Дэлхий маргааш сүйрнэ гэвэл бүсгүйчүүд юу хийх байсан бэ?

Бид үргэлж маргаашдаа санаа зовж амьдардаг. Ямар нэг солир маргааш дэлхийг мөргөхгүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй байхад, бид маргаашдаа итгэж амьдарсаар л байдаг. Гэнэт нэг өдөр танд маргааш дэлхийн сүүлчийн өдөр гэдгийг хэлвэл та юу хийх байсан бэ? Хэрвээ ... гэж төсөөлж суух дуртай бүсгүйчүүд энэ тухай хамгийн их бодож үздэг бөгөөд тэдний санаанд байдаг хамгийн галзуу сүүлчийн өдрийн 16 төлөвлөгөөг хүргэе.

Дэлхий маргааш сүйрнэ гэвэл бүсгүйчүүд юу хийх байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ажлаасаа гарч, захиралдаа юу гэж боддогоо хэлэх

Энэ магадгүй бидний дотроо битүүхэн бодож явдаг ч ил гаргаж чаддаггүй нууц хүсэл байх. Ийм зүйл кинон дээр л гардаг шүү дээ. Бодит амьдрал дээр та захирлыгаа хичнээн үзэн яддаг байсан ч үнэхээр маргааш дэлхий сүйрэхгүй л бол энэ тухайгаа хэлэх зориг хүрэхгүй биз. Зүгээр л дотроо хүссэнээрээ төсөөлөх нь, илүү зугаатай биш гэж үү?

Ажлаасаа гарч, захиралдаа юу гэж боддогоо хэлэх

2 Араар нь тавих

Одоо хамт байгаа найз залуу, нөхөртэйгөө үнэхээр төгс харилцаатай биш л бол дэлхийн сүүлчийн өдөр араар тавих тухай ихэнхи бүсгүйчүүд бодсон байдаг. Энэ нь түүний өмнөх найз залуу, нууцхан хүсэж явдаг залуу ч, байж мэдэх юм. Эмэгтэйчүүд хэдий бардам ч, хүслээ биелүүлэх сүүлчийн өдрөө алдахыг хүсэхгүй шүү дээ.

Араар нь тавих

3 Авахыг хүссэн зүйлээ хулгайлна

Нэгэнт л олон хэл сурах, гадаад орноор аялах, ном бичих хугацаа үлдээгүй юм чинь, ядаж авахыг хүссэн цүнхээ барьж үзчихээд үхэж яагаад болохгүй гэж? Брэндийн дэлгүүр рүү ороод, хамгийн үнэтэй, шинэлэг гэх үнэтэй цүнх хулгайлахыг хүснэ. Сүүлчийн өдрөө ч болов, гоё ганган өнгөрөөхөд, бүсгүйчүүдэд татгалзах зүйл байхгүй. 

Авахыг хүссэн зүйлээ хулгайлна

4 Банк дээрэмдэнэ

Эмэгтэйчүүд амьдралдаа нэг болов удаа, кинон дээр гардаг шиг муу талын догь, халуухан бүсгүй байхыг хүсдэг. Энэ нь банкны дээрэмтэй кинонд тэднийг баатарлагаар харуулдагтай холбоотой ч байж магад. Үнэн хэрэгтээ дэлхий сүйрэх гэж байхад тэр их мөнгөөр яах ч билээ дээ? Харин нөгөө талаар, шалаар дүүрэн 100 долларын дэвсгэрт дунд хэвтэж үзчихээд үхэх нь байна шүү дээ хэмээх бодол тэдний толгойд зэрэг эргэлдэж байдаг.

Банк дээрэмдэнэ

5 Хүнтэй унтаж үзэх

Хүнтэй унтаж үзээгүй бүсгүйчүүдийн хувьд онгон настайгаа салах ёс гүйцэтгэхийг хүсэх нь дамжиггүй биз. Эргэн тойрныхоо эмэгтэйчүүдийн ярьсан сексийн туршлага, өөрийн төсөөллөө бодит болгох сүүлчийн боломжоо тэд хэрхэн ашиглах бол? 

Хүнтэй унтаж үзэх

6 Үхтлээ шоудах

Сургуулийн оюутнуудаас хэрвээ маргааш дэлхий сүйрвэл юу хийх вэ? гэсэн санал асуулга явуулахад, тэдний ихэнх нь хар тамхи татаж үзнэ, шоудна гэсэн хариултыг бөглөсөн байна.  Магадгүй хар тамхи татсан ч сөрөг нөлөөг нь хэзээ ч мэдрэхгүй гэвэл бид бүгд л туршиж үзэх байх. Харин зарим нэг нь зүгээр л бүхнийг мартаад үхтлээ бүжиглэхийг хүссэн гэнэ. 

Үхтлээ шоудах

7 Хүссэн бүхнээ иднэ

Эмэгтэйчүүд сайхан харагдах гэж хичээсээр, олон хоолноос татгалдздаг ч үнэндээ идэхийг хүсч явдаг зүйлс тэдэнд дэндүү олон байдаг. Хөргөгчинд байгаа том савтай зайрмаг, шоколадтай бялуу тэдэнд ямар их дарамт үүсгэж чаддаг тухай та төсөөлөх ч үгүй. Хоол идэх үедээ хувцсандаа таарахгүй байх гэсэн айдасгүй, хүссэн зүйлээ идэх нь бүсгүйчүүдийн хувьд төсөөлшгүй их таашаалыг мэдрүүлдэг байна. 

