1
Крисд зориулсан “One More Light” дуу
Найзыгаа алдсан тухай маш их уй гашуу, шаналлыг агуулсан энэхүү дууг хамтлагийн гишүүн Крис үхэхэд түүнд зориулан зохиож байсан юм. Дуу маш их гуниг харууслыг илэрхийлсэн хүчтэй үг аятай байсан учир Честер өөрийн найз Крисд зориулан гаргасан дуугаа бэлтгэл дээрээ ч тэр, тайзан дээр ч тэр бараг бүтнээр нь дуулж чаддаггүй байсан гэнэ. Дууны үгэнд:
" Үлдэх ёстой байсан юм, би чамаас юуг анзаараагүй юм бэ?
Би чамд тусалж болох уу?, ахиж хэзээ ч өвтгөхгүйгээр
Бүх дэлхий нойрсох үед бид гайхалтай зүйлсийг хамтдаа харсан
Бид зарим зүйлийг авч болдог ч , үүрд хадгалж чаддаггүй" хэмээн гардаг билээ.
2
Түүнийг амиа хорлосны дараа цомгын борлуулалт 7,000 хувиар нэмэгдсэн
Хамтлагийн цомгын борлуулалт өсөлт бууралттай үргэлжилж байсан ч, түүнийг нас барсныг зарласан өдөр цомог 20,000 хувь зарагджээ. Интернет худалдан авалттай нийлүүлбэл ойролцоогоор 100,000 хувийг борлуулсан байна. Цомгуудын борлуулалт нэмэгдсээр байгаа аж.
3
Линкин Парк амиа хорлохоос урьдчилан сэргийлэх пейж хуудас нээсэн
Хамтлагийн хоёр гишүүнээ нэг жилийн дотор алдана гэдэг аймшигтай уй гашууг дагуулах нь мэдээж. Хамгийн аймшигтай нь ослоор бус амиа хорлосон байдалтай олдсон нь тэднийг гарцаагүй гэнэтийн шоконд оруулсан биз. Үүнээс үүдэн тэд амиа хорлохоор завдагчдад тусламж үзүүлэх шууд утасны шугамыг АНУ-ын үйлчилгээний албатай хамтран хийж эхлээд байгаа гэнэ.
4
Мансууруулах бодист донтож байжээ
Түүнийг 7 настай байхаас нь эхлэн зодож, хүсээгүй зүйлсийг нь хүчээр хийлгэдэг байсан нь түүний өөртөө итгэх итгэлийг үгүй хийсэн гэж тэрээр 2008 онд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ. Хүчирхийллийн золиос болсон хүмүүс үүний эсрэг чанга дуугарч эсэргүүцэх хэрэгтэй гэдэг ч, энэ тийм амар асуудал биш байлаа. “Хүмүүс намайг ижил хүйстэн эсвэл худалч гэж бодох байх. Гэхдээ энэ үнэхээр аймшигтай цаг үе байсан.” гэж тэрээр дурсан ярьсан байна. Ингээд 6 жилийн турш хүчирхийлэл, дарамтад байхдаа тэр хүн бүрийг үзэн яддаг байсан байна. Тэрээр ээжийгээ үүнийг нь анзаараагүйд буруутгаж, аавыгаа түүний хажууд байж үнэнийг мэдэж чадаагүйд үзэн ядаж, гунигт жилүүдийг ардаа үджээ. Тэрээр үхэхийнхээ өмнө бэлгийн хүчирхийллийг зогсоохгүй бол бүгд над шиг байдалд орох болно гэж ярьж байсан удаатай.
5
Тэр хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртөж байсан
Тэрээр хүүхэд насны хүчирхийллийн шаналлаасаа болж хар тамхинд татагдаж эхэлжээ. "Би 11 настай байхдаа өдөр бүр хүчил хэрэглэдэг байлаа. Одоо хоолой минь гэмтээгүй ингээд зүгээр ярьж байгаадаа гайхдаг шүү. Бас нунтаг хар тамхи, мет хэрэглээд нэг газар сууж галзуурсан мэдрэмж авдаг байсан." гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Тэр тухайн үед 49 кг жинтэй байсан бөгөөд үүнийгээ асуудал биш гэж үзэн үл ойшоодог байжээ. Үнэндээ тэрээр 2006 он хүртэл өөрт нь тусламж хэрэггүй гэж үзэн хар тамхи хэрэглэсээр байсан юм. Харин түүнээс хойш эмчилгээний тусламжтай биеийн байдал нь хамаагүй дээрдээд байжээ. Түүний цогцосноос авсан шинжилгээгээр тэрээр амиа хорлох үедээ хар тамхи хэрэглээгүй байсан гэдэг.
