1
Ганцаардал
Хэн нэгэнтэй хамт байхдаа ч, ганцаардсан мэдрэмжийг авсаар байвал, энэ яав ч хэвийн зүйл биш. Түүний төлөө өөрийгөө зориулж байхад үл хайхрах нь, тэр таныг үл хүндэлж буйн илрэл юм. Хайрт тань хичнээн удаа хайртай гэж хэлсэн ч, түүнийгээ батлан харуулж чадахгүй бол, хоосон үгнээс цаашгүй билээ. Халамжгүй нөхрөөс халаалт сайтай паар дээрээ гэж оргүй үг ч биш шүү...
2
Өөртөө цаг гаргаж чадахгүй байвал ...
Тэр таныг нэг хором ч болов ганцааранг тань орхиж, өөртөө цаг зав гаргах боломж олгодог уу? Эсвэл бүгдийг хамтдаа хийх, цугтаа байна хэмээх шалтгаанаар чаргууцалдсаар байдаг уу? Хосууд хэдий нэг бүхэл мэт боловч, тус тусын ертөнцтэй, хувь хүмүүс гэдгийг давхар санаарай. Та хааяа ч болов, гоо сайханд орох, найзуудтайгаа уулзах, суралцах цагийг өөртөө гаргаж байгаарай.
3
Өнгөрснийг үргэлж сөхдөг
Өнгөрсөн гаргасанд алдаа, өмнөх найз залуугийн тань тухай үргэлж сөхөж, таныг эвгүй байдалд оруулан, зовоож байвал түүнийг орхиорой. Та хоёр аль хэдийн энэ талаар ярилцаж, шийдвэрээ гаргасан байхад, үргэлж өнгөрсөн явдлыг сөхөж таныг зовоодог залуу, ирээдүйд ч энэ зангаа тавихгүй шүү.
4
Таны эд зүйлсийг дураараа үздэг
Бусдын эд зүйлс, хувцасны шүүгээ, цүнх, утсыг зөвшөөрөлгүй үзэх, төнхөх нь маш бүдүүлэг үйлдлийн нэг юм. Хэдийгээр найз залуу, бүсгүй байлаа гээд энэхүү бүдүүлэг үйлдэл нь зөвшөөрөгдөнө гэсэн үг биш. Түүнд хувийн орон зайн тухай хэдэн үг хэлэх цаг нь болжээ. Ийм үйлдэл гаргаснаараа дурлалт залуу тань маш бүдүүлэг, хайнга нэгэн болохыг баталж байна.
5
Шүүмжлэх
Мэдээж хосууд, ямарваа асуудал, өөрсөддөө тулгарсан зүйлсийг харилцан ярилцаж байж ойлгоно. Сайтар ярилцдаг хосууд барагтай бол үйл ойлголцохгүй шүү дээ. Гэтэл тулгарсан асуудалд таныг шүүмжилж, өөрийгөө зөвтгөх нь яав ч жинхэнэ эр хүний шинж биш гэдгийг санаарай.
6
Жижиг зүйлсэд анхаарлаа хандуулдаг
Заримдаа эрчүүдийн хайнга, хэнэггүй байх нь илүү дээр байдаг. Бүсгүйчүүд шиг аар саар, жижиг зүйлсэд анхаарлаа хандуулж түүнээс нь болж хэрүүл гарах нь ч бий. Жишээ нь: Та түүнд бялуу хийж өгөхөд, чимэглэсэн кремний амт эсвэл гүзээлгэнээ яаж тавьсан нь таалагдахгүй байх, эсвэл түүнд авч өгсөн цамцны өнгөнд дургүй байх нь таны сэтгэлийг ямар их шархлуулахыг бодоод үздээ.
7
Мөнгө
Санхүүгийн асуудалд нээлттэй, илэн далангүй ярилцах нь, хосуудад хүсээгүй маргаан үүсэхээс сэргийлдэг. Хэрэв санхүүгээ нийлүүлээгүй бол хувийн хадгаламжаа тусдаа байлгаж, хамтдаа хэрэглэх мөнгөндөө хэмжээ тогтоох нь хамгийн үр дүнтэй арга юм.
