1
Хөл яагаад хагарч, хуурайшдаг вэ?
Алхах үед бидний хөл, биеийн бүх жинг өөр дээрээ ачаалладаг. Иймээс өсгий хэсгийн арьс уян зөөлөн, хүчтэй, зузаан байх хэрэгтэй. Энэхүү уян зөөлөн, чийглэг байдал алдагдсанаар, хөлийн арьс бага багаар хагарч, завсар нь гадны тоос шороо, бохирдол орж гүнзгийрэн, томорсоор байдаг. Үүнд нөлөөлж буй гадны болон, биеийн дотоод хүчин зүйлүүдийг дурдвал:
- Зуны улиралд хөл ил гарсан гутал өмссөнөөр хөл хуурайших
- Хөлд тухгүй эсвэл бариу гутал өмсөх
- Хөлийн арьсаа арчлахгүй байх
- A, E болон F витамины дутагдал
- Арьсны өвчнүүд
- Хоол боловсруулах эрхтний гажуудал
- Гормоны тэнцвэргүй байдал
2
Мөөгөнцөрийн халдвар өсгий хагарахтай хобоотой юу?
Хөлийн хуруу болон хумсны мөөгөнцөр нь, хөлийн өсгий хагарахтай холбоогүй. Хэрвээ та хөлний мөөгөнцөртэй болсон бол таны хөлний арьснаас гурил шиг цагаан хэсгүүд ялгарч, хөлийн хурууны завсар улаан толбо үүсч загатнах шинж тэмдэг илэрнэ. Энэ үед та дур мэдэн эмчилгээ хийлгүй мэргэжлийн эмчид нэн даруй хандах хэрэгтэй.
3
Хэрвээ хөлийн өсгий хуурайшиж эхэлсэн бол ямар арга хэмжээ авах вэ?
Хэрэв таны өсгий хуурайшиж эхэлсэн бол, та юун түрүүнд гадаад орчны нөлөөгөөр үүссэн эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Үүнд:
- Хэрэв та хөлд тухгүй, бариу эсвэл өсгий хэсгээрээ онгорхой гутал өмссөн бол орой хөлөндөө тосоор иллэг хийж, бактерын эсрэг бэлдмэлээр арчиж хөлөө амраах хэрэгтэй.
- Хөлийн арьсаа хэтэрхий ойрхон хугацаатай гуужуулах нь, арьсанд нөхөн төлжих хугацаа өгдөггүй. Үүнээс болж арьс эмзэг, нимгэн болж хурдан хагардаг.
- Хөл нүцгэн халуун элсэн дээр эсвэл шороон дээр явахад таны хөлний арьс ихээр хуурайшдаг. Ийм тохиолдолд та гэртээ хариад, чийгшүүлэгч тос сайн түрхэх хэрэгтэй.
- Хөлний арьсны уян хатан байдлыг зохицуулдаг зарим витамины дутагдлаас үүдсэн байж болно. Иймээс элэг, өндөгний шар, ногоон өнгийн хүнсний ногоонууд, цөцгийн тос, лууван зэрэг А, Е, F витаминаар баялаг хүнс хэрэглэх.
- Өдөрт 2 литрээс багагүй ус уух.
- Хөлнийхөө ачааллыг бууруулж, бага алхан, өсгийтэй гуталнаас түр татгалзах.
- Илүүдэл жин ч, мөн хөлийн ачааллыг ихэсгэдэг. Хэрвээ та илүүдэл жинтэй бол турах арга хэмжээг авч эхлэх нь зүйтэй.
4
Хагарсан хөлний арчилгаа:
- Хөлөө сайтар савандаж угаан, алчуураар хатаасны дараа "цианоакрилитан" суурьтай цавууг, хөлийн хагарсан хэсэгтээ түрхэж хатаана. Энэ цавууг эртнээс цус тогтооход ашигладаг байсан бөгөөд хөлийн хагарсан хэсэгт ямар нэг гадны бохир оруулахгүй байх тустай.