6
Тэр мэдрэлийн ядаргаанд орсон байсан
Түүний амьдралаа дуусгахаар шийдсэн гол шалтгаан нь стресстэй холбоотой гэж олон хүн үзэж байгаа юм. Түүний ойр дотны хүмүүсийн хэлснээр, түүний амьдралд дуу хөгжим байгаагүй бол тэр аль хэдийн үхэх байсан. Энэ оны эхээр тэр хамтлаг, гэр бүл, хүүхдүүд гээд бүх хүнтэй үл ойлголцолтой байсан хэдий ч, фенүүд нь түүнд тусалж сэтгэл санаагаар дэмждэг байжээ. Тэр энэ үедээ өөрөөсөө би яагаад энд байгаагаа ойлгохгүй байна хэмээн үргэлж асуун, "Намайг ганцааранг минь хэзээ ч битгий орхиорой би өөрийгөө хайрлахгүй байна, би өөртөө сайхан үг хэлж чадахгүй байна" гэж ойр дотнынхноосоо гуйсан гэнэ. Гэвч тэрээр гүн хямралаас гарч чадахгүй байсаар 2017.07.20-нд амиа егүүтгэсэн байж болох юм.
7
Түүний эхнэрийн Твиттерийг хакердсан
2005 онд Чэстер, Талинда хэмээх бүсгүйг 2 дахь эхнэрээрээ сонгон амьдарч байсныг нь та бүхэн мэдэх байх. Нэгэн аймшигтай этгээд Честерийг нас бараад удаагүй байхад түүний эхнэрийн Твиттерийг хакердаж нууцаар нэвтрэн "Би нөхөртөө хайргүй байсан, бүх зүйл мөнгөний төлөө л байсан. Бас энэ бол хакердсан мэссеж биш", "Би Майк Шинодатай, Чэстерийг араар нь тавьдаг байсан..." гэх мэт зохисгүй үгсийг бичсээр байсан юм. Хэдийгээр үүнийг нэг их удаалгүй устгаж чадсан ч, хакер хэн байсныг олж мэдээгүй юм. Хэрэв таны хайртай хүнийг үхсэний дараа ийм зүйл хийсэн бол та лав галзууртлаа уурлах байсан байх тийм үү?
8
Жүжигчин Жаред Лето түүнд зориулан захидал бичсэн
Дуучны үхэлд олон хүмүүс цочирдож эмгэнэл илэрхийлсэн ч Жаредийн захиа хамгийн сэтгэл хөдөлгөм байсныг фенүүд нь харсан биз. "Марсруу 30 секунд" хамтлагийн гоцлол дуучин Жаред Лето, Честер нар 2014 онд хамт аялан тоглолтоор явсан бөгөөд тэр үед хоёр дуучны нөхөрлөл их зузаан байсан нь захидлаас харагдаж байна. Захианд, "Честерийн орон зай маш их үгүйлэгдэнэ. Түүний инээд, оюун ухаан, сайхан сэтгэл, авьяас мөн хамгаас илүүтэй түүний "зүрх сэтгэл" гайхалтай хэмээн өгүүлсэн байна." Дуучин залуу үргэлж нүүрэндээ инээмсэглэл тодруулан явдаг байсныг олон хүмүүс дурссан аж.
9
Хамтлагийнхнаас фенүүддээ илгээсэн захиа
07.20-нд дуучныг нас нөгчсөнөөс хойш хамтлагийнхан хэсэг чимээгүй байсан хэдий ч, 07.24-нд өөрийн пейж хуудсандаа ийнхүү бичжээ. Тэд түүний үхэлд гүнээ харамсаж байгаа бөгөөд оршуулгын ёслолыг түүний амиа хорлосон тэр газарт хийхээр болсон, энэ явдлын шокноос бид одоо ч гараагүй байна гэжээ. Түүний орон зайг гэр бүлд нь хэн ч нөхөж чадахгүй, бүх зүйл өөр болох болно. Эхнэр нь одоо ч үг хэлэх тэнхэл байхгүй байгааг дурдаад бид бүгдийн амьдрал чиний тусламж, хайраар илүү сайхан болсон. Энэ бэлэгт чинь чамд талархаж байна. Бид чамдаа маш их хайртай шүү бас үнэхээр их санаж байна. Ахин уулзталаа баяртай гэжээ.
