Хүүхдийн тань хувь тавиланг өөрчлөх шидэт үгс

Эцэг, эхчүүд бид бүгд л хүүхдээ ирээдүйд сайн хүн болж, аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Бидний хэлж байгаа үг, үйлдэл бүр бяцхан үрсийн маань хүмүүжил, төлөвшилд далдуур нөлөөлж, ирээдүйд хэн болохыг нь шийдэж байдаг. Хүүхдээ илүү сайн, бусдад халамжтай нэгэн болгохыг хүсвэл ямар үг хэлэх ёстойг уншаарай. 

Хүүхдийн тань хувь тавиланг өөрчлөх шидэт үгс

1 Түүнд хайртайгаа мэдрүүл

Хүүхдүүд үргэлж л ямар нэг хэрэг төвөг тарьж байдаг. Энэ үед хүүхэд дотроо "Ийм муу зүйл хийсэн ч, ээж минь намайг хайрлах болов уу?" гэсэн асуулт тавьж зогсдог гэнэ. Тиймээс та түүнд хайртайгаа мэдрүүлээрэй. Ингэвэл хүүхэд ирээдүйд бусдыг уучлах сэтгэлтэй, хүнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж чаддаг нэгэн болж төлөвшинө. 

Түүнд хайртайгаа мэдрүүл

2 Үргэлж хайртайгаа хэлж байх

"Ээж нь чамдаа хайртай", "Ээж нь охиндоо, хүүдээ маш их хайртай шүү" гэдгийг сонсож өссөн хүүхэд эрүүл бойждог байна. Зүгээр хэлээд ч зогсохгүй, түүнтэй хамт цагийг өнгөрүүлж, хамтдаа хөгжилтэй тоглож, хөөс үлээх, хүүхдээ тэврэх, сэтгэлээр унасан үед нь аргадах зэргээр хүүхдээ энхрийлж байгаарай.  

Үргэлж хайртайгаа хэлж байх

3 Үргэлж дэмжиж, сайшааж байгаарай

"Хөөх өрөө чинь цэвэрхэн байна!" "Гайхалтай! Чи ороо хураачихсан байна шүү дээ!" "Хувцсаа ямар нямбай эвхсэнээ хараач! Сайн байна!" гэх мэт энгийн амьдралын сайшаасан үгсийг хүүхдэдээ өдөр бүр хэлж заншаарай. Түүний хийсэн зүйлсийг анзаарч, сайшаах нь эерэг сэтгэлгээг хүүхдэд бий болгодог. 

Үргэлж дэмжиж, сайшааж байгаарай

4 Хүүхдээсээ уучлалт гуйх

Бид сайн эцэг, эх байхыг хичээдэг ч, заримдаа алдаа гаргадаг. Энэ үедээ хүүхдээсээ уучлалт гуйх зоригтой байх хэрэгтэй. Алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч тэднээс уучлалт гуйх нь та хүүхдээ хүндэлдэг гэдгийг түүнд харуулдаг. Ийм үйлдэл харж өссөн хүүхэд ирээдүйд алдаа гаргасан ч түүнийхээ хариуцлагыг хүлээж чаддаг нэгэн болж төлөвшинө.

Хүүхдээсээ уучлалт гуйх

5 Хүүхэд ч гэсэн уурлах эрхтэй

Хүүхэд өөрт үнэтэй гэсэн ямар нэг зүйлээ хаях, гээхэд сэтгэл нь өвдөж ямар нэг байдлаар сэтгэл хөдлөлөө гадагшлуулдаг. Энэ үед түүнийг загналгүй бусдад өөрийгөө зөв ойлгуулах аргыг зааж өгөх хэрэгтэй. Ингэвэл тэр ирээдүйд бусдыг гомдоолгүй, сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурна. 

Хүүхэд ч гэсэн уурлах эрхтэй

6 Айдсаа даван туулахад нь тусал

Айдсаасаа айх хэрэггүй гэдгийг нь түүнд ойлгуул. Ямар нэгэн зүйл хийхэд нь "Чи чадахгүй" гэдэг үгийг яав ч хэлж болохгүй. Харин үүний оронд,  "Хүн бүр л, ямар нэг юмнаас айдаг. Гэхдээ айлаа гээд тэр зүйлээ даван туулж чадахгүй гэсэн үг биш. Би чам шиг жаахан байхдаа...." гэхчлэн өөрийнхөө айдсыг хэрхэн даван туулсан туршлагаасаа хуваалцаж болно. 

Айдсаа даван туулахад нь тусал

7 Хүүхдэд сонголт хийх боломж өг

Хүүхдэд сонголт хийх боломж өгөх хэрэгтэй. Хэрвээ та түүний өмнөөс шийдвэр гаргасаар байвал, хүүхэд тань ирээдүйдээ бусдын нөлөөнд амархан автдаг нэгэн болно. Та хүүхдээ бусдаас хараат бус, бие даасан нэгэн болгохыг хүсэж байгаа биз дээ? Тэгвэл одооноос түүний хүсэл, шийдвэрийг сонсож байгаарай. 

Хүүхдэд сонголт хийх боломж өг

8 Гаргасан амжилтыг нь сануулж байх

Хүүхэд тань таны хэлснийг хийлгүй залхуураад байвал түүний өнгөрсөн амжилтыг нь дурдаж сайшаагаарай. Тэгээд түүнийг улам илүүг ч хийж чадна гэдгийг нь өөрт нь ойлгуулах хэрэгтэй.

Гаргасан амжилтыг нь сануулж байх

9 Хэзээ ч бууж өгч болохгүй

Хэрвээ хүүхэд чинь бүтэлгүйтвэл, сэтгэл санааг нь өргөж түүнийг урамшуулах хэрэгтэй. "Ахиад хийвэл чадах байх" гэх мэт үгсээр дэм өгч, алдартай мундаг хүмүүс ч гэсэн алддаг болохыг ойлгуулах хэрэгтэй. 

Хэзээ ч бууж өгч болохгүй

10

"Өдрийг хэрхэн өнгөрөөв?" "Өнөөдөр юу юу хийсэн бэ?" гэх мэт энгийн асуултаар хүүхэдтэйгээ ярилцах нь түүнтэй ойр дотно байхад их тус болно. Мөн тэд өөрийн хийж буй үйлдэлдээ анхааралтай байхад дэм болдог .

11 Хүүхдээ магтах

"Хоёулаа өнөөдөр цэцэрлэгтээ явна", "Хоёулаа мөлхөж сурлаа" гэхчлэн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярьдаг. Гэхдээ түүнийг бие даан ямар нэг зүйл хийсний дараа "Чи" гэдэг үгийг оролцуулан ярилцах хэрэгтэй. Энэ нь сэтгэл зүйн хувьд  хүүхэд бие даан ажиллах чадвар, өөртөө итгэх итгэлийг нэмдэг.

Хүүхдээ магтах

Амралтын өдрүүдээ гэр бүлийнхэнтэйгээ сайхан өнгөрүүлээрэй!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()