1
USB холболттой цэнэглэгч авч явах
Аялалаар явахад бидний ухаалаг утас нь гэрэл зургийн аппарат, хөгжим, гар чийдэн, интернэтээр мэдээлэл олох зэрэг олон зүйлд хэрэг болдог билээ. Харамсалтай нь яг хэрэгтэй үед цэнэг нь дуусчихдаг. Хэрвээ та иймэрхүү асуудалд орохыг хүсэхгүй байвал, USB холболттой цэнэглэгч авч яваарай. Ийм холболтоор та онгоцны буудалд байрласан зурагтны USB-д утсаа холбон цэнэглэж болдог.
2
Машиндаа тухтай хооллохдоо, хуванцар сав ашиглах
Аялалын үед машиндаа хооллох тохиолдлууд бишгүй дээ л гардаг. Энэ үед тухтай хооллохын тулд хуванцар саванд уух зүйлс болон хоолоо хийснээр, эмх цэгцтэй байхаас гадна, хоол хүнс суудлын завсраар унаж асгарах нь бага байдаг.
3
Гоёл чимэглэлээ хадгалах
Хувцастайгаа зохицох зүүлт, бугуйвчаа нэг саванд хийж авч явахад, байнга л орооцолдож, салгахад төвөгтэй болдог. Эдгээрийгээ эмх цэгцтэй хадгалахын тулд 2 ширхэг гялгар уутны завсар хийж байгаад хуйлна. Ингэснээр зүүлтнүүд хоорондоо орооцолддоггүй байна.
4
Машины суудлын тасалгаатай уут
Олон тасалгаатай суудлын уут нь, машиныг эмх цэгцтэй байлгах шилдэг арга юм. Суудал дээр олон зүйл хөглөрөхгүйн дээр хэрэгтэй зүйлсээ гарт ойрхон байлгаж болно.
5
Аль суудалд хэн суухаа төлөвлөх
Зугаатай аялалын хамгийн чухал нь суудлаа зөв хувиарлах билээ. Хэрэв жолоочийн хажуугийн суудалд сууж байгаа бол жолоочтой хамт та, бармен, “DJ”, туслах, хөгжөөгчийн үүргийг ч давхар гүйцэтгэх хэрэгтэй болдог. Үүнээс гадна ачаагаа ч зөв хувиарлах хэрэгтэй.
1 дүгээр байрлал: Жолоочын хамгийн хэрэгтэй зүйлс байрлана. Нарны шил, түрийвч гэх мэт...
2 дугаар байрлал: Машинд байгаа хүн бүрт хэрэгтэй зүйлс. Эмийн сан, бичиг баримт зэрэг
3 дугаар байрлал: Хогийн сав
4 дүгээр байрлал: Цаг өнгөрөөх зүйлс. Утас, таблет, хүүхдийн тоглоом гэх мэт...
5 дугаар байрлал: Аялалын үед амны зугаа болох жижиг амттан, чипс зэрэг
6 дугаар байрлал: Цүнх болон гадуур хүрэм
7 дугаар байрлал: Ачаа тээш
Ингэж ачаагаа байрлуулвал, аялалын туршид танд ямар нэгэн төвөг учрахгүй ээ.
6
Ачаа тээшээ алдвал яах вэ?
Аялалын үеэр хүмүүсийн хамгийн их эмээдэг зүйлсийн нэг бол ачаагаа гээх явдал юм. Үүнээс сэргийлэхийн тулд та онгоц, метроны буудал дээр анхаарлаа сулруулж болохгүй. Мөн болзошгүй тохиолдлын үед холбоо барих дугаар болон нэрээ бичиж, тээшин дээрээ наах хэрэгтэй.
7
Олон залгуур
Утас, камер, “powerbank” зэргээ нэгэн зэрэг цэнэглэхэд тань тус болно. Мөн цэнэглэгч хэрэгтэй хүмүүст ч хэрэг болно шүү дээ.
8
Хэрхэн аяганы тавиураа цэвэрхэн байлгах вэ?
Аяганы тавиур жолоо барьж яваа хүний хэрэгтэй туслагч байдаг. Гэхдээ ус, ундаагаа асгачихгүйн тулд доор нь резинен тогтоогч тавиарай. Ингэснээр уух зүйлсээ асгахгүй, мөн хог орсон ч хялбар цэвэрлэж болдог.
9
Бүх зүйлээ жижиг саванд хийж болно
Хэрэв цөөн хоногоор аялалд гарч байгаа бол нарны тос, шампунь зэрэг хэрэгтэй зүйлсээ жижиг саванд хийн авч яваарай. Ингэснээр та жижиг цүнхтэй байсан ч, шаардлагтай зүйлсээ бүгдийг нь багтааж болно.
10
Өлгүүр
Дэгээтэй өлгүүрийг машиндаа ашиглавал, илүү их зай хэмнэдэг.
11
Хамгийн хямд газруудыг олох
Аялалд гарахынхаа өмнө тухайн газартайгаа ойр хамгийн хямд түлш авч, хооллож болох газруудын байршлыг утсандаа хадгалаад авахад буруудахгүй.
12
Онгоцонд уйдахгүй байя гэвэл утсаа ашиглаарай
Хэрэв онгоцонд таны суудлын урд дэлгэц байхгүй бол, утсаа зурагт үзүүлсэн шиг өлгөөд дуртай кино, бичлэгээ үзэж болно шүү.
13
Усанд мөнгө үрэх хэрэггүй
Аялалын үед мөнгө үрэх дургүй хүмүүст гэж хэлэхэд та хаа нэг газраас үнэгүй ус олж болдог. Томхон усны сав авч яваад хоол идсэн гэзартаа эсвэл үнэгүй цэвэр усны худагнаас саваа дүүргэж болно. Үүнээс гадна пакеттай цай, кофегоо өөрөө авч яваад ресторанаас халуун ус захиалж ч болдог.