юм. Багаасаа л өтгөн, хар хөмсөгтэй байсан учир үеийнх нь хүүхдүүд түүнийг элдвээр хочилдог байв. Харин түүнийг загварын томоохон агентлаг болох "Next Models" анзаарч, хамтран ажиллах санал тавьснаар түүний амьдрал орвонгоороо эргэсэн гэхэд болно. Энэ үеэс бүх зүйл өөрчлөгдөж, Наталъя өөрийн хөмсгөө бахархал болгон, загварын ертөнцөд хөл тавьжээ.

Наталъя Кастеллер Кавалли

7 Дэвон Аоки

Түүний өндөр ердөө 165 см ч гэсэн, ажлынх нь карьер, нэр хүндэд огтхон ч муугаар нөлөөлөөгүй юм. Тэрээр 90-ээд оны хамгийн алдартай моделуудын нэг байсан бөгөөд сүүлд "Галзуу хурд" болон “Нүгэлт хот” кинонуудад тоглож олны танил болсон билээ. Төрөлхий улаан үс, гайхалтай уруул нь, бүсгүйн төрхийг маш их тодотгодог гэж загварынхан өндрөөр үнэлдэг байна.

Дэвон Аоки

8 Рэйн Дав

Таны харж байгаа бүсгүйг Рэйн Дав гэдэг юм. Байгаль эх түүнийг булчинлаг эршүүд бие, эрэгтэй хүн шиг хүчирхэг царайны бүтэцтэй төрүүлжээ. Түүнийг харсан олон хүн, хөх хийлгэсэн эрэгтэй хэмээн андуурдаг. Гэвч бүсгүй төрөлхийн том хөхтэй төрсөн ч, мөн яг л эр хүн шиг харагддаг байна. Тэрээр өдгөө алдартай брэндүүдтэй хамтран ажилладаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй хувцасны колекцоороо алдаршсан аж.

Рэйн Дав

9 Эрика Линдер

Эрика Линдер өөрийн бага зэрэг эршүүд царайг ашиглан нэгэн сонирхолтой зураг авалтанд оролцжээ. 2011 онд тэрээр Леонардо Ди Каприогын дүрд хувирч, зургаа авахуулсан нь түүний гайхалтай хувирах чадварыг ил гаргасан байна. Эрикагийн хэлж байгаагаар, бүсгүй хүйсээр хязгаарласан зураг авалтууд нь, загвар өмсөгчийн олон чадварыг гаргаж чаддаггүй. Тиймээс өөрийгөө шинэ зүйлд сорьж, жүжиглэх чадвар шаарддаг зураг авалтанд дуртай хэмээжээ.

Эрика Линдер

10 Дариус Вернон

Арьсны өнгөний өвчнөөс болж түүний зөвхөн уруул хэсгийн арьс цайрсан аж. Түүнийг олон жилийн турш маш бүдүүлгээр доромжилж, элдвээр дууриан шоглож байсан учир тэр бараг л амиа хорлох шахтлаа дарамтанд орж байсан гэнэ. Гэхдээ тэрээр хүн бүрт таалагдана гэдэг боломжгүй зүйл гэдгийг ойлгож, өөрийн онцгой царайгаа загварын ертөнцөд үнэлүүлэхээр шийдсэн байна.

Дариус Вернон

11 Шин Еэ Зи Жиан

Уран дүрслэлт комик зургийн баатар шиг, түүний царайг анх харсан хүмүүс маш их гайхдаг гэнэ. Учир нь түүний царай яг л кино эсвэл номноос гараад ирсэн гэмээр итгэмээргүй аж. Тэрээр үнэндээ фото зурагчин боловч, зарим үеүүдэд моделоор ажилладаг байна. Интернэтэд байршуулсан түүний энэ зургийг хараад хүмүүс маш их гайхшралд орж байжээ. Хүмүүс түүнийг “Хятад элф” хэмээн хочилдог байна.

Шин Еэ Зи Жиан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()