10
Крис Корнэллийн төрсөн өдрөөр амиа хорложээ
Линкин Паркийг сонсдог хүн бүр Крис Корнэллийг мэдэх биз. Энэ жилийн 5 дугаар сарийн 18-нд Крис ч мөн адил хоолойгоо дүүжлэн амиа хорлосон билээ. Ингээд сайн найзаа алдсан хүнд дарамт түүнд нэг талаар амиа хорлох сэдэл өгсөн ч, байж болох юм. Учир нь тэр өдөр хамтдаа Крисийн төрсөн өдрийг тэмдэглэх байсан шүү дээ. Ингээд 2017 онд бид нэгэн гайхалтай дуучин, хөгжмийн зохиолчоо алдлаа.
11
Чэстерийн аз жаргалтай гэр бүл
Честер болон Талинда нар гэрлэснээсээ хойш цахим ертөнцийн сайхан хосуудын нэг байсаар ирсэн. Энэ зургийг Талинда түүний үхлээс хэдхэн хоногийн өмнө "Би түүнрүү инээмсэглэхэд, миний хайрт надруу инээж байгаа нь" гэсэн тайлбартай нийтэлжээ. Тэднийг гэрлээд 12 жил болсон ч сайхан харилцаатай байсныг зургаас хэлж болох юм. Тэд хамтдаа гурван хүүхдийн аав ээж болсон бөгөөд Чэстерийн хүүхдүүдтэй нийлээд нийт зургаан хүүхдийн эцэг эх байсан юм.
12
Тэр Крисд зориулан захиа бичсэн
Крисийг дэлхийгээс хальсан тэр өдөр тэр түүнд зориулан, сэтгэл уярам захиа бичиж байжээ. Түүний амьдралд Крис маш том байр суурь эзэлдэг байсан бөгөөд өөрийн амьдралын нэгэн хэсэг болгож намайг өөрийгөө танихад тусалсанд баярлалаа. Чамгүйгээр ертөнцийг төсөөлж чадахгүй байна гэсэн утгатай захидал бичиж байжээ. Үүнээс харахад Крис, Честер хоёр үнэхээр бие биенээ ойлгож, дэмждэг найзууд байжээ.
13
Тэрээр фенүүддээ хариулсаар байсан
Тэрээр нас барахынхаа өмнө олон нийтийн сүлжээнд идэвхтэй байжээ. Нэгэн шүтэн бишрэгч нь түүнд өөрийн зохиосон дуугаа илгээж сонсохыг хүссэн байна. Тэр дууг сонсоод "Өшөө их хөдөлмөрлөөрэй залуу минь. Чамд авьяас байна. Тус болсон гэж найдъя" гэжээ. Тэр залуугийн дууг Честер зүгээр нэг гайхалтай гэж хэлсэнгүй оновчтой, хэрэгтэй зөвлөгөөг өгч, фен залуугийн илгээсэн дуу 7 хоногт 25,000 хандалт авсан байна.
14
Тэр үхэхээр төлөвлөж байгаагүй
Тэрээр амиа хорлохдоо урьдаас төлөвлөөгүй. Амиа хорлохоос хэд хоногийн өмнө үсний засалтаа өөрчлөхөөр бодож байгаа тухайгаа цахим хуудсандаа бичиж байжээ. Үүгээр ч барахгүй тэр 2017 оны 6 дугаар сард урьд өмнөхөөс ч илүү аз жаргалтай байсныг ойр дотнынхон нь хэлсэн билээ. Тэр үедээ тэрээр өдөр бүр л юу хийж юу болж байгаа тухайгаа цахим хуудсандаа цаг алдалгүй оруулж байсан байна. Тэднийг рок урсгалаа орхиж илүү зөөлөн аятай, уянгын дуу гаргаж эхэлснээс болж хүмүүс ихэд эсэргүүцэж, сөрөг сэтгэгдлүүд явуулсан ч, тэрээр зүрхтэй үнссэн эможигоор хариу барьж байсан байна.
15
Тэр үхэхийнхээ өмнө нисдэг таваг харсан
Хамгийн хачирхалтай нь тэр үхэхээсээ хэдхэн хоногийн өмнө хамтлагийн бэлтгэл дээр байхдаа жинхэнэ нисдэг таваг харсан тухайгаа ярьж байжээ. Ингээд та бичлэгийг үзээд өөрийн дүгнэлтээ хийгээрэй.
Та өдрийг сайхан өнгөрүүлэрэй!