Өдрийн туршид цатгалан мэдрэмж төрүүлдэг 10 хоол

Хүн өдөрт заавал 3 удаа хооллож байх ёстой гэдгийг та нэгэнтээ мэдэх бизээ. Харин хүнд ажил хийсэн өдөр эсвэл биед ямар нэгэн өөрчлөлт гарсан үед ахиухан хоол идэх хүсэл эрхгүй төрдөг шүү дээ. Өлссөн үед хамаг анхаарлаа хоолонд төвлөрүүлснээр, ажлын бүтээмж ч буурдаг. Тиймээс бид энэ удаагийнхаа нийтлэлээр цөөн орцоос бүрдсэн, таныг өдрийн турш цатгалан байлгаж чадах 10 хоолыг танилцуулж байна.

Өдрийн туршид цатгалан мэдрэмж төрүүлдэг 10 хоол

1 Бяслагтай гоймон

Уг нь бол гоймонг өглөөний цайнд идэхэд тохиромжгүй гэдэг. Гэвч гоймон нь удаан шингэдэг учраас та хэрвээ өдрийн цагаар өлсөхийг хүсэхгүй байвал өглөө бага зэргийг идэж болох юм. Гоймонг самар, бяслагтай хольж идэх, эсвэл тэдгээрээр соус бэлдэж идвэл хамгийн сайн өл даах хоолнуудын нэг болно.

Бяслагтай гоймон

2 Фалафель

Фалафель бол цагаан хоолтнуудын идэх дуртай, тэжээллэг хоолнуудын нэг юм. Үүнийг хийхийн тулд вандуйг нухаж, жижиглэн, бөөрөнхий болгоод амтат талханд ороож иддэг байна. Энэ нь маш их шим тэжээлтэй төдийгүй, цатгалан мэдрэмжийг төрүүлэх болно. Орцонд нь вандуйнаас гадна халуун ногоо, шош гэх мэт ногоонуудыг нэмж өгвөл, салахын аргагүй амттай болох аж.

Фалафель

3 Хальстай нь болгосон төмс

Бид энэхүү орцондоо зөвхөн төмсийг дурдах гэсэнгүй, харин түүний хальс нь хүний биед онцгой сайн нөлөөтэй. Тухайлбал, төмсний хальс нь полисахарид, цайр, төмөр, магнигаар баялаг учраас таны өдрийн турш авах ёстой шим тэжээлийн ихэнхийг өөртөө агуулдаг. Харин та өглөөний цайндаа багахан төмсийг хальстай нь чанаж, эсвэл шарах шүүгээнд шарж идсэнээр, өдрийн турш цатгалан байх болно.

Хальстай нь болгосон төмс

4 Самартай шоколадан десерт

Амттан нь өлсгөлөн мэдрэмжийг богино хугацаанд дардаг гэдгийг та мэдэх бизээ. Харин элсэн чихэр, амт оруулагч бодисгүйгээр цэвэр хар шоколадаар бялуу хийж идсэнээр, таны жинг нэмэхгүйгээр цатгалан мэдрэмж өгч чадна.

Самартай шоколадан десерт

5 Шинэхэн бөөрөлзгөнө

Та бөөрөлзгөнийг дангаар нь эсвэл тараг, бялуу гэх мэттэй хольж идсэнээр, ойрын 5-6 цагтаа л өлсөхгүй болов уу. Бөөрөлзгөнө нь өөртөө ислэг ихээр агуулдаг учраас цатгалан мэдрэмж төрүүлдгийн зэрэгцээ найрлаган дахь С витамин нь өөхийг шатаахад туслах болно.

Шинэхэн бөөрөлзгөнө

6 Далайн замаг

Далайн замаг нь мөн л ислэгээр баялаг тул ходоод гэдсэнд удаан шингэж, өдрийн турш цатгалан мэдрэмжийг төрүүлнэ. Далайн замгийг та хоолонд хийж, эсвэл кимбабанд ороож, хэрэглэж болно.

Далайн замаг

7 Эрдэнэ шиш

Эрдэнэ шиш нь эрүүл мэндэд зарим талаараа сөрөг нөлөөтэй боловч, хүний биед хэрэгтэй элементүүдийг ч агуулдаг байна.

Эрдэнэ шиш

8 Ямааны сүүгээр хийсэн бяслагтай хачиртай талх

Ямааны сүү нь линолын хүчил ихээр агуулдаг тул хүнд цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. Ямааны сүүгээр хийсэн бяслаг нь давс багатай тул биед сөрөг нөлөөгүй бөгөөд талхтай холиод идэхэд тун сайхан амттай байх болно.

Ямааны сүүгээр хийсэн бяслагтай хачиртай талх

9 Халуун чинжүүний соус

Халуун ногоо идсэнээр удаан хугацаанд өлсөх мэдрэмжийг үгүй хийдэг байна. Мөн өл дарахаас гадна өөхийг хайлуулах нөлөөтэй. Харин та халуун ногоотой хоол идсэнийхээ дараа хангалттай ус уухаа мартав аа.

Халуун чинжүүний соус

10 Хуш модны самар

Хуш модны самрын чөмөг нь маш жижигхэн боловч найрлагадаа үл орлуулагч амин хүчил, нүүрс ус, манган, зэс, цайр, кобальт, йод, А, Е витамин, кали гэх мэт хүний биед хэрэгтэй маш олон элементүүдийг агуулдаг байна. Та өглөөний цайгаа уусныхаа дараа багахан самар идвэл нэг хэсэгтээ л өлсөхгүй.

Хуш модны самар

11 Нэмэлт мэдээлэл: Хар кофе

Кофе нь антиоксидант үйлчилгээтэй тул та хоолныхоо араас нэг аяга хар кофе ууснаар, идсэн хоол тань арай удаан шингэх болно. Харин та кофендоо сахар, сүү хийж уувал энэ чанар нь алдагдана. Кофены амтыг өвөрмөц болгохын тулд синнамоныг хийж, туршиж үзээрэй.

Нэмэлт мэдээлэл: Хар кофе

Хэрвээ та удаан хугацаанд цатгалан байхыг хүсвэл эслэгээр баялаг хоол хүнсийг сонгож хэрэглээрэй!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()