- Цавуу 5-7 хоногийн дараа хатахад, хөлний арьсны арзгар хэсгүүд наашаа түрж эдгэсэн байх болно. Ингээд та өөр ямар нэг зүйл хэрэглэлгүй хөлөө эмчлэх хэрэгтэй.
- Үүний дараа ахин 5-7 хоногийн дараа хөлөө бүлээн усанд 15-20 минут дэвтээж, хөл үрэгч чулуугаар зөөлөн зүлгэнэ. Ингэж хөлөө арчлах өдрүүддээ үргэлж битүү гутал өмсөх хэрэгтэй.
- Мөн дараа нь халдварын эсрэг тос түрхэхээ мартуузай.
- Хурдан эдгээхийн тулд орой бүр унтахдаа чийгшүүлэгч тос түрхэж, даавуун оймстой унтах хэрэгтэй. Ингэвэл таны хөлний арьс маш түргэн сэргэж, хэвийн байдалдаа орох болно.
5
Арчилгаа авдаггүй хөлийг яах вэ?
Хэрэв та дээрх заасан болон бусад аргаар хөлөө арчлаад ч, арьс нь урьдынх шиг эрүүл, толигор болохгүй бол яаралтай эмчид хандаарай. Учир нь чихрийн шижин өвчний болон бусад өвчний үед хөлийн арьс хуурайших нь бий. Энэ үед мэргэжлийн эмч танд "антибиотик"-той тусгай тосон түрхлэгийг санал болгодог.
6
Хөлийн хагархайг эмчилж байсан хүмүүсийн туршлагаас:
Өндөгний шартай тос бэлтгэх: Өндөгний шараа сайтар хутгаад, дээрээс нь 1 цайны халбага ургамлын тос, 1 цайны халбага цагаан цуу хийнэ. Орой унтахынхаа өмнө хөлөө бүлээн усанд 10-15 минут дэвтээсний дараа хөлөндөө бэлдэцээ түрхэж, гялгар уутаар ороон, гадуур нь даавуун оймс өмсөж унтана. Өглөө босоод бүлээн усанд хөлөө зайлж, үрэгч чулуугаар зөөлөн үрнэ.
Тараг болон цөцгийгөөр массаж хийх: Аяганы тал таргандаа, халаасан цөцгийн тос нэмж сайтар холино. Холимгоороо өсгийндөө өдөрт 3-4 удаа массаж хийж арьсыг нь зөөллөн, хөлөндөө эмчилгээ хийхэд дөхөм зөөлөн болгоно.
Тосоор массаж хийх: Хоолны том халбагаар нэг хүүдийн тос эсвэл вазелин дээр 2 дусал эфирийн тос нэмнэ. Тосны холимгоороо өдөрт 3-4 удаа массаж хийхэд таны хөл 2 долоо хоногийн дотор хуучин хэвэндээ орох болно.
Зөгийн бал болон байцайгаар боох: Унтахынхаа өмнө хөлөө сайтар угааж, зөгийн балаа хагарсан хэсгүүдэд жигд түрхэнэ. Зөгийн бал түрхсэн өсгийн дээрээ байцааны навч тавьж боон гадуур нь сайн бэхлэн, оймс өмсөж унтана. Үүнийг хөлөө эдгэртэл, орой бүр давтан хийгээрэй.
Тосоор боох: Оливийн эсвэл чацарганы тосоор хөлөө сайтар иллэг хийсний дараа, хөлөө бинтээр сайтар бооно. Өглөө бүр тосноос нь салган хөлөө угааж, гуужсан хэсгүүдийг цэвэрлэнэ.
Сахлын хөөс: Хагарч, өнгөө алдсан хөлөндөө эрчүүдийн үргэлж ашигладаг сахлын хөөсийг түрхээд 15 минутын дараа хөлөө угаагаад, тэжээлийн тос түрхээрэй. Энэ нь арьсны өнгийг бүхэлд нь сэргээнэ.