Хүссэн бүхнээ иднэ

8 Бүх мөнгөө үрнэ

Эмэгтэйчүүд хичнээн их мөнгө байсан ч, ганцхан хоногт үрж чаддаг "ид шидтэй". Хэрэв маргааш гэж байхгүй байсан бол тэд хадгаламжин дах сүүлчийн задгай мөнгөө дуустал дэлгүүр хэсэх нь тэдэнд асуудал биш. 

Бүх мөнгөө үрнэ

9 Хайраа илчилнэ

Бүсгүйчүүд дурлалаа илчлэх тал дээр тийм ч нээлттэй биш. Мөн татгалзсан хариу сонсох вий гэхээс үхтлээ айдаг. Магадгүй үлдсэн амьдралынхаа турш харамсаж ч магадгүй юм. Гэхдээ хэрвээ эмэгтэй хүн танд үнэхээр сэтгэлтэй болсон бол үхэхийнхээ өмнө сэтгэлээ илчилж, татгалзсан хариу авахдаа ч бэлэн байдаг. 

Хайраа илчилнэ

10 Экс найз залуугийнхаа машиныг эвдэнэ

Өөрийг нь гомдоосон эсвэл, эвгүй байдалд оруулсан залууг тэд хэзээ ч уучилдаггүй. Үхэхийнхээ өмнө сэтгэлдээ байсан бухимдлаа машинд нь гаргачихаад "нөгөө ертөнц рүү" тайван явахыг хүсэх бүсгүйчүүд ч цөөнгүй бий.

Экс найз залуугийнхаа машиныг эвдэнэ

11 Түүнийг юу гэж боддогоо үнэнчээр хэлэх

Үхэхээсээ өмнө ямар нэг зүйлд харамсаад, эсвэл хэлэхийг хүссэн зүйлээ хэлэхгүйгээр үхвэл, үнэхээр харамсалтай шүү дээ. Хэрвээ үнэхээр үхэхээ мэдсэн бол ядаж хорсож занаж явсан өстөн дайсандаа, үерхэж байсан залуудаа, дарамталдаг байсан дарга нартаа хэлэхийг хүссэн бүх зүйлээ хэлээд үхье! хэмээн бодож болох юм. Эцсийн эцэст энэ дэлхий дээр хийхийг хүссэн бүх зүйлээ хийж, хэлэхийг хүссэн бүх үгээ хэлээд үхэх л хамгийн амар амгалан байх биз ээ.

Түүнийг юу гэж боддогоо үнэнчээр хэлэх

12 Хадгалж байсан үнэтэй дарсаа уух

Дэлхийн сүүлчийн өдөрт зориулж ямар нэг онцгой зүйл хийх ёстой бол, хадгалж байсан үнэтэй дарсаа ганцаараа уучих. Гэртээ тухтай гэгч нь суугаад, хайрлаад өмсөж чадаагүй шинэ даашинзтайгаа үнэтэй дарс шимэнгээ, зурагтаар дуртай дуугаа сонсох нь тийм ч муу төлөвлөгөө биш шүү.

Хадгалж байсан үнэтэй дарсаа уух

13 “Галзуу хурд” кинон дээрх шиг жолоо барих

Зарим нэгэн гайхалтай киноноос урам авч, өөрийн эрхгүй машиныхаа хаазыг тултал гишгэж, галзуу мэт давхиж үзэхийг олон хүн л бодож байсан бизээ. Харин жирийн үед хэн хүний зүрх сэтгэлээс ийм зориг гарахгүй бизээ. Магадгүй дэлхийн сүйрлийн өмнөх өдөр хамгийн тохиромжтой өдөр ч юм бил үү?Дэлхийн сүйрлийг харахыг ч хүсэхгүй байвал, амиа хорлож ч болно. 

“Галзуу хурд” кинон дээрх шиг жолоо барих

14 Эцсийн мөч хүртэл амиа аврахыг бодно

Тиймээ, бараг бүх хүн л амиа аврах тухай бодох байх. Хичнээн зоригтой хүн байсан ч, үхлийн өмнөөс зоригтой зогсох хүн тун ховор бизээ. Дэлхийн сүйрлийн өмнөх өдөр хаа сайгүй хонгил, аврах оромж эрсэн хүмүүс цөөнгүй байх болов уу. Зарим загалмайтан шашинтнууд сүмд ч овоорч, аврал эрээд сууж байж мэдэх юм.

Эцсийн мөч хүртэл амиа аврахыг бодно

15 Дэлхий сүйрэхээс өмнө амиа хорлох

Дэлхий хэрхэн сүйрэхээс хамаарч, зарим нэг эмэгтэйчүүд сүйрлээс өмнө амжиж амиа хорлохыг хүсч магадгүй юм. Хэрвээ үнэхээр аймшигтай зүйл тохиолдож, эргэн тойрны тань хүмүүс тарчилж үхэхийг харахыг хүсэхгүй байвал, хувь тавилангаасаа эрт хагацах нь илүү дээр ч байж мэдэх юм.

Дэлхий сүйрэхээс өмнө амиа хорлох

16 Юу ч хийхгүй

Зүгээр л юу ч хийхгүй байх гэдэг бас л сонголт. Магадгүй ямар нэг юм амжуулах гэж ийш тийшээ гүйлгүй зүгээр л гэртээ суухыг илүүд үзэх бүсгүйчүүд ч бас байдаг. 

Юу ч хийхгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()