8
Танд бүх бурууг өгөх
Энгийн үедээ та хоёр сайхан харилцаатай байдаг ч, маргаан болоход бүх бурууг тань руу чихдэг залуусаас болгоомжлоорой. Тэд өөртөө буруу өгч, хариуцлага үүрэхийг хүсдэггүй хүмүүс. Нэг удаагийн иймэрхүү явдлын дараа түүнтэй сайн ярилцаж үзээд, хэрэв дахин давтагдсаар байвал, эргэлзэлгүй зайгаа барихыг зөвлөе!
9
Түүний итгэлийг олох
Хэрэв та хоёрын нэг нь өмнө нь бүтэлгүй учралуудаар дүүрэн амьдралтай байсан бол, хүнд итгэхдээ тааруухан болсон байдаг. Хамтдаа байна гэдэг бие биенээ ойлгож дэмжин, хамт өсөж дэвшихийг хэлдэг. Хэрэв тэр танд итгээгүйгээс болж таны нулимсыг барж байвал, түүнтэй энэ талаар ярилцаж, ямар нэг шийдвэрт хүрээрэй.
10
Сална гэж сүрдүүлэх
Энэ бол "баздаг" найз залуугийн хамгийн тэнэг бөгөөд явуургүй сүрдүүлэг юм. Тэд ингэж хэлснээрээ, харилцаандаа тулгарсан асуудлыг шийдвэрлэх чадваргүйгээ харуулж байдаг. Тэр асуудлыг шийдэх тухай бус, болж буй таагүй үйлдлийг зүгээр л зогсоохыг хүсэж байгаа нь түүнийг ямар сул дорой болохыг харуулж байна.
11
Хүндлэл
Хосуудын харилцаа бие биенээ хүндлэх хүндлэл дээр тогтдог. Хэрэв хайртай хүнтэйгээ ирээдүйгээ төлөвлөхөөр шийдсэн бол, та хоёрын дунд хайр, хүндлэл, бие биендээ итгэх итгэл хэр их байдаг болохоо сайтар тунгаагаарай.
12
Хардалт
Ихэнх хосуудын дунд хардалт байдаг. Энэ тийм сүртэй сонсогдохгүй байгаа ч, тодорхой хязгаарыг давбал, таны хувьд "хар дарсан зүүд" болох болно. Хэрэв тэр тань руу энгийнээс илүү залгаж, хэн нэгэнтэй эсвэл таны эргэн тойрныхонтой хардаж байгаа мэдрэмж төрвөл, түүнд үүнийг нь хэлж, хайртайгаа ойлгуулж, бие биендээ итгэх итгэлээ хадгалаарай.
13
Буулт хийдэггүй
Хэн нэгэн маргааныг хувийн чанартай болгох эсвэл ямар ч хамаагүй асуудлыг маргаандаа оруулахад та зүгээр л бууж өгөөд больчихмоор санагддаг. Гэтэл хосуудын маргаанд ийм асуудал гарах нь таны найз залуу, таныг өөрийнхөөрөө байлгах хүсэлтэйг харуулах томоохон дохио болдог.
14
Хүсээгүй байхад дотно харилцаанд орохыг шаардах
Та хамт байгаа хүнээсээ аз жаргал, хайрыг л мэдрэх ёстой. Таны бие өвдсөн эсвэл ядарсан тохиолдолд, таниас дотно харилцаанд орохыг шаардана гэдэг эрүүл харилцааны шинж биш юм. Энэ нь нөгөөтэйгүүр түүнийг хувиа хичээгч гэдгийг харуулж байна. Ийм залуус хэзээ ч эмэгтэй хүнийг ойлгож, аз жаргалтай байлгах тухай боддоггүй. Тэд зөвхөн өөрийн аз жаргалыг л нэгт тавьдаг.
15
Сүрдүүлэх
Хүчтэй маргааны үеэр тэр таныг ямар нэгэн байдлаар үргэлж сүрдүүлдэг бол, түүнээс зайгаа барихыг танд зөвлөе. Түүний энэ үйлдэл даамжирсаар танд "гар хүрч", ирээдүйд бяцхан үрд чинь буруу үлгэр дуурайлал үзүүлэхийг үгүйсгэхгүй юм.